2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
B30
УЛААНБААТАР
13°
|
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
11°
18:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх оноос 40.7%-иар өсжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалт хийсэн байна.

Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийжээ.

Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд  төвийн ахуй нөхцөл болон  саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ.  

2018 оны эхний хагас жилийн байдлаар 6,953 хүн эрүүлжүүлэгдсэн бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 9,485 хүн эрүүлжүүлэгдэж өмнөх оноос 40.7 хувиар өссөн байна.

Тус төвийн барилгын зарим хэсэгт цууралт үүссэн, ашиглах боломжгүй байгаа талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа дүгнэлт гарсан боловч одоо хүртэл ажиллаж байгаад зохих анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг  шалгалтын явцад анхааруулсан байна.

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид анхаарах асуудлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн талаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газар мэдээллээ.

x