Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Аймгуудын өнөөдрийн цаг агаарын мэдээг хүргэж байна.
Баруун айгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно.
Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Баянхонгорын нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр 34-39 градус, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороо шуурна.
Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.
Улаанбаатар хотод өнөөдөр: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.
Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.