Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хью Хефнэр залуу эхнэртээ нууцаар хөрөнгө өвлүүлсэн нь ил болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнэр өнгөрсөн Лхагва гарагт 91 насандаа таалал төгссөн билээ.

Түүнийг нийтдээ $110 саяын хөрөнгө үлдээсэн, үүнээс $43 сая нь бэлэн мөнгө байсан тухай, түүнийгээ хэн хэнд өвлүүлэх талаар хэвлэлүүд багагүй шуугисан. Ямар ч байсан Хефнэрийн дөрвөн хүүхэд болон зарим буяны сангууд талийгаачийн хөрөнгөөс хуваалцах нь тодорхой байв. Харин сүүлийн таван жил хамт амьдарсан 31 настай эхнэр Кристалд нь ямар нэг хөрөнгө өвлөгдөхгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Гэвч залуу эхнэртээ Хефнэр тодорхой хэмжээний хөрөнгө нууцаар өвлүүлж үлдээсэн болох нь түүнийг нас барсны дараа ил болжээ.

Тухайлбал 2013 онд гэрлэснээсээ жилийн дараа Хефнэр 550 метр.кв талбайтай амины орон сууц худалдан авч, эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн байна. Уг хөрөнгө нь дөрвөн унтлагын өрөө, таван угаалгын өрөө, усан сантай тансаг ангиллын сууц ажээ.

Үүнээс гадна 2012 онд гэрлэхдээ Хефнэр өөрийг нь нас бармагц хөрөнгөнөөс нь $5 саяыг Кристалд хуваарилах нууц гэрээ байгуулсан байсан нь ил болсон байна.

Ийнхүү залуу эхнэр нь Playboy сэтгүүлийн эзний дөрвөн хүүхдийн адил хөрөнгө өвлөх болсон гэнэ. Кристал бол Хью Хефнэрийн гурав дахь эхнэр юм.

 

Эх сурвалж: AOL.com

 

Зураг
14 | 18 | 19 цаг