Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай өдөр

ikon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:51 2017/06/29

Дахин санал хураалтыг ДОЛООДУГААР сарын 7-ны БААСАН гарагт явуулахаар боллоо
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/689968177855420/
Ч.Содномцэрэн: Хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна.

Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн.

Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай.

Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудсын хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан.

Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан.

Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа.

Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан.

Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо.

"Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон"
 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан.

СЕХ-ны гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалттай.

СЕХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, нам саад болохыг хориглодог.

СЕХ бол бие даасан хараат бус байгууллага.

Энэ сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй.

Уг сонгуулийн дүн өөрчлөгдсөн, засагдсан зүйл байхгүй.

Хэн гэдэг нэр дэвшигч хэдэн санал авсныг өглөөнөөс эхлээд орой болтол дэлгэцээр харуулсан.

Дахин санал хураалт хугацаандаа явагдана" гэлээ.

Ц.Болдсайхан: Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна
 
Гэрэл зургийг mpa.mn

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй.

Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа.

Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна.

Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна.

Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм.

Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. 7 Хоногийн дотор нэмэлт санал хураалт болно.

Баян-Өлгий аймгийн саналыг тоолох асуудал дээр СЕХ хэлэлцэж, тооллого явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Сонгуулийн хууль батлагдах үед техникийн тооллогыг 100 хувь тоолъё гэдэг саналыг хүргүүлэхэд авч хэлэлцээгүй. Улс төр хийж, тоглоом хийхгүй байх хэрэгтэй".

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Долоодугаар сарын 4,5-ны өдрөөс санал хураахаар СЕХ шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан.

Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран уриална. 68 хувь гэдэг бол өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харуулсан. Энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна.

Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй.

Ирвэл урамшуулдаг, ирэхгүй бол торгодог орон байна.

Харин Монгол Улсад ийм зүйл байхгүй учраас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална".

"Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "Монголын Иргэний бүртгэлийн сан найдвартай хамгаалалтад байгаа. Хурууны хээгээ өгөөд, шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн хүн санаа зовох зүйл байхгүй. 35,000 хүнийг хаанаас ирсэн тухай мэдээллийг СЕХ огт мэдээгүй.

Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй.

Нарийндаа Улаанбаатар хотод хоёр талд бүртгэл хийсэн. Нэг талаараа хурууны хээгээр, нөгөө талаар гарахад нь хурууг нь будсан хоёрыг бүртгэсэн. Энэ хоёр огт зөрөөгүй. Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй.

Монголчууд сүүлийн хэдэн жил маш их нүүж, шилжсэн байгаа. Энэ нь Сонгууль өгөх үед л харагдаж байгаа юм.

Олон Улсын ажиглагчдын хурал дээр сөрөг янз бүрийн буруу мэдээллээр сонгогчдын сэтгэл зүйг эвдэж байна гэж хэлж байсан. Тиймээс элдвийн мэдээлэлд автахгүй байхыг сануулмаар байна. 

Ихэр хүний хувьд нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг хаяг дээр байсан. Регистрийн дугаар нь өөр, санал өгөх газар нь өөр байсан".

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Үндсэн хуульд сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно гэсэн байгаа.

Ирц болон саналын тоо аль аль нь чухал.

Тухайн дүүргийн нийслэлийн Засаг дарга нар шийдвэр гаргадаг. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан" гэв.

15:10 цагийн мэдээлэл:

Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулах эсэхийг СЕХ 16:30 цагт зарлана

Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо хуралдаж байна.

Хуралдаанаар МоАХ-оос өгсөн дахин санал хураалтын хугацааг наашлуулах шаардлага, мөн бусад намуудаас ирсэн санал болон саналын хуудсыг гараар тоолох тухай хэлэлцэж байна.

Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар СЕХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Зарим мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд болгосон талаар мэдээлэл гарсан. 

Энэ талаарх албан ёсны шийдвэрийг бид хүргэх болно. 

13:11 2017/06/28

"МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолохыг санал болгож байна"
 
МАН-аас Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ШУУД үзэх

https://www.facebook.com/iKonNews/videos/689901941195377/

Г.Ганбаяр: СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой

Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй.

С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байгаа юм. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй6

МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй.

МАН-ыг санал хураалтад нөлөөлсөн гэсэн хардлагыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой" гэв.

"Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан"

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Баделхан "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй.

Сонгууль хуулийн хүрээнд явагдсан. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" гэв.

18:04 2017/06/27

Х.Баттулга: Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга
 
АН-аас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/dempartym/videos/1393170997438587/

С.Эрдэнэ: Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо

АН-ын дарга С.Эрдэнэ "Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар будлиан үүсгэж, улс төрийн намуудад дарамт шахалт үзүүлэх олон үйл явц боллоо.

Сонгуулийн дүн гарах үе шударга болж чадсан гэдэгт итгэхгүй байна.

Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо.

Сонгуульд иргэний эрхээрээ оролцох үүрэгтэй төрийн албан хаагчдад маш их дарамт учруулсан.

Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж сүлжээ бий болгосон.

Монголын сонгогчид АН-аас нэр дэвшичг Х.Баттулгын төлөө нийт сонгуульд оролцогч иргэдийн 40 орчим хувь нь саналаа өгсөн.

Та бүхний сонголт Монгол орны хувь заяаны төлөө хийсэн сонголт байсан шүү" гэв.

Ц.Туваан: 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай албан тоот СЕХ-нд хүргүүлсэн

АН-ын ЕНБД Ц.Туваан "Ардчилсан намын удирдлагын зүгээс СЕХ-нд өнөөдөр албан тоот хүргүүлсэн.

2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай. 

Энэ өдөр амралтын өдөр таарч байна. Мөн баяр наадмын үйл ажиллагаатай давхацсан нь буруу юм гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа".

Я.Санжмятав: Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан

АН-ын гишүүн Я.Санжмятав "АН-аас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн нийт иргэддээ штабынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Монголоо ялуулахын төлөө та бүхний зүрх сэтгэл бидэнтэй хамт байсан.

Энэ удаагийн сонгуульд идэвхитэй байж саналаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Та бүхний итгэл үнэмшил, нэг санал ч илүүдэхгүй.

Манай нэр дэвшигч рүү илүү их дайралт ирсэн. Энэ удаагийн санал хураалтад бидэнтэйгээ хамт байж Монгол Улсын хөгжлийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаарай.

Яахаараа манайхаас шадар туслах ухуулагч нартаа өгсөн зардлыг илрүүлж болдог. Эрх баригч нам шадар туслах ухуулагчгүй ажиллаад байгаа юм уу?

Эрх баригч намынхан бидний өгч байгаа цалингаас хоёр дахин их цалин өгч байгаа гэсэн мэдээлэл байна.

Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан.

Хэн хэн рүүгээ дайрах энэ дайралтаа зогсоох хэрэгтэй.

Дахин санал хураалт явуулах 7 сарын 9-ний өдөр гэдэг бол наадам дотор төрийн сонгуулийг хутгаж байгаа явдал юм. Үүнийг больж ажлын өдөр зохион байгуулах бүрэн боломж бий".

С.Эрдэнэ: Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна

АН-ын дарга С.Эрдэнэ "Бүх шатны сонгуулиудыг ажлын өдөр зохион байгуулах хуулийн заалттай. Амралтын өдөр дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь ирцийг хүргэхгүй байх далд санаатай. Бид энэ талаар шаардлага хүргүүлнэ.

Цаг хугацааны хувьд ирэх сарын эхээр л хүмүүс хөдөө явчихдаг. Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна. Тийм учраас СЕХ-г энэ асуудлыг иргэдийг бухимдалд хүргэхгүйгээр яаралтай шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ. 

Х.Баттулга: Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна

Нэр дэвшигч Х.Баттулга "Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч хуулийн 50+1 гэсэн хатуу заалтыг баримталж дахин санал хураалт явуулахаар болж байна.

Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна.

Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй" гэв.

17:06 2017/06/27

М.Энхболд: Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгая
 
Гэрэл зургийг mpa.mn

МАН-аас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. Ерөнхийлөгч нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн дараа анх удаа хэвлэлд мэдээлэл өглөө.

МАН-ын хэвлэлийн бага хурлыг ШУУД хүлээн авч үзнэ үү. 

ШУУД үзэх

https://www.facebook.com/iKonNews/videos/689415747910663/

"Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо"

Нэр дэвшигч М.Энхболд "Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа.

УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. 

Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. 

Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. 

Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно. 

Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй.

Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. 

Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн.

60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. 

Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. 

Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. 

Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. 

Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна" гэлээ.

М.Энхболд: Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай намыг санал луйвардсан гэдэг мэдээллийг МАХН-аас өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан. 

Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан мэдээлэл хийсэн гэсэн. 

Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. 

Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна. 

-Долоодугаар сарын 9-нд хоёр дахь санал хураалт товлогдсон. Баяр наадам, аялал зугаалгын үеэр товлосон нь ямар учиртай юм бол?

-Долоодугаар сарын 9-ний өдрийг СЕХ зүгээр ч нэг сонгоод авсан биш байх. Цаг хугацааны фактор гэж юм байна. 

Энэ хуулийнхаа хугацааг бодож, тооцож энэ хугацааг сонгосон байх. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах байх.

-Танайх МАХН-тай эвсэж сонгуульд оролцох уу?

-Тийм юм одоогоор байхгүй.

17:05 2017/06/27

Лайма Андрикиене: Залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа
 
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

 Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна.

Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй.

Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа.

Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэлээ. 

Сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болсон

Гэрэл зургийг mpa.mn

ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан.

Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна.

Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна.

Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнийгээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн" хэмээн тайлбарлалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ.

Түүнчлэн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байсан талаар ажиглагчид онцолж байв. 

Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцлоо.

15:54 2017/06/27

С.Ганбаатар: Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/689376667914571/

Ц.Шаравдорж: Сонгуулийн Ерөнхий Хороо хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргалаа

МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж “Монголчууд аа, МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль гэх урьдаас дэглэсэн жүжгийн дүнг хүлээж аваад дараах мэдэгдлийг хүргэж байна. Юун түрүүнд сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчиддоо баярлалаа. Та бүхний минь өгсөн санал Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө өгсөн санал байлаа.

Монголчууд луйвар, авлигал хээл хахууль, дээрмийн үнэнг дэлгэж, Монголчууд сэрж сэхээрсний нотолгоо боллоо.

Гэхдээ хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргасан.

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна. Хууль зөрчиж гаргасан үр дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэс үгүй.

Дэлхий нийтээр энэ сонгуулийг харж, ажигласан. Иргэдийн сонгох эрхийг уландаа гишгиж, Монголын нэрийг дэлхий дахинд гутаасан явдал болж байна. Албан тушаалд шуналтсан байдал Монголын нэрийг гутааж байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 хүн санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон. Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН-409,899 санал авсан гэж мэдээлсэн. Ингэж саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны нотолгоо юм. 

Мөн СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулахгүй байх ёстой" гэв.

С.Ганбаатар: СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж

Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй.

СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ.

Энэ зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Бүх ард түмний минь сонгуулийн ажил байлаа.

Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй.

Эцэст нь хэлэхэд олон зуун шадар туслах, ямар ч цалин хөлс мөнгө төгрөг гэлгүй бидэнд тусалж байсан ухуулагч, анд нартаа баярлаж байна.

Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна.

СЕХ 35,000 амьгүй албатыг СЕХ бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно.

50 сая воны талаарх учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Гадаад хүнийг Монгол төрд оруулж, жүжиг тавьж байна. Ингэж миний давуу талыг тодруулж яах нь вэ. Тэгэхээр Цагдаа Монголын ард түмний татвараар ажилладаг.

Цагдаагийн удирдлагууд өнөөдөр луйварчдын гар хөл болсон байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв.

Ц.Оюунбаатар: Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ

МАХН-ын гишүү Ц.Оюунбаатар “Сонгуулийн дүнд шууд нөлөөлж, 10,000 гаруй саналаар илүүрхэж байтал хэдхэн цагийн дотор МАН тэргүүлчихлээ. Үүнд бид СЕХ-г буруутгаж байна.

Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт амжилттай оролцсон. Ийм байхад Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналаар зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ.

Бид Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд, зохион байгуулалттайгаар тэмцэх болно” гэв.

11:58 2017/06/27

С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад ДАХИН буцаалаа 
 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар  тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн  байгууллага тогтоосон.

Уг хэргийг  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. 

Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна. 

Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ. 

Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ. 

Эх сурвалж: БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

11:56 2017/06/27

Х.Баттулга, М.Энхболд нарын хоёр дахь өрсөлдөөн долоодугаар сарын 9-нд товлогдлоо 
 
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 11:30 цагт цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хурал хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. 

Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. 

Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. 

Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. 

Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан.

Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана.

  • М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь
  • Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь
  • С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна. 

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. 

СЕХ-ны тогтоол гарсан. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд /Ням гараг/ зохион байгуулахаар боллоо. 

Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болно. 

Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо.

Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. 

Энэ Сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой.

Мөн сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. 

Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн.

Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна" гэв.

11:54 2017/06/27

Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ 
 
Сонгуулийн Ерөнхий Хороон дээр яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа Монголчууд саналаа өгч, эрхээ эдэлдэг. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад гадаадад байгаа сонгогчдын дийлэнх нь буюу 2,979 иргэн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгчээ. Үүний дараа М.Энхболдод 995 хүн, С.Ганбаатарт 740 хүн саналаа өгсөн байна. 

01:55 2017/06/27

Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ

Гэрэл зургийг MPA.mn

Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдлөө. Урьдчилсан дүнг бид харлаа. Намайг дэмжсэн бүх Монголчууддаа, журмын нөхөддөө баярлалаа. Удахгүй дараагийн шатны сонгууль зарлагдах юм шиг байна. Монголчууд, Монгол ялна аа гэж хэлмээр байна" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ:

01:54 2017/06/27

С.Ганбаатар нэр дэвшигчийн дэмжигчид СЕХ-нд ирж эсэргүүцэл илэрхийлж байна

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/689091594609745/

00:50 2017/06/27

"Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна" 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд байна. 

Өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд иргэд, сонгогчид саналаа өглөө.  

2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувьтай байсан юм. 

Яг одоо Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнг шууд дамжуулж байна. 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22:00 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа.

Ирцийн мэдээг санал авах байраас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Мөн "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. 

Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна. Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр бий.

Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийг сүлжээнд холбогдож амжаагүй байна.

Сумын хэмжээнд сүлжээнд холбогдсон. Багийн хэмжээнд холбогдож амжаагүй байна. 

1,983 хэсэг байгаа гэж зарласан. Гадаадад байгаа сонгогчдын тооллогыг 1,984-р хэсэг тоолж байна. 

Санал тоолох 10 машиныг тавьсан. 4,800 гаруй хүний саналыг тоолж байгаа" гэлээ.

"Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана"

Гэрэл зургийг Mpa.mn

Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий.

Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхын санал нь 50%+1 юм.

Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" гэлээ. 

"Гараар давхар тоолох ажил буюу техникийн тооллого эхэлсэн байгаа. Өглөө гэхэд дуусна. Түрүүчээсээ дуусаад шөнөдөө мэдээгээ ирүүлнэ.

Техникийн тооллогыг энэ удаад нийт санал авах байрын 50 хувьд нь хийнэ гэж шийдвэрлэсэн байгаа" гэж Ч.Содномцэрэн дарга хэллээ.

Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд ирц 66.54 хувь байна. 

22:15 2017/06/26

ФОТО: Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг тоолж байна 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт өндөрлөж, Сонгуулийн Ерөнхий Хороонд гадаадын орноос санал өгсөн иргэдийн саналыг тоолж эхэллээ.

Энэ сарын 10, 11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалт эхэлсэн юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож, саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлсэн.

Тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн юм. Гэрэл зураг

21:42 2017/06/26

ФОТО: Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хорооны санал авах байран (48-р сургууль) дээр очиж саналаа өглөө.

Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дуусч байна.  Нийт 2 сая орчим иргэн монгол орон даяар саналаа өгөх юм байна. Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна. 

Н.Түвшинбаяр аварга хүн зодох хэрэгт оролцоогүй. Өөрийнхөө нутагт жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөө сонгох ажилд оролцоод явж байгаа. Энэ мэтийн цуурхалд манайхан цензуртай ханддаг болсон болов уу?

Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спотоор хичээллэхийг уриалж байна" гэв ГЭРЭЛ ЗУРАГ

20:36 2017/06/26

"Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа" 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.БатбаатарМонгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна.

Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан . Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. 

Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн өмнөөс бүрэн хамгаалалтад авсан байгаа. 

Өчигдөр гэхэд 2,603 гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн. Эдгээр бусад дуудлагууд дээрээ ч ажиллаж байна.

Дуудлага, гомдол дээр ажиллахад бүх бололцоог ханган байгаа алба хаагчдыг нэг талыг барилаа зэргээр янз бүрээр дүгнэж, сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байна гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл явж байна. 

Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. 

Ирсэн гомдол мэдээллээс жишээ дурдвал, Хан-Уул дүүрэгт иргэн Т-д давхар хуудас өгсөн байсан.

Давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад АН-ын гишүүн Энхбаяр, Эрдэнэчимэг нар бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан" гэлээ. 

Мөн "Аль нэг талыг барьсан мэтээр Цагдаагийн байгууллагын талаарх мэдээлэл их явж байгаад иргэд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэж найдаж байна. 

Үүнээс гадна өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. 

Үүнийг ОӨУБЕГ-т хүсэлт тавьж, шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй.

Гэрэл зургийг Mpa.mn

Жишээлбэл, АН-ын мэдэгдэлд Д.Оюунгэрэл гэх хүн хоёр өөр РД-тай байсан талаар мэдээлсэн нь хоёр ихэр, адилхан нэртэй, нэг хаяг дээр байдаг гэдэг нь нотлогдсон. 

Энэ мэтчилэнгээр бүх тохиолдлыг шалгаж үзэхэд хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдоод байна.

1,983 хэсэг дээр намуудын ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор энэ төрлийн дуудлага, мэдээлэл огт ирээгүй байна. Тал талын хяналттай байгаа учраас ямар нэгэн байдлаар давхардсан хүмүүс буюу царцаа гэж нэрлэгдэж байгаа этгээд санал өгөхгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно" гэж байна.

ЦЕГ-аас Нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа саналын хуудсын зургийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

 Хяналтын тооллого хийх явцад зураг нь авагдсан байж магадгүй гэж үзэж байна. Харин одоогоор миний саналын хуудсын зургийг авчихлаа гэсэн гомдол мэдээлэл ирээгүй байна.

"Иргэддээ хандаж хэлэхэд, намуудаас янз бүрийн гомдол ирж байгаа. Цагдаагийн байгууллага хурдан хугацаанд шалгаж, хуулийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаж байна гэх мэдээллийг тарааж байна.

Сонгууль будлиантай мэт харагдуулах гэсэн мэдээллүүд ард иргэдийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, цагдаагийн байгууллагын эсрэг турхирах гэсэн үйлдлүүд их гарч байна.

Бослого тэмцэлд уриалж байгаа мэдээлэлд ард иргэдийн болгоомжтой хандах, ул суурьтай хандахыг уриалж байна. Ард иргэд маань Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, сонгуулийг амар тайвнаар өнгөрүүлэхийг хүсэж байна"  гэж дэд хурандаа П.Батбаатар ярилаа. 

"Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж байна"

Мөн Булган аймагт болсон хэргийн талаар "Найдан овогтой Түвшинбаяр согтуугаар хоёр хүнийг зодож байна гэсэн дуудлага ирсэн.

Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Сонгуультай холбоотой ирсэн гомдол мэдээллийг шалгах ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар иргэдийг хориогүй. Захиргааны хэргийг шийдвэрлэх үүднээс саатуулсан тохиолдол байгаа. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах, хурандаа Н.Ганбадрал “Сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд 151 гомдол ирсэн байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн, санал худалдаж авсан, мөнгө тараасан, танхайрсан зэрэг гомдол мэдээлэл байна" гэлээ. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/688925557959682/

19:27 2017/06/26

Ц.Оюунбаатар: Бид жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ 
 
Монгол Ардын Хувьсгалт Намаас 19:00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар явагдаж байна.

Гэхдээ Сонгуулийн үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа явдал хавтгайрч, зарим тохиолдолд хурц байдалд хүрээд байна.

МАН-аас иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг асар их хэмжээгээр гаргаж байна.

МАН иргэдийн саналыг 10,000, 50,000, 100,000 төгрөгөөр худалдаж авах явдал хэрээс хэтэрлээ.

Бид бололцооныхоо хэрээр энэ байдлыг мөрдөж, үүний эсрэг тэмцэж байгаа. Сонгууль гэдэг зүйл утга учраа алдаж, авлигал төрийн хэмжээнд очжээ.

Мөн нэг айлын нэр дээр илүү хүнийг бүртгэж, санал өгүүлсэн тохиолдол гараад байна. Тухайлбал, Дөчин Мянгатад нэг айлд гурван хүнийг нэмж санал өгсөн явдал гарсан. 

Бид сонгуулийн энэхүү луйврыг эсэргүүцэж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ.

Ард иргэддээ хандаж хэлэхэд саналаа, Монголынхоо төрийг битгий худалдаарай.

Эх орон, тусгаар тогтнолоо бодож, нэр төртэйгөөр, шударгаар саналаа өгөөрэй гэж ард иргэддээ уриалъя” гэлээ. 

Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй

МАХН-ын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан "Сая МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр манайх нэр цэвэр байхад АН мөнгө тараагаад тэр нь баригдлаа мэтээр ярьж байна.

Баянгол дүүрэг дээр мөнгө тараасныг АН-ын хүмүүс илрүүлж цагдаагийн газарт шалгуулж байгаа.

Нэг тэрбум 80 сая төгрөгийг Ховд, Увс, Баян-өлгий аймгуудад хаяглачихсан. Нэг хүнд 20,000 төгрөг өгөхөөр хуваарилсан байгаа юм.

Улсын хэмжээнд ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 мянган шадар туслах, 10,000 ухуулагч ажиллуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл нийтдээ  улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 14,000 мянган шадар туслах, ухуулагч ажиллуулах эрхтэй. 

Тэгэхэд АН-ын удирдлага таван өөр мэдэгдэл хийж байна. АН-ын дарга бид ухуулагч нарынхаа цалинг өгөх гээд явж байсан гэж тайлбарладаг.

Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй.

АН, МАН-ын төлөөллүүд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татуулсан учраас манайд саналаа өгөөрэй гэж зарласан тохиолдол хүртэл гарсан.

Эрүүгийн цагдаагийн газарт зургаадугаар сарын 23-ны өдөр энэ талаар бичиг өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогооч" гэв. 

18:33 2017/06/26

Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 45.6 хувьтай боллоо
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалт үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 45.6 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. 

Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан. 

15:00 цагийн мэдээтэй харьцуулаад харвал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 15:00 цагийн байдлаар аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувь гэсэн мэдээтэй байжээ" гэв. 

Сонгуулийн ирц хүснэгтээр:

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/688887417963496/

17:53 2017/06/26

Э.Бат-Үүл: Шударга сонгуультай болохын төлөө тэмцэхийг уриалж байна
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл  өглөө.

Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж,  хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их  гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ.

Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй.

Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна” гэлээ.

Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно гэсэн юм.  

Энэ талаар тэрбээр “Би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь  маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээлээ. 

17:12 2017/06/26

Д.Амарбаясгалан: Би сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна.

Мөн сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож буй мөнгөнүүд Ардчилсан намыг санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж буй юм. Тухайлбал хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Милл хаус компанийн машинд тэрбум 80 сая төгрөг байсан. Ардчилсан намаас энэ талаар таван янзын тайлбар хийсэн.

Жишээ нь сэтгүүлч Мөнхбаясгалан үүнийг ухуулагч нарын мөнгө гэсэн, АСА Дагвадорж аварга ч мөн ажилчдын мөнгө цалин хэмээсэн, харин Туваан үүнийг улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс хэмээн ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгж байгаа юм бэ?

Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна" гэв.

Ж.Мөнхбат: Нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо анхааруулж байна

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байгаа.

Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэлээ.

16:57 2017/06/26

Нийслэлийн удирдлагууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1,918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө.

Тэрбээр “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. 

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ...

15:16 2017/06/26

ФОТО: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт саналаа өглөө
 
Гэрэл зургийг zasag.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1,731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна.

Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ...

14:50 2017/06/26

Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа
 
12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна.

"Өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 
 
2013 оны сонгуулийн ирц цагт 8  орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байна.

Сонгогчдын идэвх тааруу байна" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга мэдээлсэн.

Иймээс саналаа өгч амжаагүй байгаа иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа.

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар 18:00 цагаас СЕХ мэдээлэх юм.

14:48 2017/06/26

ФОТО: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө
 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ, Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа. 

Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно. 

Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ. ГЭРЭЛ ЗУРАГ

14:46 2017/06/26

С.Эрдэнэ: Бид сонгуулийн үйл ажиллагаанд аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа
 
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр Монголчууд маань тав дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Үдээс өмнөх байдлаар манай хэсгийн санал авах байран дээр ирц 30 хувьтай байна гэлээ. Энэ нь иргэдийн оролцоо сайн байна гэж харж байна. 

Сонгуультай холбоотойгоор асуудлууд их гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн ухуулагч, ажилчдын хоол унааны зардлын мөнгийг замд нь саатуулж, үүнийхээ дагуу улстөржсөн мэдэгдэл хийж буй цагдаагийн байгууллагуудын увайгүй үйлдлүүд сүүлийн 2 хоногт нэлээн их гарлаа. 

Алслагдсан баруун таван аймагт ажиллаж байгаа Ардчилсан намын 8,000 гаруй ухуулагч, ажилчдын харилцаа холбоо, шатахуун, хоол унааны зардалд явж байсан мөнгийг замд нь саатуулсан. Үүнийгээ сонгогчдод энэхүү мөнгийг тараах гэж явж байсан мэтээр заралсан. Өнөөгийн цагдаагийн байгууллагууд ингэтлээ улстөржсөн хэрэг үү.

Эрх барьж байгаа нам нь эрх мэдлээ ашиглаж  нөгөө намынхаа санхүүжилтийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд дээрэм хийж байгаа үйл ажиллагаа болж байна. 

Мөн, Твиттер дээр цэргийн байгууллагын удирдлага нь санал өгч буй цэрэгт шууд хуруугаараа зааж дугуйлуулж байгаа баримтууд тавигдлаа. Зарим хэсгүүд дээр илт олонхоор түрүү барьж Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, хэл амаар доромжлох, сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох зэрэг увайгүй их үйлдлүүд гарч байна.

Бид аль болох хүлээцтэй, сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн сөргөлдөөн, үймээн самуун болохоос сэргийлж ажиллаж байна" гэв.

14:00 2017/06/26

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 21.3 хувийн ирцтэй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ.

Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. ДЭЛГЭРЭНГҮЙГ...

12:48 2017/06/26

Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд гэргийн хамт очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсний дараа  "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. 

Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. 

Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төр улсын маань ажил бүтэмжтэй, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь арвин байх болтугай" гэлээ.

11:21 2017/06/26

УИХ-ын дарга М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Монгол Улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. 
Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай.

Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна.

Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэв.

11:18 2017/06/26

СЕХ-ноос сонгуулийн ирцийн мэдээг 13:00, 18:00, 23:00 цагт өгнө
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлэх юм.

Харин дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана хэмээн СЕХ-ноос мэдээлээд байгаа билээ.

10:09 2017/06/26

Гадаадад байгаа Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын  саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм.

Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм.

09:51 2017/06/26

Сонгуулийн санал авах хэсгүүдийн байршил
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байр ажиллаж байна. Сонгогч та доорх жагсаалтаас өөрийн санал өгөх хэсгийн байршлыг мэдэж аваарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаар, байршил:

Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм.

09:08 2017/06/26

Р.Содхүү: Сонгуулийн нэрсийн жагсаалтад будлиан байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна
 
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийлээ.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. 

Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна. 

Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа.

Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй.

Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэв.

08:55 2017/06/26

Нийслэлд саналаа өгч буй сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.

08:25 2017/06/26

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна.

08:03 2017/06/26

Өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай өдөр
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт авах хэсгийн хороодын нээлт 07:00 цагт эхэллээ.

Нийт 1,983 хэсгийн хороонд 1,978,298 сонгогч сонгуулиа өгнө.

Дэлхийн өнцөг булан бүрээс сонгуулийн үйл явцыг ажиглахаар 37 орны 123 ажиглагч иржээ.

Хэсгийн хороод 07.00-22.00 цаг хүртэл иргэдийн саналыг авах тул та сонгуульдаа иргэнийхээ үүргээр идэвхтэй оролцоорой.

Сонгуулийн ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ.

Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна.