Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Арго багш Фэйсбүүк, Твиттерийг хаахыг уриаллаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийж байна. 

ШУУД:

ВИДЕО 1:

https://www.facebook.com/iKonNews/videos/742053989313505/

ВИДЕО 2:

https://www.facebook.com/iKonNews/videos/742062529312651/
Фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг болох хэрэгтэй

Б.Арго "Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг гэдэг ТББ байгууллага нээгээд ажиллуулж эхэлж байна. 

Нэгдүгээрт фэйсбүүк болон твиттерийг хааж үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд ерөөсөө хичээлээ хийхээ болилоо. Судалгааны байгууллагын мэдээллээр хүүхдүүд өдөрт 4-5 цаг гар утастай харьцаж байна. Өөрт хэрэгтэй мэдээллийг авахын тулд эмх замбараагүй олон мэдээлэл дунд байгаа.

Мөн гэр орны ажил ч хийж чадахгүй болж. Хоёрдугаарт гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай, нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог. 

Монголд болсон харамсалтай явдал ч гэсэн фэйсбүүкээс болсон гэж бодож байна. Тэр хүмүүс фэйсбүүкээр дамжиж танилцсан. Фэйсбүүк байгаагүй бол тэд амьд байх байсан.

Энэ яваандаа хүмүүсийг дайсагнуулж эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй. 2000 он гараад Ливи, Алжир, Тунис, Суданд юу боллоо. 

Манай өмнөд хөрш фэйсбүүк хэрэглэдэггүй. Тэнд Wechat, Webao гэсэн үндэсний хоёр том сүлжээ байна. 

Хойд хөрш Яндекс гэсэн сүлжээгээ ашигладаг. 

Хүмүүс яаж бодох хамаагүй. Төр засаг бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ чигээрээ явбал бид Сири шиг болж магадгүй. 

Хамгийн гол нь гадаадын тагнуулын байгууллага Монгол орныг дайсагнуулж, баялгийг зөөх бодолтой байх шиг байна. 

Мөн фэйсбүүкээс болж нийгэмд сэтгэл зүйн уур амьсгал хэцүүдэж байна. Хүмүүс бие биенээ доромжилж байна.

Би бол фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна.

Төсвөөс мөнгө гаргахгүйгээр багш нарын цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой

Хоёрдугаарт Монголын багш нар олон жил маш бага цалин хөлстэйгээр ажиллаж байна. Улс орны эдийн засаг хэцүү байгаа ч төсвөөс мөнгө гаргахгүйгээр багш нарын цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой.

2009 онд би БСШУЯ-нд давхар санхүүжилтийн аргыг санал болгож байсан. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийг хураамжтай болгох. Хүүхэд намар 9 сард сургуульд орохдоо 50 мянган төгрөг, хавар тарахдаа 50 мянган төгрөг тушаадаг байж болно. 2,000 хүүхэдтэй сургуульд жилдээ 200 сая төгрөг цугларч байгаа юм. 50 багшаар бодоход нэг багшийн цалин дээр 400 мянган төгрөг нэмэгдэж байна.

Тэртээ тэргүй багшид цэцэг, набор зэрэг ач холбогдолгүй бэлэг авч өгдөг л байхгүй юу".