Уншиж байна ...

Нийгэм

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 7 сарын 29
Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу үерийн түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна.
Зураг
2019 оны 7 сарын 29
Цахилгааны шугам тоноглолд хийх засвартай холбогдуулан өнөөдөр дараах газруудын цахилгааныг хязгаарлана.
Зураг
2019 оны 7 сарын 29
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалт хийсэн байна.
Зураг
2019 оны 7 сарын 29
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
Зураг
2019 оны 7 сарын 29
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Зураг
2019 оны 7 сарын 29
Хулгайч нар сүлжээ болж, бүлэглэл үүсгэж, бүр цагдаагийнхны ивээлд орчихож. Ингэж хардах хангалттай жишээ, өчнөөн баримт дуулдаж байна. Сүлжээ, мафи шахуу болсон хулгайч нарын гарт хамгаа тавиад тууж байгаа хоёр хэсэг бий. Нэг нь малчид, нөгөө нь тариаланчид. Тодотгож хэлбэл Монгол гэдэг улсын хүнсний аюулгүй байдлыг нуруундаа үүрч яваа хоёр том салбарынхан хулгайчдын хөлд байдгаа барж эхэлжээ. Бүр тодруулж хэлбэл мал, үр тариа, хүнсний ногооны хулгайн бүлэглэл бий болсон байна. Бүлэглэл болж нэгдсэн хулгайч нар айлын бариатай гэр, хадлан тэжээл, зуух, янзан, цахилгааны утас, айлын өвөлжөөний хашаа гээд авахгүй юм байдаггүй гэж малчид толгой сэгсэрцгээж байна. Хурдан мориныхон бүр аргаа бараад мориныхоо хүзүүнд JPS зүүдэг болчихож.
Зураг
2019 оны 7 сарын 29
Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмыг наймдугаар сарын 17-20-нд Архангай аймагт зохион байгуулах гэж байна.
Зураг
2019 оны 7 сарын 29
Дэлхийн Хепатитын өдөр-2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг өнгөрсөн Баасан гарагт орон даяар зохион байгуулагдаж, нийслэлд Д.Сүхбаатарын талбайд хепатит В,С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн юм.
Зураг
2019 оны 7 сарын 29
Ирэх жил буюу 2020 оны Улсын математикийн олимпиадыг Математикийн ШУ-ы доктор, профессор, Улсын математикийн олимпиадын “Анхны Аварга Математикч”, Ц.Баясгалан агсаны нэрэмжит болгон зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү математикийн 56-р олимпиадыг Космо Групп болон Ц.Баясгалан агсаны гэр бүл, шавь нар хамтран зохион байгуулахаар олимпиадын тугийг өртөөлөн авсан.
Зураг
2019 оны 7 сарын 29
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор, Эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч М.Наранпүрэвийг урьж ярилцлаа.
Зураг
2019 оны 7 сарын 29
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж хөдөлмөрийн мөлжлөг ч юм шиг, хөгширсөн хойно жаргалаа эдэлж хэвтэхэд хэрэгтэй төрөөс өгч буй хайр хишиг ч юм шиг ойлгогддог цалингийн “хуримтлал” байна.
Зураг
2019 оны 7 сарын 27
Оросын телевизийн ОРТ-1 сувгийн сэтгүүлчид Монгол улсын Найрамдал зусланд амарч байгаа Эрхүү мужийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдийг ирж сурвалжилжээ.
Зураг
2019 оны 7 сарын 27
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг буруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд “Насжилт багатай нийтийн тээврийн автобусанд DPF шүүлтүүр авч суурилуулах” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
4 жилийн өмнө
4 жилийн өмнө