Ирэх онд ОХУ-д болох Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээний тасалбарыг маргаашнаас буюу 14-нөөс зарж эхлэх болсноо FIFA зарлажээ.
Мөн үүнтэй зэрэгцээд тасалбарын үнэ ч тодорхой болсон байна. Тасалбарын үнэ 20-оос 1,100 ам.долларын хооронд байх гэнэ. Ингэхдээ аль шатны тоглолтыг ямар ангиллын суудлаас үзэхээс хамаарч үнэ өөр өөр байна.
Хамгийн хямд буюу дөрөвдүгээр ангиллын суудлын тасалбарыг зөвхөн ОХУ-ын иргэдэд худалдахаар болжээ.
Тасалбарын үнийг дараах хүснэгтээс харна уу. Гадаадын үзэгчдэд зориулагдсан үнийг ам.доллараар, ОХУ-ын иргэдэд зориулагдсан үнийг рублиэр илэрхийлжээ.
2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.
Эх сурвалж: FIFA