Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүн байжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2017.10.23, ОБЕГ,
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:14 2017/10/23

Маргааш 06:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийн мэдээлж буйгаар:

"15 цаг 45 минутад 3 иргэнийг 3,450 метрийн өндрөөс нас барсан байдалтайгаар олсон. 

Ингээд нийт 10 иргэнийг нас барсан байдалтай олоод байна.  
Одоогоор олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүнийх. 

Харин аврагчдыг 17:00 цагт уулнаас буух чиглэлийг өгөөд аврагчид уулнаас буусан байгаа.

Маргааш 06:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.

18:04 2017/10/23

18:00 цагийн ОБЕГ-ын ШУУРХАЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
https://www.facebook.com/iKonNews/videos/738773189641585/

17:32 2017/10/23

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний талаар 18:00 цагт ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа. 

17:03 2017/10/23

Завхан аймагт ажиллаж байгаа эх сурвалжийн мэдээллээр 16:50 цагт амиа алдсан хүмүүсийн тоо 10 болжээ. 

15:24 2017/10/23

Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. 

"Эрэн хайх, аврах ажиллагааг өглөө 06:20 цагт эхлүүлсэн. Эрэн хайх ажлын явц үргэлжлээд 11:30 цагт нэг дэх хүний цогцос, 11:40 цагт хоёр дахь хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг нас барсан байдалтай олоод хүлээлгэж өгсөн байгаа" гэв.

Эдгээр хүмүүсийг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон. Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна. 

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 32 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэнд хараахан очоогүй байгаа аж. 

Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Тэдний насны талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар албаныхан хэлэв. 

Харин эсэн мэнд байгаа 10 хүний нас нь 30-50 гэв. 

3,200 метрийн өндрөөс амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллийг станцаар өгч байгаа. Өндрөөс буулгасны дараа цогцсыг таниулах, нэрийг нь тогтоох ажиллагаа хийх юм байна. 

Өнөөдөр үзэгдэх орчин хязгаарлагдах буюу харанхуй болвол эрэн хайх, аврах ажиллагааг зогсооно. Аврах ажиллагааг хэдэн цагт зогсоохыг ажиллагааг удирдаж буй албан тушаалтан шийднэ гэв.

Уулчин Н.Сүрэнжав гэдэг иргэнээр ахлуулж уул руу авирсан гэж мэдээлсэн байгаа. Тэр хүн сураггүй 17 хүний тоонд байгаа аж. 

15:20 2017/10/23

ОБЕГ-ын хэвлэлийн хурал эхэллээ

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/738721539646750/

14:45 2017/10/23

Отгонтэнгэрт сураггүй болсон хүмүүсийн талаар ОБЕГ-аас 15:00 цагаас албан ёсны мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зарлалаа. 

13:03 2017/10/23

СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭДИЙН ЗАРИМЫНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ ЭХЭЛЛЭЭ

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон иргэдийн цогцос олдож эхэлсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тухайлбал МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна.

Үүнээс өмнө 13:00 цагийн орчимд 4 хүний цогцос олдсон тухай Засгийн газрын эх сурвалжаас мэдээлсэн юм. 

Мөн Төрийн ордонд Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлжээ. Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөөгүй л байна. 