Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголд анх удаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөлөлд кулинарийн одон гардуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN

Монголын хөрөнгийн биржд

09:30 цагт Шинээр үнэт цаас гаргаж (IPO) буй "Айтүүлс" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт мөн цан зохих үйл ажиллагаа болно.

Баянхошууны Жанцангийн буудлаар хойшоо эргээд 2 дахь гудамж

10:00 цагт Улаанбаатар цэвэр агаар төслөөс хэрэгжүүлж буй "Дулаалга аян"-ы хүрээнд Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 38 дугаар цэцэрлэгийг барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг бууруулж байгаа юм. Тус цэцэрлэгийн ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгнө. Хотын дарга, удирдлагууд оролцоно. 

Central Tower-ийн 17 давхар Монет ресторанд

10:00 цагт Монголд анх удаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөлөлд кулинарийн одон гардуулах ёслолын ажиллагаа болно.

“Blue sky” зочид буудалд

10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Бүгд Найрамдах Казахстан Улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран "Монгол-Казахстаны бизнес уулзалт"-ыг зохион байгуулна.

УУХҮЯ-нй хурлын зааланд

11:00 цагт "Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр" сэдэвт хэвлэлийн бага хуралтай. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон харьяа яам агентлагийн удирдлагууд оролцоно.

МҮЭХ-д

11:00 цагт Боловсрол шинжлэх ухааны ҮЭ ийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. Улсын 3 талт хэлэлцээрээр тодорхой үр дүн гараагүй учир багш нар хуулийн дагуу ажил хаялт зарлах юм.

MN Мэдээллийн төвд

11:00 цагт Тайхар нэгдлийн 10 жилийн ойн хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт Төрд гомдсон иргэд ноцтой баримт дэлгэнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржийг сайн дураараа огцрохыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

11:40 цагт Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч Д.Сумьяагийн гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол олгоно.