2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
21:00
S29
18°
22:00
S29
16°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S31
11°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУ-ын Математикийн 60-р олимпиадаас алтан медаль авсан М.Өнөболдыг 10сая.төг-р, олимпиадад оролцсон багш, сурагчдыг мөнгөн шагналаар урамшууллаа

ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг

Ирэх жил буюу 2020 оны Улсын математикийн олимпиадыг Математикийн ШУ-ы доктор, профессор, Улсын математикийн олимпиадын “Анхны Аварга Математикч”, Ц.Баясгалан агсаны нэрэмжит болгон зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү математикийн 56-р олимпиадыг Космо Групп болон Ц.Баясгалан агсаны гэр бүл, шавь нар хамтран зохион байгуулахаар олимпиадын тугийг өртөөлөн авсан.

Туг хүлээн авах үеэр Космо Группын ерөнхийлөгч Б.Батбаасан 2019-2020 онд зохион байгуулагдах Олон Улсын Математикийн 60, 61-р Олимпиадаас алтан медаль авах сурагч бүрийг 10,000,000 сая төгрөгөөр шагнахаа амлан, батламж бичгийг Математикийн олимпиадыг зохион байгуулах хороонд 2019 оны 5-р сарын 5-ны өдөр албан ёсоор гардуулсан юм.

Энэ сайхан ерөөл маань биеллээ олж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 60-р Олимпиадад Монгол улс багаараа амжилттай оролцож 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан ба 1 тусгай байрт шалгарчээ.

Ийнхүү Олон Улсын Математикийн олимпиадад оролцож 3 дахь алтан медалийг олон жилийн дараа эх орондоо авчирч түүхэн амжилт гаргасан багш сурагчдыг “Космо Групп”-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амласан амлалтаа биелүүллээ.

Мөн Олон Улсын Математикийн 38-р Олимпиадаас Монгол улсын анхны Алтан медалийг авчирсан шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн нэрт математикч Н.Эрдэнэ агсны гавьяаг хүндэтгэн түүний гэр бүлд болон Олон Улсын Математикийн 53-р Олимпиадаас 2 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Ж.Батбаяр, Олон Улсын Математикийн 60-р Олимпиадаас 3 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Н.Баянбат нарын  оюуны хөдөлмөрийг өндрөөр үнэлэн мөнгөн урамшуулал олгосон юм.

Түүнчлэн “Космо Групп”-ийн ерөнхийлөгч Б.Батбаасан бидний ирээдүй болсон залуу үеийнхний оюуны хөгжилд хөрөнгө оруулж, Монголын математикийн төлөө тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм. 

 

 

 

x