Ерөнхий сайдыг огцруулах талаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат саналаа хэлсэн юм.
Тэрбээр "Засгийн газрыг огцруулах эсэхийг цөөнх биш, олонхи шийддэг.
65 суудалтай эрх баригч МАН-ыг дотоод асуудлаа даруй шийдэж, төрийн ажлыг битгий цалгардуул гэж хэлмээр байна.
Эрх баригчид алдаан дээрээ зөв дүгнэлт хийх хэрэгтэй.
Асуудлаа цэгцлэхгүй бол ард түмний итгэлийг бүрэн алдана.
Хуулийн дагуу олонхи л асуудлаа шийднэ, хамаарна гэдгийг хэлье” гэлээ.