Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: 80 саяын уналт №8

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 23
iKon.MN

Та 80 сая төгрөг хожиж чадах уу?

“Боловсрол суваг” телевизийн “80 саяын уналт” шоу нэвтрүүлэгтэй хамтран хүргэж байна.

Танд амжилт хүсье.


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Байгаль: Энэхүү цэцэг нь зөгийг согтоох химийн бодис ялгаруулдаг. Тэгвэл энэ цэцгийг нэрлэнэ үү?
Жамъянмядаг
Цахирмаа
Хонхорцог
Наранцэцэг
2
Уран зохиол: “Миний хэнз хурга магнай халзан зурвастай” гэж эхэлдэг шүлгийг хэн бичсэн бэ?
Б.Явуухулан
Ч.Лхамсүрэн
Д.Нацагдорж
Б.Лхагвасүрэн
3
Уран зохиол: Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлэгт эдгээрийн алийг нь дурддаггүй вэ?
Хангай
Онон
Улаанбаатар
Таван хошуу мал
4
Хүмүүс: “Би сэтгэж байгаа учир амьдарч байна” гэж хэн хэлсэн бэ?
Кант
Агваанхайдав
Декарт
Сократ
5
Танин мэдэхүй: Еврейчүүд болон иудейзмийн бэлэг тэмдэг, Израиль улсын далбаан дээр байдаг одыг юу гэж нэрлэдэг вэ?
Есүсийн од
Мойсейн од
Давидын од
Соломоны од
6
Нээлт: Дөрвөлжин бичгийг хэн зохиосон бэ?
Өндөр гэгээн Занабазар
Уйгарын бандида Чойжи-Одсэр
Пагба лам Лодойжалцан
Сажа бандида Гунгаажалцан
7
Урлаг: 1955 онд анх УДЭТ-ын тайзнаа тавигдсан У. Шекспирийн алдарт "Оттело" жүжгийн гол баатар Отеллогийн дүрд Г.Гомбосүрэн тоглосон бол Дездемоны дүрд хэн тоглосон бэ?
Д.Ичинхорлоо
Ж.Лхамхүү
Ч.Долгорсүрэн
Д.Цэрэндулам
8
Дуучид: Дуучин Рианна аль улсаас гаралтай вэ?
АНУ
Барбадос
Мадагаскар
Монако
9
Спорт: Эдгээр багуудаас аль нь хамгийн олон жилийн түүхтэй вэ?
Стоук сити
Ньюкастл Юнайтед
Манчестр Юнайтед
Ливерпүүл
10
Нээлт: Дуунаас хурдан Конкорд онгоцыг ямар орнууд хамтран зохион бүтээсэн бэ?
АНУ-Франц
Англи-АНУ
Герман-Франц
Франц-Англи
11
Монголын түүх: ЗХУ-ын удирдагч асан И.В.Сталины 70 насны ойд зориулан маршал Х.Чойбалсангийн уриалгаар Монголын нийт ард түмний дунд баярын бичигт гарын үсэг зурах ажиллагаа өрнүүлж байжээ. Уг баярын бичигт хэдэн мянган хүн гарын үсгээ зурсан бэ?
400 мянган
500 мянган
600 мянган
800 мянган
12
Алдартнууд: Хэн нь Матрикс киноны Неогийн дүрд тоглохоос татгалзсан бэ?
Вилл Смит
Арнольд Шварцнеггер
Том Круз
Жет Ли
13
Техник технологи: Эдгээр бүтээлийн алийг эмэгтэй хүн зохион бүтээгээгүй вэ?
Сум үл нэвтрэх хантааз
Машины шил арчигч
Лазер принтер
Факсын аппаррат
14
Тоглоом: Стандарт хөзрийн ноёдоос ганцхан ноён живэр сахалгүй байдаг. Энэ ямар өнгийн ноён бэ?
Бундын ноён
Дөрвөлжингийн ноён
Гилийн ноён
Цэцгийн ноён
15
Спорт: Хөлбөмбөгт шар, улаан хуудсыг хэдэн оноос хойш өгдөг болсон бэ?
1962
1966
1970
1974
16
Танин мэдэхүй: Халимаг цагаан толгой хэдэн үсэгтэй байдаг вэ?
26
33
35
38
17
Монголын түүх: Есүхэй баатар Хонгирад аймгаас бэр буулгахаар Тэмүжинг дагуулан явдаг. Энэ үед Дай цэцэн: “Есүхэй худ! Би шөнө нэгэн зүүд зүүдэллээ” гээд нэгэн шувуу нар, сар хоёрыг атган ирээд гар дээр нь тавьсан тухай зүүдээ ярьдаг. Тэрээр ямар шувуу зүүдэлсэн бэ?
Тас
Шонхор
Бүргэд
18
Уран барилга: Энэтхэгийн Агра хотод байрлах "Таж Махал"-ын "Таж" гэдэг үг титэм гэсэн утгатай. Харин "Махал" гэдэг үг нь ямар утгатай вэ?
Хатан
Ордон
Бунхан
19
Соёл иргэншил: Эртний Египетчүүд ямар амьтныг үхэхэд хөмсгөө хусаж, үсээ бохирдуулж, чанга хашгиран уйлж ёслол үйлддэг байсан бэ?
Муур
Нохой
Лам гөрөөс
20
Төрийн тэргүүн: Манай урд болон хойд хөршийн төрийн тэргүүдийн хэн нь ахмад вэ?
Владимир Путин
Ши Жиньпин

Түр хүлээнэ үү...