Индэр    
2023 оны 10 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Франц эр уламжлалт аргаар махан бүтээгдэхүүн боловсруулж, эхнэр нь хөрөнгийн талх барьсаар бизнесээ амжилттай эхлүүлсэн ТҮҮХ

Зураг

Түм бужигнасан их хотын нэгээхэн буланд "Мерлин" хэмээх буйдхан газар үйл ажиллагаа явуулдаг. Франц эр уламжлалт аргаар янз бүрийн махан бүтээгдэхүүн боловсруулж, эхнэр нь амьд хөрөнгийн талхаа барьдаг. Эхнэртэйгээ одоогоос 20 орчим жилийн өмнө Монголд ажлаар ирэхдээ танилцжээ. 

Үүдээр нь орвол талхны үнэр үнэртэж, махан бүтээгдэхүүнээ хөргөгчинд өлгөсөн харагдана. Худалдагч шинэхэн гарсан багетыг бор цаасанд боож, талх зүсэх чимээ гарч байлаа. 

Утсан хиам, талх болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийдэг тус газрын эзнийг Жан-Мари Кайло гэдэг. Энэ оны зургаадугаар сарын сүүлчээр "Мерлин" дэлгүүрээ нээж, тэд өөрсдийн бизнесээ амжилттай эхлүүлж чаджээ. 

"Амталсан мах, гар аргаар хийсэн хиам, амтат талхгүйгээр зарим хүн өглөөний цайгаа төсөөлөхөөргүй болсон"

Амжилттай гэсний учир нь энэхүү дэлгүүрийг зорих шинэ үйлчлүүлэгчдийн тоо өдөрт нэмэгдсээр буй. Бидний хийдэг амталсан мах, гар аргаар хийсэн хиам, амтат талхгүйгээр зарим хүн өглөөний цайгаа төсөөлөхөөргүй болсон гэж дэлгүүрийн эзэн ярьж байлаа. 

Дэлгүүрийн эзэн өглөөний 04:00 цагт босож, 05:00 цагт ажил дээрээ очдог байна. Улмаар 10:30 цагаас дэлгүүрээ нээж, өөрийн бэлтгэсэн талх, багет, нарийн боов, махан бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлдэг. Тэрбээр долоо хоногийн турш 19:00 цаг хүртэл ажилладаг.

Одоогоор зургаан төрлийн хиам, утсан гурав, утаагүй гурав, панцетта, үхрийн мах гэсэн нэр төрлийн хиам худалдаалагдаж байна. Түүнчлэн утсан өвчүү болон торт ч бий. Цаг агаарын байдлаас шалтгаалж түүний хийдэг бүтээгдэхүүний төрөл зүйл, жор нь шинэчлэгддэг. Гэсэн хэдий ч махан бүтээгдэхүүн болон талх тус дэлгүүрт үргэлж байдаг. 

Гахайн утсан мах хийхэд 5-6 хоног, гахайн махны хиам хийхэд 18 орчим хоног шаарддаг байна. 

Дэлгүүрийнхээ нэрийг хэрхэн сонгож өгсөн талаар "Эхэндээ дэлгүүрээ "LOUP GOURMAND" гэж нэрлэсэн боловч Монгол хэл рүү орчуулах боломжгүй байсан. Мерлин бол домогт илбэчин, Артур хааны зөвлөх байсан хүн юм. Тиймээс энэ нэрийг сонгож өгсөн" хэмээв. 

"Францын уламжлалт аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний дэлгүүр нээхэд хүмүүс эхэндээ их сониучирхсан"

Өдөрт дунджаар 70 орчим хүн тус дэлгүүрээр үйлчлүүлж ямар нэг зүйл худалдаж авдаг байна. "Монгол хүний сэтгэхүй угаасаа сониуч болохоор эхэндээ зүгээр л юуг ямар үнээр зарж байгаа вэ гэдгийг харах гэж ирдэг хүмүүс их байсан. Харин яваандаа тэд худалдан авагчид болж байна.

Би монголоор ярьдаггүй болохоор хүмүүс манай бүтээгдэхүүнийг амтлаад ямар сэтгэгдэлтэй байгааг нь тэдний нүүр хувирлаас хэрхэн царай нь өөрчлөгдөж байгаагаас анзаардаг. Сайхан амт амталсан хүн инээмсэглэдэг" хэмээн Жан-Мари Кайло онцолсон юм. 

Бүх талх, багет, нарийн боовоо амьд хөрөнгөөр хийдэг аж. Өдөр бүр гурилыг хооллож эрүүл сайхан үнэртэй, шингэж сайтай талхыг бэлэн болгодог байна. 

зураг
 

Франц улсын иргэн түүний хувьд элдэв будаггүй, нитритгүй, гар аргаар боловсруулсан эко бүтээгдэхүүнийг эхнэрийн хамт үйлдвэрлэн монголчуудад хүргэж байна. Тэрбээр олон улсын туршлагатай бөгөөд АНУ, Африкт 100 орчим ажилтантай томоохон ресторануудад ажиллаж байжээ. 

Тэрбээр 12 настайгаасаа амралтаараа хоол хийж эхэлсэн байна. Цэвэр цөцгийн тосоор хийсэн кроссант хэрхэн хийхийг аль хэдийн мэддэг байв. Улмаар ресторанд талхчин, шарагч зэрэг ажлыг найзуудынхаа хамт дадлага болгож хийдэг байжээ. Одоо ч гэсэн тэрбээр хоол үйлдвэрлэл хүнсний худалдаагаа орхиогүй яваа. 

Түүний сонголт гал тогоо байсан. Ресторанд мэргэжлээ төгс эзэмшсэн хүмүүс ажилладаг гэж тэрбээр хэлж байлаа. Нарийн боов, шаркутери, махны дэлгүүр, загасны дэлгүүр, нарийн боовны газар, зайрмаг, товчхондоо идэж болох бүх зүйлийг хийхийн тулд мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай. 

Тэрбээр Францад "L'auberge du Connestable Chandos" гэдэг ресторантай байжээ. Тухайн ресторан нь Мазероллес дахь Путиерийн хажууд байрладаг бөгөөд 2014 онд худалдаж аваад дахин зарсан байна. 

Харин эхнэрийн хамт Монголд ирж амьдарснаас хойш ресторан нээхийг хүсээгүй ч хоолны бизнес эрхэлсээр байгаа аж.

"Монголд франц амттан их бий. Гэхдээ би урьд өмнө нь амталж үзээгүй тэр л зүйлийг нь хийхээр зорьж байна. Жишээлбэл ойрын хугацаанд франц бяслаг хийх бодолтой байгаа. Миний хийх төрлийн бяслагийг монголчууд хараахан амталж үзээгүй байх" хэмээн Жан-Мари Кайло ярилаа. 

"Бяслаг хийж амжилтад хүрэхийг зорьж байна"

зураг
 

Хиам хийх үйл явц нь нэлээд төвөгтэй байдаг аж. Энэ нь махыг тодорхой хугацаанд амтлагчаар давслах явдал юм. Гахай, адуу, үхэр, тахиа, загасны махыг тодорхой температурт хатаах болон утсанаар махны шинж чанараас хамаарч тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүн бэлэн болдог. 

Манай бүтээгдэхүүний бусдаас ялгарах зүйл бол амт юм

Өөрийн хийж буй бүтээгдэхүүний онцлогийн талаар "Зах зээлд гарч буй манай бүтээгдэхүүний бусдаас ялгарах зүйл бол амт юм. Хамгийн гол нь нитрит гэх мэт химийн бүтээгдэхүүн будагч бодис огт хэрэглэдэггүй. Зөвхөн уламжлалт гар аргаар бүх бүтээгдэхүүнээ боловсруулдаг. 

зураг
 
Bagi Mgl фэйсбүүк хуудсаас авав

Тэрбээр өөрийн мөрөөдлийн тухайд "Бүх зүйл миний хүссэнээр байвал би ирээдүйд хэд хэдэн зүйл бүтээхийг хүсэж байна. Мэргэжлийн хүмүүсийг сургаж бэлдэж гаргахыг хүсдэг. Тухайлбал загас, бяслаг, талх нарийн боовны төрөлжсөн дэлгүүр бий болгохыг зорьж байна. 

"Би хэзээ ч сурч мэдсэн зүйлдээ ханадаггүй, улам их суралцсаар байдаг"

Миний дараагийн зорилго бол халах үед хайлдаг бяслаг хийж амжилтад хүрэх явдал юм. Би хэзээ ч сурч мэдсэн зүйлдээ ханадаггүй, улам их суралцсаар байдаг" хэмээн ярьж байлаа. 

"Мерлин" дэлгүүр Мягмар гарагаас Ням гарагт 10:30-19:00 цагийн хооронд Богд ар хорооллын 15А байранд ажиллаж байна. 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
229
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ГАЙХМААР
16
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
9
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.168.8] 2023/10/30
Хэд хоногийн өмнө нэг очиж үзсэн. Үйлчилгээ үзүүлж байгаа бол тухайн орныхоо хэлийг сайн сурах хэрэгтэй, энэ хүн огт Монголоор ярихгүй байсан нь таалагдаагүй. Үйлчилгээ үзүүлж байгаа бол мөн ядаж инээмсэглээд худалдан авалт хийсэн хүндээ баярлалаа гэж хэлж сурах хэрэгтэй энэ өвгөн!
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/10/19
хааяа аятайхан зоогийн газар орж дотны хүнтэй суумаар л бдаг манай ресторанууд хоол муутай үйлчилгээ тааруу франц ард түмний гал тогооноос сурах соёл их бий залуус юм сурч авах хэрэгтэй шүү
1 | 0 Хариулах
орос ах [103.212.116.58] 2023/10/19
Манай орос ах нарын докторская гэдэг колбаса-наас гоё байж чадах уу
1 | 3 Хариулах
Агтаамаа [59.153.115.166] 2023/10/18
таалагдлаа танайхаар очноо
1 | 0 Хариулах
Franz [103.57.95.124] 2023/10/18
Merci. Nous viendrons bientôt vous rendre visite et acheter.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.23] 2023/10/18
Уг нь бүтээгдхүүнийхээ үнээс танилцуулсан бол зүгээр байж. Авах гээд очтол дийлэхийн аргагүй өндөр үнэ байвал хэцүү еэ.
0 | 2 Хариулах
hmm [202.55.188.91] 2023/10/19
hutsalgui ochood harchaach chi uniin medchvel hezee ch ochij avahgui harin teneg soniuch bolohoor ochij haraad holoos ochsonoo bodood sonirhol chin diileed bga heden togrogooroo avj l taarna
0 | 0 Хариулах
Ээгий [172.56.3.196] 2023/10/18
Ийм дэлгүүр байдагийг өнөөдөр л мэдэж байх ч гэж дээ. Очноо,авнаа.
0 | 0 Хариулах
Oyunchimeg [66.181.184.142] 2023/10/17
баярлалаа танай дэлгуурт очиж узэх багет авч амтлах сэтгэл терлее очноо! ажлын амжилт улам их бутээгдэхуун уйлдвэрлэхийг хусье!❤️❤️❤️
1 | 0 Хариулах
Гайхалтай [59.153.112.134] 2023/10/17
Амжилт хүсье
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/10/17
Завтай үeдээ зочилно оо
0 | 0 Хариулах
'Merlin' дэлгүүр [66.181.189.214] 2023/10/17
Сайн байцгаана уу, тус дэлгүүр нь Төмөр замын хойно байх Богд-Ар хорооллын 15р байрны (9н давхар ягаан өнгөтэй) үйлчилгээний хэсэгт ажиллаж байна. 15р байр нь төмөр замын архив болон түүхийн музейн чанх зүүн талд, ган зам болон дүүхэй дэлгүүртэй дунд зам дагуу байгаа.
8 | 0 Хариулах
Зочин [103.140.10.205] 2023/10/17
Гоё юмаа очиж худалдан авалт хийнээ
2 | 0 Хариулах
Судлаач иргэн [202.126.88.123] 2023/10/17
Энэ франц залууд их талархаж байна..Ажилд нь амжилт хүсье..очиж үйлчлүүлнэ..цаашдаа манайд яг ийм үйлчилгээ л шаардлагатай байгаамдаа....
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.171] 2023/10/17
Амталяаа
0 | 0 Хариулах
ганаа [43.242.242.140] 2023/10/17
вау
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.252] 2023/10/17
Амжилт хүсье.Жинхэнэ эко хүнсийг гар аргаар үйлдвэрлэдэг юм бна. Очиж байх мн. Баярлалаа2.
0 | 0 Хариулах
Энхмаа [202.126.90.35] 2023/10/17
Мундаг юмаа иим ажилч бүтээлч та 2оор бахархаж баина ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе
1 | 0 Хариулах
zochin [202.131.248.230] 2023/10/17
Хаана байрладаг гэнээ
1 | 0 Хариулах
Израйлийн сүйрэл 2023 [79.117.92.154] 2023/10/17
Иймэрхүү юманд хууртагддаг гэнэн хүн хонинууд маш их байгаа учраас монгол өөдлөхгүй байгаа юм шүү дээ 💩 Африкийн араас оруулж хүйс тэмтрэх гэж тархийг нь угааж байхад ойлгохгүй 😢🐑🐑
1 | 41 Хариулах
Зочин [103.212.118.149] 2023/10/17
Тэнэг орз
10 | 1 Хариулах
А [59.153.115.243] 2023/10/17
Том том, улс дамнасан юм ярьж солиорч байхаар өөрийнхөө биеийг олигтой авч яваад, гэр орон хашаа хороогоо цэмбийлгээд урдахаа хийгээд яв. Тэгсэн цагт чи өөрөө хөгжинө
22 | 0 Хариулах
А [59.153.115.243] 2023/10/17
Чи хөгжөөд, хүн 1 бүр сэтгэхүй нь хөгжөөд ирэхээр улс орон аяндаа хөгждөг юм. Ойлгосоон 🤨
7 | 0 Хариулах
Зочин [139.5.219.127] 2023/10/16
Амжилт
3 | 0 Хариулах
Зочин. [108.147.103.79] 2023/10/16
Би хэзээ ч сурч мэдсэн зүйлдээ ханадаггүй, улам их суралцсаар байдаг ……❤️❤️❤️❤️❤️❤️
12 | 1 Хариулах
Зочин [202.9.40.51] 2023/10/16
Ochnoo
8 | 0 Хариулах
Бао [103.161.242.168] 2023/10/16
Mongolchuud mantuu shantsaigaa ideed hyatdjidaa beld
0 | 6 Хариулах
Зочин. [14.48.200.109] 2023/10/17
Зэвүүн муухай сонсогдож бнашүү. Гэхдээ чи хятаджиж, улам хятад төрхөндөө ойртоод бга монголчуудын үнэнийг хэлчиж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.130] 2023/10/16
Франц хүн бол тэр чигтээ уранд хордсон байдаг. Энэ урантай, цацраг идэвхит бодистой талх хиам байна. Би зөвхөн Орос ахын юманд л итгэнэ. Та нар хорт хавдартай болж үхье гэвэл, эсвэл гурван толгойтой хүүхэдтэй болъё гэвэл энэ франц зомбийгийн юмыг идэж хорд
1 | 54 Хариулах
Зочин [202.9.47.53] 2023/10/16
Үхэрээ чиний орZ ах чинь,хиамаа махаар хийдэггүй шүү!
18 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2023/10/16
яая дээ энэ эргүүнүүдийг
11 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/16
Оркуудын хүнс жинхэнээсээ хор болсон шүү, ЗХУ-гийн үед арай дээр байсан юм, чи бараг өөрөө удахгүй 3 толгойтой болох байхаа ийм тэнэг юм чинь
11 | 0 Хариулах
Зочин. [108.147.103.79] 2023/10/16
Хэдэн жилийн өмнө орост хиамнаас хүний ДНК илрээд бөөн шуугиан болж байлаа
4 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2023/10/16
iimerhuu duff medleggui durakuud tr scooter electron duguinii hulgai edr hiigeed yvsn bgashd muusain dibiluud
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2023/10/16
Манкурт боолууд их болсон цаг юмаа эсвэл илжиг модон хударгадаа дуртай гэж дээрэлхүүлээд доромжлуулаад орос ахдаа хайртай гэж
5 | 0 Хариулах
Зочин [202.126.94.62] 2023/10/17
Чи тэр орос руугаа зайлаач.Энд үхсэнээ хийж яваа юм.
6 | 0 Хариулах
Эрка [73.8.148.141] 2023/10/17
Ха ха шар хададнд очиж үзүүл
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.124] 2023/10/17
Яая даа энэ Мо-яа чууд сонгууль ойртоод солиорол нь эхэлж, шар нунтагыг олборлоод зар. Дэлхий үүнийг хэрэглээд байна.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.76] 2023/10/21
Сайн байна. Оросуудаас хэдэн төгрөг авсан бол иймэрхүү тэнэг балай юм бичих хэрэгтэй. Хамаагүй ухаантай юм бичвэл хүмүүс итгэчих учраас сайн байна шүү чи.
1 | 0 Хариулах
namsrai [202.131.232.198] 2023/10/16
amjilt
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.226] 2023/10/16
амжилт хүсье! манай ерөнхийлөгчийг франц-д байгаа цаг үед сурталчилж буй нь их хөөрхөн санагдлаа
5 | 1 Хариулах
Jai boucoup [103.57.95.159] 2023/10/16
Croissant idmeer bna
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2023/10/16
Нийтлэл дотор хаяг нь байна уншаарай.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.195] 2023/10/16
goy yumaa
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.15] 2023/10/16
Хаяг нь хаана юм бэ
1 | 3 Хариулах
Зочин [122.201.26.18] 2023/10/16
"Мерлин" дэлгүүр Мягмар гарагаас Ням гарагт 10:30-19:00 цагийн хооронд Богд ар хорооллын 15А байранд ажиллаж байна.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/16
уншчаад асуугаач дээ плийз яацан хүмүүс байдын
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.118] 2023/10/16
Хаана байдгым бэ гоё харагджийнаа
1 | 2 Хариулах
Зочин [122.201.26.18] 2023/10/16
"Мерлин" дэлгүүр Мягмар гарагаас Ням гарагт 10:30-19:00 цагийн хооронд Богд ар хорооллын 15А байранд ажиллаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2023/10/16
Яая Даа байз энэ малнуудийг үхэр бол алаад идэхсэн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.168] 2023/10/16
Хиамны цехэд өгчих өө.
1 | 0
Зочин [192.82.65.146] 2023/10/16
Түм бужигнасан их хотын нэгээхэн булан gej yamar hayag bdiin mal sh dee ene uher mongol setguulch nar
1 | 14 Хариулах
Зочин [112.149.24.213] 2023/10/16
Өөрөө юмыг гүйцэт уншдаггүй хүн юмаа даа зургууд дээр нь хүртэл хаяг байжил бна
16 | 0 Хариулах
Халх цэвэр ичимтгий Чойр [77.24.7.205] 2023/10/16
Багадаа уран зохиолын ном уншиж сэтгэлгээгээ тэлж байгаагүй чинь илхэн байна даа
3 | 1 Хариулах
Зочин [192.82.65.146] 2023/10/16
tgd erguu mine ene gazriinhaa hayagiig taviach mal sh dee
1 | 16 Хариулах
Зочин [124.158.113.3] 2023/10/16
эргүү мал нтр гээд байгаа та сэтгэцээ шалгүүлна уу
8 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/16
долир малаа уншаад олооч гэвэл гоё байна уу кк
7 | 0 Хариулах
Малчин [202.21.127.142] 2023/10/16
Ер техникийн хүчээр их хэмжээгээр үйлдвэрлэсэн юм биш, иймэрхүү гар, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн өөрийн гэсэн онцлогтой өрхийн үйлдвэрлэлийн юм л үнэд орох цаг шүү, амжилт хүсье
31 | 1 Хариулах
иргэн [139.5.216.242] 2023/10/16
харин тиймээ. Хадгалах нөөшлөх бодис багатай, илүү органик юм даа.
6 | 0 Хариулах
зочин [66.181.189.233] 2023/10/17
Амжилт хүсье
0 | 0 Хариулах