2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан Онцгойгийнхонд хандивын 16 сая төгрөгөө гардуулж өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг

“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан.

Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна.

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна.

Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно.

Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн  онцлов.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

x