Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө

Б.Ану
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хорооны санал авах байран (48-р сургууль) дээр очиж саналаа өглөө.

Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дуусч байна.  Нийт 2 сая орчим иргэн монгол орон даяар саналаа өгөх юм байна. Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Н.Түвшинбаяр аварга хүн зодох хэрэгт оролцоогүй. Өөрийнхөө нутагт жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөө сонгох ажилд оролцоод явж байгаа. Энэ мэтийн цуурхалд манайхан цензуртай ханддаг болсон болов уу?

Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спортоор хичээллэхийг уриалж байна" гэв

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.