Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Байнгын хороо энэ сарын 30-нд Засгийн газрын асуудлыг хэлэлцэж, ээлжит бус чуулган зарлана"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг МАН-ын бүлгийн гишүүд УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. 

Уг зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг шийдсэн.

Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ.

Мөн 14:00 цагаас намын бүлгүүд хуралдана. Нөгөөдөр буюу наймдугаар сарын 30-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ.

Ээлжит бус чуулган зарлана" гэлээ. 

Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцэх ёстой. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай.