Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Төрийн албаны тэргүүний ажилтан” нэгээр нэмэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

Д.Мөрөн нь 1977 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллсан байна.

Шагналыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Эх сурвалж: ГИХГ