Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Z24 компани БНСУ руу нэг талдаа 100 ам.доллараар нисэх боломжийг олгож байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хамгийн анхны “Low Cost Carrier” буюу хямд өртөгт тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчиддээ хүргэсэн Z24 компанийн гурван жилийн ойн баяр ирэх сарын 5-нд тохиож байгаа юм.

Тус компани нь гурван жилийн ойн баярын бэлэг болгож Монголоос БНСУ руу ердөө 100 ам.доллараар нислэг хийх боломжийг хэрэглэгчиддээ олгож байна.

Тийз Улаанбаатараас Чонжү хүртэл 100$, Чонжүгаас Улаанбаатар хүртэл 150,000 воннын үнээр борлуулагдана
 
Гэрэл зургийг mpa.mn

Хүний нөөц хариуцсан захирал Н.Уранчимэг "Бид гурван жил хамт байсан хэрэглэгчиддээ зориулж нэгэн бэлгийг бэлдсэн байгаа. БНСУ-ын Eastar Jet нислэгийн компанитай хамтран анх удаагаа Монголоос Солонгос руу 100$ буюу нэг талдаа 250,000 төгрөгөөр нисэх боломжийг олгож байна.

11 дүгээр сарын 10-нд Монголоос Солонгос руу нисэж, 11 дүгээр сарын 12-нд Солонгосоос Монгол руу нислэг хийх юм. Нислэг маань амралтын өдөр таарч байгаа учраас гэр бүлийнхэнтэйгээ дурсамжтай цагийг өнгөрөөх боломжийг олгож байгаа. 

Тийз Улаанбаатараас Чонжү хүртэл 100$, Чонжү-с Улаанбаатар хүртэл 150,000 воннын үнээр борлуулагдана. Суудлын тоо хязгаартай тул яараарай гэж уриалмаар байна" гэлээ.

Тус компани нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд тийз хайлтын системээ өргөжүүлж, нийт 500 гаруй авиа компаниийн нийслэгийн тийзийг бичдэг болжээ.
Удахгүй АНУ, Сингапур, Тайланд улсад салбараа нээхээр төлөвлөөд байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Үйл ажиллагаа хариуцсан захирал З.Насанбат "Бид 2014 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ хугацаанд багагүй амжилт гаргалаа. Одоогоос жилийн өмнө манайх нэг салбартай байсан бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд гурван салбартай үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн бид энэ жил дэлхийн зах зээлд гарч, Хонг Конг, БНСУ-д салбаруудаа нээсэн ба ирэх сарын 5-нд АНУ-д салбараа нээхээр төлөвлөсөн. Удахгүй Сингапур, Тайланд дах салбараа нээхээр ажиллаж байна.

Анх 6 ажилтантай эхэлж байсан манай компани, өдгөө 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр 500 авиа компанийн тийзийг борлуулж байна" гэлээ.

24/7 цагаар z24 аппликейшнийг ашиглан оператортай холбогдох боломжийг бүрдүүлсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

IT хариуцсан захирал П.Пүрэвбазар "Манай z24.mn вебсайт болон апликейшнээр төлбөр төлөлт хийхэд төлбөрийн аюулгүй байдал 100% баталгаажсан. 

Мөн Z24 гар утасны апликейшний iOS болон Android хувилбар шинэчлэгдсэн байгаа. Зөвхөн онгоцны тийз гэлтгүй бүх л үйлчилгээнүүд онлайн хувилбарт шилжих хандлага улам бүр нэмэгдэж байгаа учраас бид ч мөн хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх, орон зай, цаг хугацааны хязгааргүйгээр үйлчилгээгээ хүргэх зорилгоор өөрсдийн веб сайт болон апликейшнийг байнга шинэчлэн, сайжруулсаар байгаа.

Бид энэ сараас эхлэн “Low Cost Carrier” буюу хямд өртөгт нислэгийг санал болгож байгаа 80 орчим нислэгийн компаниудын тийзийг бичиж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатараас эхлэлтэй нислэг гэлтгүй, Ази, Европ, Америкийн хотуудаас эхлэлтэй нислэгийн тийзийг хамгийн хямдаар захиалах боломжтой болсон.

Бид гадаадын сайтаас их үнэтэйгээр тийз захиалдаг шүү дээ. Захиалгынхаа дараа өдрөө өөрчлүүлж, буцаалт хийлгэх гэхээр олон сая хэрэглэгчидтэй сайтууд маань тэр болгон хариу өгч чаддаггүй. Тиймээс бид Монгол хэрэглэгчиддээ зориулан 24/7 цагаар z24 аппликейшнийг ашиглан оператортай холбогдох боломжийг бүрдүүлсэн" гэлээ.

БНСУ руу нисэх тийзийн үнэ 1 сая 200 мянга орчим байдаг бол, энэ удаа 70-80 хувиар хямд үнээр нислэг хийх ховор боломжийг z24 компани олгож байгаа юм.

Нислэгийн тийзээ 77774141 утас болон, www.z24.mn хаягаар захиалах боломжтой.