Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Каталон тусгаар тогтновол Барселона баг EPL-д тоглож магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн санал асуулгаар Каталанчуудын дийлэнх нь Испаниас салж, тусгаар тогтносон улсаа байгуулах хүсэлтэй байгаа нь батлагдсан тухай мэдээлж байна.

Тусгаар тогтнох үйл явц бодитой хэрэгжсэн тохиолдолд Испаний Ла Лигад тоглодог Барселона клуб цаашдаа хаана харьяалагдах нь тодорхойгүй болох юм.

Харин Каталоний спортын сайд Жерард Фигуэрас саяхан Daily Mirror сонинд ярихдаа “Хэрвээ тусгаар тогтновол Ла Лигад тоглодог Каталоний багууд болох Барселона, Эспаниол, Жирона нар Испаний лигт үргэлжлүүлэн тоглох, эсвэл хөрш Итали, Францын лигт, эсвэл бүр EPL (English Premier League)-д тоглох боломжтой” гэж ярьжээ.

Тэрээр “Өнөөдөр Испаний лигт Андорра зэрэг өөр улсын багууд тоглодог. Монако Францад, бас English Welsh клубт тоглодог. Миний бодлоор аль нэг улсын клуб өөр улсын лигт тоглоход UEFA эсэргүүцэхгүй байх” гэсэн байна.

Үүнээс өмнө Ла Лигагийн ерөнхийлөгч Хавиер Тебас хэрвээ Каталон тусгаар тогтновол клубууд нь Ла Лигад тоглох эрхгүй болно гэж анхааруулж байсан юм.

Хэдийгээр Мадридын засгийн газар, Ла Лигийн удирдлагууд янз бүрийн шахалт үзүүлсээр байгаа ч Каталоний ихэнх спортынхон тусгаар тогтнолыг дэмжсээр байна.

 

Эх сурвалж: Daily Mirror