Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Агаар, орчны бохирдлыг бууруулах технологийн талаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс

10:00 цагт Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө. Мөн хурааж авсан түргэн муудах хоол хүнс, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Монголын хүүхдийн ордонд

11:00 цагт Дэлхийн хуримтлалын өдөр болно. Энэ үеэр хуримтлалын сарын хугацаанд хүүхэд багачуудын дунд зарласан гар зургийн уралдааны шагнал гардуулна. Мөн банкууд хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хүүхдийн хадгаламж, хуримтлал нээх үйл ажиллагаа болно.

Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 

11:00 цагт Агаар, орчны бохирдлыг бууруулах технологийн талаар мэдээлэл хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийнэ. 

11:30 цагт “Z24” компани гурван жилийн ойн баяраа тохиолдуулан ирэх сарын 10-нд Монголоос Солонгос улсруу хамгийн хямд үнээр буюу 100 доллараар нислэг хийж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж буй талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ 

UB palace-ийн концертын их танхимд

14:00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхэд, залууст "Эрүүл өсвөр үе" сэдэвт уулзалт болно. Уулзалтын үеэр "Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл түүний хор нөлөө", "Цахим орчинд дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" сэдвээр мэдээлэл өгнө.

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд

17:00 цагт "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын олон нийтэд зориулсан нээлт, танилцуулга болно.