Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Хадбаатар: "Чингис хаан наадам"-д оролцогчид 88 км замыг унадаг дугуйгаар туулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Mongolian bike” Олон Улсын Унадаг Дугуйн Аяллын Холбоо /ОУУДАХ/, "Хүннү тур" ХХК хамтран “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг есдүгээр сарын 16-нд зохион байгуулах юм. Энэ тухай өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

“Mongolian bike” ОУУДАХ-ны УЗ-ийн гишүүн Р.Хадбаатар "Чингис хаан Азийн унадаг дугуйн их наадам нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн Ази болон бусад тивийн унадаг дугуйчдын цугларалт юм. Энэ жил Солонгосоос 45 тамирчин, Монголын багтай нийлээд 272 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа зохион байгуулж байна.

Хэдий энэ жил ганц Солонгос улс оролцож байгаа ч, дараа дараагийн жилээс бусад орны тамирчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Наадамд 18-аас дээш насны тамирчид гурав болон түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлж оролцох заавартай. Оролцогчид Чингисийн талбайгаас Цонжинболдог хүртэл нийт 88 км замыг унадаг дугуйгаар туулна" гэлээ.

Оролцогчид зөвхөн уулын дугуйтай оролцох шаардлагатай ба зохион байгуулагчдын зүгээс аюулгүйн хантааз, аяллын дугаар олгох юм. Аяллаа багийн гишүүдээрээ бүрэн дуусгасан тохиолдолд медаль, аяллын гэрчилгээгээр урамшуулах аж.

“Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмын хөтөлбөр

2017 оны есдүгээр сарын 16-ны өдрийн бямба гараг

  • 05:00-05:20 цагт Бүртгэл /Чингисийн талбайд/
  • 05:20-05:30 цагт Аяллын ахлагчийн зөвлөгөө
  • 05:30-06:00 цагт Чингисийн хөшөөний урд аялагчид дурсгалын зураг татуулна
  • 06:00 цагт Унадаг дугуйн аяллын гараа
  • 06:00-18:00 цагт Нэгдүгээр шат 19км /Монгол шилтгээн/

                                        Хоёрдугаар шат 26км /Шилжрээнгийн даваа/

                                        Гуравдугаар шат 17км /Тэрэлж, Туул гол/ 

                                        Дөрөвдүгээр шат 22км /Цонжинболдог/

  • 18:00 цагт Унадаг дугуйн аяллын бариа/Цонжинболдог/
Аяллын маршрут: