Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Стандартад нийцсэн DPF шүүлтүүр суурилуулах ажлын сонгон шалгаруулалтад урьж байна

ikon.mn
2019 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн агаарын бохирдлын 10 орчим хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 500,000 гаруй тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утаа, тортог эзэлдэг. Тэр дундаа нийслэлийн нийтийн зорчигч тээвэрт явж байгаа их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобуснууд дийлэнх хувийг эзэлж байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг буруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд “Насжилт багатай нийтийн тээврийн автобусанд DPF шүүлтүүр авч суурилуулах” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. 

Байгууллагуудыг агаар,орчны бохирдлыг бууруулахад хүчээ нэгтгэж, стандартын шаардлага хангасан DPF шүүлтүүр суурилуулах ажилд оролцохыг урьж байна. 

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!