Индэр    
2022 оны 10 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголд БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 2,230 үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа бол ОХУ удаалж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газраас бусад үл хөдлөх хөрөнгийг гадаадын иргэд манай улсад эзэмших боломжтой. Үүний тулд үл хөдлөх хөрөнгө өмчлөх хүсэлтээ аймаг болон дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргаж шийдвэрлүүлэх юм. 

Сүүлийн жилүүдийн байдлаар гадаадын хэчнээн иргэн Монголд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй талаарх тоон мэдээллийг хүргэе. 

АНУ, ОХУ, БНХАУ, Умард Солонгос, Япон улсын иргэд 2020- 2022 оны статистикаар манай улсад хамгийн олон тооны үл хөдлөх хөрөнгө өмчилж байна. Үүн дотроо БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу энэ оны байдлаар 2,230 үл хөдлөх хөрөнгө авчээ. Энэ нь тухайн онд Монголд нийт үл хөдлөх хөрөнгө өмчилсөн гадаадын иргэдийн 42 хувийг эзэлж байгаа юм. 

Харин ОХУ-ын иргэд 448, Умард Солонгосын иргэд 386, Япон улсын иргэд 260, АНУ-ын иргэд 169 үл хөдлөх хөрөнгийг манай улсад худалдаж авснаар БНХАУ-ын дараа бичигдэж байна. 

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост орон сууц худалдаж авсан гадаадын иргэдийн 62 хувь нь мөн Хятад улсын иргэд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Нийслэлийн иргэдийн өмчилж буй гурав дахь орон сууцнаас татвар авдаг болох талаар хуульчилсан. Тэгвэл хуулийн энэхүү заалт гадаадын иргэдэд ч үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн хэдэн ч орон сууц өмчилж болох бөгөөд гурав дахиас нь эхлээд татвар төлнө гэсэн үг. 

Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн ч журам батлагдаагүй гэх нэрийдлээр дээрх татварын асуудал яригдаагүй байгаа юм. 

20 орчим улсын иргэд Монголд үл хөдлөх хөрөнгө өмчлөөд байна

Энэ онд гадаадын 20 орчим улсын 3,852 иргэн 5,294 үл хөдлөх хөрөнгө Монголд өмчилсөн байна.

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь тухайн өмчөө зарах, түрээслэх, бусдад шилжүүлэх, өвлүүлэх, барьцаалах болон баталгаа гаргах эрхтэй. Хуулийн хамгаалалтын дагуу бүртгэлийн үйл явц нь бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид хамаатай. Өөрөөр хэлбэл, монгол болон гаднын иргэн, хуулийн этгээд байхаас үл хамааран адил эрхтэй гэсэн үг юм.

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд ажлын таван өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийддэг байна. 

Харин дараах тохиолдолд бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг хаах буюу цуцлах талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заажээ. Ингэхдээ мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг гаргадаг аж. 

Үүнд: 

  • эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хүсэлтээр нэг этгээдэд шилжсэн;
  • хоёр, түүнээс олон нэгж талбарыг нийлүүлж, нэг нэгж талбар болгосон;
  • шүүх, арбитрын шийдвэр гарсан;
  • эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон;
  • эрхийн улсын бүртгэл давхардсан;
  • захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан;
  • өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан.
  • Эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл хаагдана.

Манай улсын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн байдал ямар байгаа талаарх өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Jeffrey Sachs [202.21.108.143] 2022/10/30
Байрны үнэ буухгүй байгаа нь ойлгомжтой боллоо
0 | 0 Хариулах
The Prince [192.82.80.58] 2022/10/29
The CCP also owns that large building at Sukhbaatar Square, with the people inside. A bit like the Russian serfs of the past who were attached to the land.
1 | 0 Хариулах
hmm [66.181.168.8] 2022/10/26
энэ ёстой буруу бодлого байна шүү, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадаагүй байж ийм их орон сууц гадныханд өмчлүүлнэ гэдэг өөрсдөө өндөр үнээр хэрэглэхийн л нэр шдээ
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.86] 2022/10/25
Хойд Солонгостой дипломат харилцаатай цөөхөн хэдхэн орон байдаг. Тэднээс чөлөөт зах зээлтэй нь Монгол. Монгол бол хойд Солонгосын дарга нарын хувьд бол Швейцари нь. Тиймээс тэд манайд үл хөдлөх хөрөнгө авцгаадаг байх нь. Монголд ирж тансаглаж зугаацдаг байх нь ээ.
1 | 2 Хариулах
Зочин [59.153.115.13] 2022/10/25
Welcome chinese people. Fuuuck war rusia
0 | 3 Хариулах
NATO [192.82.77.250] 2022/10/25
chinese shit
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.162] 2022/10/25
Пи.здааа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.86] 2022/10/25
Хамаг юмыг америкчууд, барууныхан өмчлөөд авчихсан гэж бачуурч үхэх гээд байдаг хүмүүс сайн харж авцгаа. Орос, хятад, хойд солонгосчууд л хамаг юмыг чинь авчихсан байна. Америкчууд болон барууныхны монгол дахь бүх хөрөнгө нийлээд ч хойд солонгосын дарга нарын хөрөнгөнд хүрэхгүй байна. Орос, хятад, хойд солонгосыг дагаад хөгжиж цэцэглэхийг чинь харна аа, оркууд аа.
8 | 1 Хариулах
Zuu van [66.181.180.143] 2022/10/25
Barilga barihad ni tuslasimuda. Zuvhun mongolchuud ni baira ezemshmer ymu.
2 | 2 Хариулах
Zuu van [66.181.180.143] 2022/10/25
Dubaid bair avtsgaagarai gj yrooy
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.232] 2022/10/25
Хойд Солонгос гэдгийн ард солонгосчууд, хятадууд байх магадлал тун өндөр юм байна. Үгүй бол цөмийн хөтөлбөрт нь Монгол Улс хөрөнгө оруулж байна гэсэн үг.
1 | 1 Хариулах
[139.5.216.9] 2022/10/25
БНХАУ-ын иргэд
2 | 0 Хариулах
Latin49 [192.82.69.161] 2022/10/25
hoid solongos gedeg ulstai hariltsaagaa taslah heregtei yaamrch hereggui uls ediin zasgiin uyaldaa holboo yuch baihgui.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.25.115] 2022/10/25
Uug n chaos heden bool shig horigdluud n ireed udurjingu amraltgui ih ajil hiij joohon tsalin awaad teriigee ulsluugaa ywuuldag uruwdmur garuud baidag baij bile.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.102] 2022/10/25
Гадныхан Монголд орон сууц авна гэдэг нь нэг маягийн хөрөнгө оруулалтын хэлбэр мөн л дөө. Гол нь Монголд орон сууцнаас татвар авахгүй болохоор энэ ХО улсад өгөөжөө өгөхгүй байна. Орос сууцнаас татвар авдаг болгое
4 | 1 Хариулах
иргэн [192.82.88.188] 2022/10/25
Түрээсийн үнэ нь л өснө дөө.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.102] 2022/10/25
Үл хөдлөх хөрөнгийн татварыг авахгүй байгаад байвал хүмүүс үхмэл хөрөнгө авч зах зээлд эргэлдэхгүй зах зээлийн гациг үүсч байна. Ядаж Орон сууц бүрээс үнэлгээний 0,1 хувиар жил бүр татвар авах хэрэгтэй. 100 саяын байрнаас жилдээ 100 мянга төлөх бол асуудал биш. Мэдээж бизнесийн обьектээс манайд 1 хувийн татвар жил бүр авдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.1] 2022/10/25
Vxmel xurungu ntr gshh.. agent gar l ymshig bn. Vniin xuus bolsonoos l xudaldan awalt bagasch bn. Mongol undur tatwartai oron axiad tarwar bol xereggvie vl xudluxiin zax zeeliig xudulguund oruulax tom bolomj gewel niigmiin daatgaliin shimtgeliin vxmel xurungiig l xudulguund oruulj vl xudlux bolgox bolomjiig neewel xarin tom erelt vvsex bolomjtoi
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.102] 2022/10/25
Өмнөдүүд манайд байр сууцгүй байтал ядуу Хойдууд 380 сууцтай байна. Сэтгүүлч андуурсан байх.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.186.29] 2022/10/25
Гадаадын иргэд өмчлөх тохиолдолд тухайн үнийн дүнгийн 10% - н татвар авах хэрэгтэй Монголчуудтай адил эрхтэй юун дураараа юм ер нь өмчлүүлэхгүй ашиглуулж ч бас бно!
5 | 0 Хариулах
Хэхэ [192.82.80.187] 2022/10/25
Хойд Солонгосчууд хүртэл Монголд өмчтэй байхад асдаггүй портероо эс тооцвол надад л үл хөдлөх байхгүй юм байна
2 | 0 Хариулах
Хэхэ [192.82.80.187] 2022/10/25
Жорлон ч өмчилж үзээгүй хаалгагүй, яриа хөөрөөгүй, шударга монгол байна өө
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.198] 2022/10/25
Энэ Хойд Солонгосчууд үл хөдлөх эзэмшээд байгаа нь Ким Жон Уны мөнгийг угааж байгаа юм бишүү. Монгол улс арай ийм юмнаас болоод саарал жагсаалтанд ороод байдаг юм биш биздээ
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.198] 2022/10/25
Эсвэл сэтгүүлч та Умард Солонгос (БНАСАУ, Ким Жон Уны улс) болон Өмнөд Солонгос (БНСУ Сөүл нийслэлтэй) 2-оо одоо болтол ялгахгүй байгаа юм биш биздээ. Хэрэв ялгахгүй байгаа бол Өмнөд Солонгос явж хар ажил хий гэж зөвлий.
9 | 0 Хариулах
АРД [203.91.118.206] 2022/10/25
золбин оросууд баасаараа үл хөдлөх авах юм бэ?Өдөр хоногоо яаая гэж байгаа ядуу орон
4 | 4 Хариулах
Зочин [202.126.90.85] 2022/10/25
Манайхаас баян. Бодит юмыг харж сур.
2 | 0 Хариулах
Зочин [62.216.209.213] 2022/10/25
orsuudad durgui ch ted manaihiig bodvol bayn hurungtei l de
0 | 1 Хариулах
.. [103.26.195.102] 2022/10/25
Өмчилж л байг, тэд ямар барилгаа үүрээд аваад явчих биш! Харин тэр үл хөдлөх хөрөнгийн ашиглалтаас нь орох орлогоос татвар вна, ҮХХ-ийн татвар байнга төлнө, газрын төлбөр төлнө г.м. манайд байнгын орлоготой эд шүү дээ!!!
3 | 4 Хариулах
Зочин [203.23.49.170] 2022/10/25
Гадаадын иргэнд ҮХХ өмчилж, эзэмшүүлэхээ болих хэрэгтэй. Цаашлаад газар луу ороод эхэлнэдээ. Монголчуудаа орон сууцжуулах хэрэгтэйшдээ.
3 | 4 Хариулах
Зочин [192.82.82.90] 2022/10/25
Паа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.131] 2022/10/25
Өмнөдийнхөн маань энд юү ч үгүй байгаа гэж үү?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.232] 2022/10/25
БНАСАУ мөнгө угаагаад байгаа юм биш үү
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/10/25
Аливаа юм сайн, муу хоёр л талтай байдаг юм даа. Энэ нь эерэг, сөрөг л гэсэн үг дээ
0 | 0 Хариулах
Latin49 [66.181.185.195] 2022/10/25
100 ailiin barilgiin materialiin hudaldaa erhlegchid ter ayaaraa hyatad nuhurtei huuhnuud baidag zaisan bolood busad undur zeregleliin bair housend amidardag bugd l meddeg bailgui dee.
1 | 2 Хариулах
Зочин [202.131.227.82] 2022/10/25
Ардчилсан Солонгос улсын иргэд гэж андуурсан аа засаарай.
1 | 0 Хариулах