Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагт БНСУ-ын Төв банкны төлөөлөл "Мэдлэгийн түншлэл" сургалтыг зохион байгуулна.

МҮХАҮТ-ын Их танхимд

10:00 цагт Монголын бизнесийн орчны судалгааны дүнг танилцуулах уулзалт болно.

Төв цэвэрлэх байгууламж

10:00 цагт Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцана.

ХНХЯ-ны байранд

10:00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг Дэлхийн ур чадвар тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзана.

Хийморь орон сууц

10:00 цагт Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Америкийн Элчин сайдын яамны урд, Хийморь орон сууцыг зүүн талаас нь таглаж бохирын шугаман дээр баар, ресторан барих гэж буйг оршин суугчид эсэргүүцэж жагсана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд 

11:00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд

12:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх байраа ашиглалтад оруулахтай холбоотойгоор Австри улсын засгийн газрын 7 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүний суурилуулалт, сургалтын хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр талууд гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.