МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө.
Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ, Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа.
Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно.
Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!