Индэр    
2023 оны 9 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Хонгор: Хүүхэд төрүүлчихвэл нөхрийн ааш зан засрах болов уу гэсэн горьдлого эмэгтэйчүүдэд байгаа нь гол алдаа

Зураг

"Таван хүүхэдтэй орон нутагт амьдардаг нэгэн гэр бүл бий. Нөхөр нь байнга архи уудаг бөгөөд бүх эд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бүртгэсэн. Бусад хөрөнгөө өөрийн дүү, аав, ээжийнхээ нэр дээр бүртгээд авчихсан.

Эхнэр болон хүүхдүүдээ байнга зоддог. Мөн охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан. Эхнэр нь энэ байдлыг сүүлийн найман жил тэвчсэн. Цагдаад ч хүртэл хандаж үзжээ. Арга буюу хуульчид хандаж зөвлөгөө аваад хуулийн дагуу асуудлаа шийдэхээр болсон.

Гэтэл нөхөр нь эхнэртээ хүүхдүүдээ болон эд хөрөнгөнөөсөө өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ эмэгтэй миний хөрөнгөн дээр амьдарч байгаа, би өөрийн хүчээр бүх зүйлээ бий болгосон гэдэг байдлаар нөхөр нь хандаж байна. Яг ийм бодол санаатай олон эрчүүд бий.

"Бүх мөнгөө өөрөө олж байна, чи ажилгүй гэртээ суудаг гэж эмэгтэй хүнийг дорд үзэх хандлага байна"

Би бүх мөнгө төгрөгөө олж байна, чи ажилгүй гэртээ суудаг гэж эмэгтэй хүнийг дорд үзэх хандлагууд ч бий" гэдгийг "Хонгор Партнерс Консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Т.Хонгор онцолж байлаа.

Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр өмгөөлөгчид хандаж зөвлөгөө авч буй кейсүүд, анхаарах асуудлын талаар өмгөөлөгч Т.Хонгортой цөөн хором ярилцлаа. 


Дээрх жишээний хувьд хуулиараа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваах ёстой байдаг аж. Эхнэр, нөхөр хоорондоо би байраа, чи машинаа авна гээд тохиролцож болно. Гэрлэлт батлуулснаас хойш эхнэр, нөхөр хоёр 100 сая төгрөгийн хөрөнгө бий болгосон бол 50, 50 саяар нь авна гэсэн үг. Хоёр хүүхэдтэй байгаад, ээж дээрээ хүүхдүүд үлдэх бол 75 сая нь тэр гурвынх юм. Талууд шүүхээр маргаанаа шийдүүлж болно. Эсвэл хоорондоо тохиролцох боломжтой юм байна. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар 2,800 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд энэ бол өндөр тоо. Гэр бүлийн асуудал анхаарах хэмжээнд хүрчээ гэдгийн тод жишээ. Нөгөө талаар хуулийн байгууллагуудын ачаалал ч ихэссэн байна.

Энэ талаар "Гэр бүлийн маргаантай холбоотой асуудал их гарч байна. Шүүхийн ачааллыг багасгах, цаашлаад гэр бүлийг эвлэрүүлэх, гэрлэлт цуцлах асуудлыг ч шийдэх хэмжээнд ажиллахаар эвлэрүүлэн зуучлах төв байгуулагдсан. Гэтэл энэ төв үнэхээр хангалтгүй ажиллаж байна.

Тэд өөрсдөдөө хандаж байгаа хүмүүст гэр бүлийн асуудлынх нь үр дүн, хор уршгийг сайн тайлбарлаж хэлж өгдөггүй. Сар болгон тогтмол цалинтай ажиллаж байгаа учраас энэ хүмүүст илүү ажил хийж, ийм зүйл яриад суух сонирхол байхгүй. Тухайн хоёр хүн сална уу, нийлж амьдарна уу огт сонин биш байгаа. 

"Эвлэрч болно. Эвлэрэхгүй ч байж болно. Би ажилтай байна. Дараагийн хүн нь хүлээж байгаа" гээд эвлэрүүлэн зуучлах төвийн ажилтан хэлчихээр нөгөө хүмүүс юу ойлгох юм бэ? Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хангалтгүй байгаа учраас бүх асуудал шүүхээр шийдэгдэж, ачаалал их байна. 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар асуудлаа шийдэж чадаагүй хүмүүс шүүхэд хандвал гурван шатны шүүх дамжиж, цаг хугацаа их орно. Өмгөөлөгчийн, тэмдэгтийн хураамжийн, хөрөнгийн үнэлгээний гээд зардал их байдаг.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар гэр бүлийн маргаанаа шийдвэл 30 хоногийн хугацаатай. Зардлын хувьд ч мөн бага. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хангалттай явагдвал дахин тухайн маргаанаар гурван шатны шүүхээр орох шаардлагагүй болно гэсэн үг. Шүүхийн захирамж гаргахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тусалж байгаа юм. Ингэснээр олон гэр бүл бага зардлаар, цаг хугацаагаа хэмнэж, асуудлаа шийдүүлэх боломжтой" гэдгийг өмгөөлөгч Т.Хонгор хэлсэн юм. 

"Аав, ээж нь амьдралд нь оролцох, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж хосууд гэрлэлтээ цуцлуулж байна"

Түүнчлэн дараагийн хүүхдээ төрүүлчихвэл нөхрийн ааш зан засрах болов уу гэсэн горьдлого эмэгтэйчүүдэд байдаг нь ажиглагджээ. Энэ нь тэдний гол алдаа болдог аж. "Зарим залуу гэр бүл маш үнэтэй хурим хийдэг ч богино хугацаанд салдаг. Одонгийн ээжүүдтэй холбоотой асуудал мөн байна.

Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд маргааш нь, сарын дараа салж байгаа олон ээж бий. Одон медалийнхаа асуудлыг цэгцлэхгүй бол бас нэг талаар болохгүй байна. Хоёр, гурван хүүхэдтэй хүмүүс одон авъя гэдэг байдлаар дөрөв дэх хүүхдээ төрүүлж байна. Гэтэл удалгүй салдаг. Дахиад нэг хүүхэд төрүүлчихвэл нөхрийн минь бодол санаа гэр бүл рүүгээ эргэх болов уу гэсэн бодолтой эмэгтэйчүүд байдаг. Ингээд ч нэмэр алга. Тэгэхээр хүүхдийн тооноос гэр бүлийн харилцаа хамаарахгүй. Монголд өнөөдөр медаль, тэмдэггүй хүн байхгүй. Тиймээс энэ бол хэрэггүй зүйл" гэв. 

Гэр бүл цуцлах, хүүхдийн асран хамгаалах эрх, дундын болон хуваарьт хөрөнгийн асуудал гээд гэр бүлийн маргаантай холбоотойгоор 2023 он гарсаар 1,000 гаруй хүн Т.Хонгор өмгөөлөгчөөс зөвлөгөө авчээ. Энэ бол нэг өмгөөлөгчийн хувьд өндөр тоо юм. Насны хувьд 17-63 хүртэлх насны хүмүүс зөвлөгөө авсан байна. 

Гэр бүл цуцлуулж буй голлох шалтгааны талаар "Нэгнийгээ сайн таньж мэдээгүйгээс шалтгаалж, янз бүрийн зан араншин нь ил гарч ирснээр үл ойлголцол бий болдог. Аав, ээж нь амьдралд нь оролцдог, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл, эдийн засгийн зэрэг олон шалтгаанаас болж хосууд гэрлэлтээ цуцлуулж байгаа.

Нөхөртөө зодуулж, элдвээр хэлүүлж амьдраад тэвчээд сурчихсан. Энэ байдлаараа хүүхдүүдээ ч бас хүмүүжүүлдэг юм шиг санагддаг. Орчин цагийн залуу гэр бүлийн соёл өөр болсон. Гэтэл залуучууд гэр бүлийн харилцаа, гэр бүл болох соёлд бэлтгэгдээгүй байна. 

Гэрлэлтээ батлуулах нь маш амархан байгаа нь харамсалтай. Гэрлэлтээ батлуулж, хурим хийхэд тодорхой шалгуур тавьдаг болмоор байна. Хөндлөнгийн хоёр хүн зогсоож байгаад л таван минутын дотор гэрлэлт баталж байна. Үр дагаврыг нь огт тайлбарлаж хэлэхгүйгээр гэрлэлтийг амархан бүртгээд байгаа юм. Гэрлэлт батлуулах шиг амархан зүйл байхгүй. Харин цуцална гэдэг нь ярвигтай асуудал. 

Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд гэр бүлийн харилцааны талаар ямар нэгэн сургалт ордоггүй. Гэр бүл гэдэг уг нь бол улсын үндсэн нэгж. Гэтэл өрх толгойлсон ээж, аавууд олон байна. Төрийн зүгээс ийм чухал, тулгамдсан асуудалд анхаарал хандуулахгүй байна. 

Гэр бүлийн, Хүүхдийн эрхийг хамгаалах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Иргэний, Зөрчлийн тухай зэрэг тодорхой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Хоорондоо бүгд уялдаа холбоотой байх ёстой" гэж өмгөөлөгч Т.Хонгор үргэлжлүүлэн ярилаа. 

"Хадмууд нь хүртэл чи юутай ирсэн юм бэ гэж эдийн засгийн байдлаар нь бэрээ муулж, доромжилдог"

Хүмүүс ихэвчлэн манай ихэнх хөрөнгө эхнэрийнх эсвэл нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг яах вэ гэж өмгөөлөгчид ханддаг байна. "Гэрлэлт батлуулснаас хойших хөрөнгө хэний нэр дээр байх нь чухал биш. Хуулиараа тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хэний нэр дээр байгаагаас үл хамаарч гэр бүлийн гишүүдэд хуваагдана гэсэн үг. Хөрөнгийн хувьд өв залгамжлал, гэрээслэлийн хүртэл асуудал яригдана. 

Тухайн эмэгтэй үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа нь хөдөлмөр эрхэлсэн гэсэн үг.

Хадмууд нь хүртэл чи юутай ирсэн юм бэ гэж эдийн засгийн байдлаар нь бэрээ муулж, доромжилдог. Гэр бүлийн тухай хуулиараа бол тухайн эмэгтэй үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа нь хөдөлмөр эрхэлсэн гэсэн үг. Эмэгтэй хүний үнэ цэнийг зарим эрэгтэйчүүд ойлгодоггүй. Эмэгтэй хүн байхгүй бол өөрийгөө байхгүй байх байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өсөхийн өлөн арилаагүй гэгчээр таван цаасны бараа хараад, бодол санаа нь өөрчлөгддөг, сайхан хүүхэн харахаараа эхнэр, хүүхдээ голдог эрчүүд олон байна. Тэд энэ хандлагаасаа салах болоогүй байна. Бие биетэйгээ дандаа өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ уралддаг.

Хүүхдийн баяраар хүүхдээ ганц удаа тоглуулж, эхнэртээ эмэгтэйчүүдийн баяраар бэлэг өгснийгөө гэр бүлдээ цаг зарцуулсан гэж андуурч бодож яваа олон хүн байна. Энэ бол тийм биш. Өрхийн тэргүүн гэдэг бол гэр бүлийнхээ гишүүн бүрийн юу хүсэж байгааг мэддэг, ойлгодог, дэмждэг, ирээдүйн төлөвлөгөөнийхөө хүрээнд гэр бүлээ залж явах ёстой хүн. Харин эмэгтэй хүн нөхрөө дэмжиж, зөвлөж, сайхан харилцаа үүсгэж байж гэр бүл бат бөх болно. 

Мэдээж хэрэг үлгэр жишээ олон гэр бүл бий. Гэхдээ ийм биш ч олон гэр бүл байна. Энгийн амьдралтай хүмүүсээс эхлээд тодорхой өндөр албан тушаал хашдаг хүмүүс, тэдний эхнэрүүд ч өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар орж ирж байна. Энэ хүмүүс нөхрийнхөө карьер амбицыг бодож асуудлаа нууж, дардаг. Хаалганы цаана мөнгөтэй, мөнгөгүй, эрх мэдэлтэй үгүй нь хамаагүй олон мянган эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. 

Цагаан захтнууд гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэж байна гэдгийг онцолж хэлмээр байгаа юм" хэмээн өмгөөлөгч Т.Хонгор онцоллоо. 

Эцэг тогтоолгох асуудалтай холбоотой гэр бүлийн маргаан үүсдэг байна. Тухайлбал "Гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдраад гурван жил болчихсон хүмүүс байгаа юм. Гэр бүл салахын даваан дээр эхнэр нь жирэмсэн болсон бөгөөд нөхөр нь хаяад явчихсан. Хүүхэд төрсний дараа эхнэр нь холбогдсон ч нөхөр нь миний хүүхэд биш гэдэг байдлаар тэтгэмж төлөхөөс зайлсхийж байна.

Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээгүй, мэдсэн ч тухайн асуудлаар хууль цагдаагийн байгууллагад хандаагүй ээжүүд байна. Энэ төрлийн жишээ байгаа бол яаралтай шинжилгээ өгч, эцэг тогтоолгоод, хуулиар хариуцлагыг нь хүлээлгэх ёстой" гэдгийг өмгөөлөгч хэллээ.

Хүүхдийн тэтгэмжийн тухайд "Сард 100-500 мянган төгрөгийн хүүхдийн тэтгэмж тогтоож байна. Өнөөгийн хэрэглээ ямар болчихсон байгаа билээ. Ээжүүд өөрийнхөө цалингаас гадна хүүхдийн тэтгэмжээ авахдаа аваад, олдохгүй үед нь дан цалингаараа 2-3 хүүхэд өсгөнө гэдэг бол үнэхээр хэцүү. Хүүхдийн тэтгэмжийн тухайд хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульдаа тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

Хүүхдийн тэтгэмжийг сар болгон өгөхгүй байх тохиолдол их байна. 2-3 сар болж байгаад нэг удаа өгөх явдал ч бий. Нэг бол ямар нэг шалтаг тоочиж хүүхдийн тэтгэмж огт өгдөггүй" гэв. 

"Гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах нь зөв"

Хүүхдийн тэтгэмжийг дараах хэлбэрээр өгч болно. 

  1. Шүүхээс сар болгон өгөхөөр тогтоосон хэмжээгээр 
  2. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө орлуулж өгч болно
  3. Тухайн мөнгийг бөөн хэлбэрээр сонгох боломжтой. 

Хугацаандаа өгөөгүй хүүхдийн тэтгэмжид 0.5 хувийн алданги тооцож авах эрхтэй байдаг аж. Хоёр болон түүнээс дээш сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдийн тэтгэмж өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Баривчилгааны арга хэмжээ авч, цаашлаад хилийн хориг тавина гэсэн үг. 

Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотойгоор эрчүүд ихэвчлэн өмгөөлөгчөөс зөвлөгөө авдаг байна. "Ээлжийн ажилтай эсвэл гаднын улс оронд ажиллаж, амьдардаг хүмүүсийн эхнэрүүд гэр бүлээс гадуурх харилцааг илүү үүсгэж байна. Мөн эхнэр нь өндөр албан тушаал хашдаг тохиолдол ч багтана.

Гэр бүлийн тухай хуульд нэг эхнэр, нэг нөхөртэй байна, эхнэр нөхөртөө, нөхөр эхнэртээ үнэнч байна гэж хуульчилсан. Гэтэл эрчүүдээс илүү эмэгтэйчүүд гэр бүлээс гадуурх харилцаанд түлхүү орж байна. 

Эхнэр нь нөхрийнхөө найзтай, цаашлаад төрсөн аавтай нь, ахтай нь гэр бүлээс гадуурх харилцаа тогтоогоод ил цагаандаа гарчихсан тохиолдол байна. Нөхөр нь эхнэрийнхээ найзтай, цаашлаад ээжтэй нь хүртэл дотно харилцаа тогтоох тохиолдол гарсаар байгаа юм. Эхнэрийнхээ хоёр эгчтэй нь хүртэл гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон хүмүүс байна.

Хүний ой ухаан, оюун санаанд багтамжгүй ийм үйлдэл гаргаж байгаа юм. Энэ асуудлаар хуульд нарийвчилсан зохицуулалт оруулахгүй бол гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр эмэгтэй хүмүүс хохирч үлдэж байна. Эрэгтэйтэй нь цуг байгаа эмэгтэй нь хүртэл эхнэрийг нь хэл амаар доромжилдог. 

Өөрийн хань ижлээ зүгээр л нэг зам зуурын хүнээр доромжлуулна гэдэг нь эр хүний хувьд гутамшиг. Тиймээс гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах нь зөв" гэж өмгөөлөгч Т.Хонгор ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
74 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Амараа [124.158.95.131] 2023/10/16
яаг голыг олж харсан, зөв өнцгөөс харсан Миний уншсан сайхан нийтлэл байна.
0 | 0 Хариулах
Намсрайжав [202.131.232.198] 2023/9/21
Гэр бүл бол улсын үндэс гэж үнэн үнэхээр монгол улсын төр засаг нэн тэрүүнд арга хэмжээ авах асуудал сайхан нийтлэл байна амжилт
2 | 0 Хариулах
Tuul [66.181.161.91] 2023/9/19
Yunii tvrvvnd ger bvlees gaduurah hariltsaag l huulichlah heregtei hvvhdiin tetgemjiin hemjeeg mon nemeh heregtei tegjiij l ger bvl togtvortoi bna iim huulgvi bgaa ene niigemd olon vrs hohirch bgaa ni haramsaltai
0 | 0 Хариулах
Зочин [211.36.136.150] 2023/9/18
Гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Эхнэрийн зүгээс хамтран амьдрахаасаа өмнө хуримтлуулсан мөнгөн хадгаламжаараа хамтран амьдарснаас хойш үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Одоо нөхөр гэр бүлээс гадуурх харилцаатай нь ил болсон. Салах дээрээ тулсан. 1. Гэрлэлт бүртгүүлээгүй учир үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн хөрөнгө гэж тооцогдох уу 2. Гэрлэлт бүртгүүлээгүй тул Хүүхдийн тэтгэмж тогтоолгох боломжтой юу. Зөвлөөд өгвөл ихэд баярлана.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.232] 2023/9/18
Эцэг тогтоож чадаж бга юу. Ямар аргаар
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.40] 2023/9/18
Гэр бүлээс гадуурхи харилцааг хуульчилах нь зөв
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.104] 2023/9/18
Гэр бүлийн хуулийг маш нарийн гаргаж тавих хэрэгтэй зарим эрчүүд гэр бүл зохиох маш дургүй тэгсэн мөртөлөө хүний охин хүүхдээр тоголоом тохуу хийж хүүхэдтэй болгож хаячихаад араас нь маш өүдүүлэгээр доромж үг чулууддаг бас хүүгн ээжээс маш муухай хахир араншин гаргаж бэр болох охиноо хөсөр хаяуулдагшд яагаад заавал ээж нь хүүхэдээ тэвэрээд үлдэнэ гэж хүүхдийн асуудалыг хоёр тал бүр цаашлаад эмээ өвөө гээд бүгд хариуцлага үүрэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэгч бага насны охидыг хүчирхиылсэн этгээдэд цаазын ялыг сэргээж цээрлүүлэх нь зөв гэж бодож бна ер нь манай монгол эрчүүд бол не то шүү ам өмхий бие өмхий машин өмхий
3 | 0 Хариулах
Зочин [103.80.210.116] 2023/9/18
маш зөв зүйл хэлсэн байна. Гэр бүл зохиох тоглоом биш. Гэтэл зугаацдаг тоглоом шиг хандаж, хүүхдийн эрхийг маш нацтой зөрчиж байна.Хүүхдийг 07 нас хүрээгүй бол эхийн асрамжид өгдөг.Тэгээд хаана ч хүрэгүй мөнгөөр 18 нас хүртэл амьдар гээд хаядаг. Хамгийн харгис хууль эцэг нь хэрүүл уруул болж хэдэн төгрөг өгнө. 1993 оны хууль одооны шаардлага хангахгүй хурдан өөрчлөх хэрэгтэй,
0 | 0 Хариулах
Загас [66.181.161.20] 2023/9/18
Мөн нөхрийн оршин суугаа хаяг тодорхой бус байдлаас олон хүүхэдтэй ээжүүд хөөцөлдөж явж чадахгүй хүүхдээ тэжээхийн тул цаг завгүй ажиллаж салсан ч хүүхдийн тэтгэмжээ тогтоож чадахгүй 3 с 5жил болж хохирч бна 1т эвлэрэх зайгүй хүүхдэдээ эхнэрээ хаяад өөр хүнтэй суугаад явчихсан эрчүүд олон бна
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.184] 2023/9/18
Hunii nuhurtei ehnertei ybaldaad ger bul uimuuleed bga humuust arga hemjee abch huul batlaachee
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.235] 2023/9/17
ТББ гэж гадны мөнгө цусалдаг алмас шулмас хүмүүсээ зогсоогоод монгол ёсоо гаргаж их түгээ
0 | 0 Хариулах
Зочин [180.149.96.131] 2023/9/17
Байсаар ирсэн асуудлыг овоо зөв өнцгөөс нь гаргаж ярьжээ. Одоо залуучууд, тэдгээрийн ээж аав нар гэр бүлийг маш нарийн төлөвлөж байж зохиох тал дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй ээ. Хүн ирвэл хүнс ирнэ, хүүхдээ гарга гарга гээд сууж байдаг сайхан цаг биш болсон шүү эцэг эхчүүд ээ. Хүүхдүүд чинь гэнэн томоогүй байгаа, ухаан ухамсар суугаагүй байгаа, эцэг эх л хэлж чиглүүлэхгүй бол залуус дэндүү" армаанчиг" бал бурмын сардаа жирэмслээл, ганц бие ээж, хүүхдээ хаясан эцэг болоод байгаа шүү.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.107.17] 2023/9/17
Shuuheer togtoogdoogui bol huniig bas hamaagui gutgeh buruu daa. Gutgegchidiig shiitgeh huuli heregtei
0 | 0 Хариулах
kill all chinese [103.57.95.12] 2023/9/16
olon hujaa sheesuudig yaah uu??
3 | 0 Хариулах
kill all chinese [103.57.95.12] 2023/9/16
olon hujaa sheenuudig yaah uu??
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.223] 2023/9/16
Насанд хүрээгүй охидыг бэлгийн хүчирхийлэлээр хүчирхийлсэн гаж донтой этгээдийг цаазаар авдаг хууль гаргаач ээ Энэ бол уучилж болохгүй санаатай хүнд гэмт хэрэг
13 | 0 Хариулах
Зочин [139.5.217.50] 2023/9/16
Хүүхдийн тэтгэмжийг өсгөөд заавал төлүүлдэг болох хэрэгтэй . Тэгвэл бас хариуцлагатай болно шүү
8 | 0 Хариулах
Bold [66.181.161.120] 2023/9/16
Муухай ааштай хүүхэнтэй суух гэж байгаа залуучууд ч гэсэн бодох хэрэгтэй. Хүүхэд төрүүлчихвэл зан нь зөөлрөнө гэдэг худлаа шүү. Улам л ш аймаар хүүхэдтэй шулам шиг болоод явдаг юм шүү.
5 | 0 Хариулах
iimerhuu yawaan darwaanuud n gaigui [103.212.117.103] 2023/9/16
geheer gaitainuud nuguu maiga tembuutei arhichid biz
0 | 0 Хариулах
Зочин [104.28.68.89] 2023/9/16
Моннол хүүхднүүд бас их асуудалтай ямар нэгэн аргаар ямар нэгэн аргаар л базаж хянаж, боолчилох гээд үзнэ хараар, халамжаар, мөнгөөр, хүчээр нөгөөдүүл нь бас тэрний учрийг нь олохгүй арчаагүй
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.244] 2023/9/16
Гэр бүл гэдэг нь 2 хүний сэтгэлийн сайн дурын үндсэн дээр байгуулагдана. Хэрэв 1 нь сэтгэлгүй бол шууд харилцаагаа таслан зогсоож ирээдүйд гарах хохирлоо бага дээр нь хааж сурах хэрэгтэй.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.177.235] 2023/9/17
Хошин шогийн баяжсан хэдэн хүүхэнүүд буруу дэвэргээд байдаг юм. Энэний төлөө хошин шогийнхон ял авч хадуулах ёстой
0 | 0 Хариулах
Зочин [12.74.222.52] 2023/9/15
Hvvhenvvd uuriih bolgoh gj aldahgvi ntr gd hurdan jiremsen bolj neg gert ordog daraa ni uursduu hohirdog
7 | 1 Хариулах
Зочин [12.74.222.52] 2023/9/15
Ger bvl tuluwlult, nuhun vrjihvin medleg tvoch bhgvi yanada
1 | 1 Хариулах
Zochin [202.9.46.255] 2023/9/15
Emegtei hyn olon hyntei untaj hevteh tusam ytree,umai sav suulagniih ni orchin ergej butsaltgyi uurchilugduj ,tudii chineegeer surug muu yum l hurimtlagdaj bgiin gesn.ene talaar unshij sudlaarai hysvel.olon havitagch nartai gj gaihuulaad bg er emyyd meddegch boloosoi.bainga seks hiih ni hyrtel er hynii bie mahbodid saingyi tudiigyi yriin shingenii chanar doroitdog geh met ih l sonin yumnuud bgiin bnlee.hyhd gargad miniih bolno,ene hyn uurchlugdunu gj endyyrch tenegthe bolij yz teneg hyyhnyydee?!er hyn uuruu hyssen tohioldold l uurchlugdunu!guij guvshaad,zagnaad,albadaad,zalidaad zalhaagaad yu ch uurchlugduhgyi.er em hymyys uursdiiguu tes uur ertuntsuud gedge oilgoosoi, erh tegsh baidal er em hynd baigaagyi,bhchgyi,bh ch bolomjgyi gedgiig amidarliin engiin jisheenyyddeer harj bolno.er hynii yyreg,em hynii yyreg gj tusdaa bh yostoi shy.odoo bygd erh tegsh gj daliij haduursaar bgad byr utgaa aldaj,hul tolgoi ni oldohoo bjee.er em ni soligdtson,gajuudaltai hymyys dyyren
5 | 5 Хариулах
kill all chinese [66.181.187.95] 2023/9/15
hujaanuudig sain ustaga
1 | 1 Хариулах
Zochin [202.9.46.255] 2023/9/15
Tegj soliorch bhaar uuriiguu hugjyylee.end hujaa mujaa hamaagyi bho,uhaan sanaa ni tulga toirson,arhi uuj sogtuurhaas uur yumnaas kaif az jargal mederch chaddaggyi mederdeggyi,setgelgee ni haranhui bydyyleg yu ch unshdaggyi, boddogyi hyn syreg l hoorondoo yrjild orood l bargiin gai bhdaa
4 | 0 Хариулах
Zochin [202.9.46.255] 2023/9/15
orood bgaagiin gai bh daa ))
0 | 0 Хариулах
kill all chinese [66.181.187.95] 2023/9/15
olon yum shaalgui bejin hujaagihaa hoshnogon door amaa angaigaad baasig sain amtalaad zalgi muu har umhii yankhan,
0 | 0 Хариулах
kill all chinese [66.181.187.95] 2023/9/15
and die,
0 | 0
Зочин [66.181.188.183] 2023/9/15
Монголчууд "заяаны хань зам дээр" гэж ярих дуртай. Монгол улсын бүх замыг ба явган хүний бүх замыг хятадын плитагаар, хятадын асфальтаар ба хятадын цементээр хийдэг тул Монгол хүний заяаны хань нь хятад хүн юм
2 | 5 Хариулах
Зочин [202.21.108.35] 2023/9/15
Тэгж ойлгож болохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.183] 2023/9/16
Тэгвэл шороон замаар алх, бас машинаар шороон замаар яв. Халтар хошноготой, шивэртэй, мангар Монголчууд аа, юу гийгүүлсэндээ онгироод байгаа юм бэ?
0 | 2
Zochin [202.9.46.255] 2023/9/15
Aav ni eejiig ni hyndelj hairlaj bnu,eej ni aaviig ni hyndelj halamjilj bnu ..erduu l ene hyyhed iim l yum harj hymyyjne..ireedyid iim hyn l songono.harin ene hamaatan sadnaaraa yavaldaj sadarldag tsus oirtson sejgiin sheesnyydiig bol estoi oilgohgyi bn oi gutmaar yum.er ni nuhurtei bj ehnertei hyntei yavaldahdaa aim ichdeggyi,sogtuudaa guisniih ni zorgoor uvur damjaad hair2geel hutsaad hevtdeg aimr avgai nar uurhai murhaid ih yum bile.bolovsrol mutai,uhaan muutai,doodhdo zahiragdaj amidragsad yyniigee erh chulu zalu nas mas gj goe ygeer halhalj soliordiin bnlee
6 | 0 Хариулах
[66.181.187.95] 2023/9/15
hujaanuud bh
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2023/9/16
Аав ээжээсээ тэс өөр хүмүс байдаг. Хүний өөрийн нь занг харах хэрэгтэй. Ялангуяа асуудал гарахаар яаж байна. Гудамжаар алхахдаа хүүхэд тэвэрсэн эр эм хамаагүй хүнд зам тавьж өгч байна уу. Машин барихдаа дүрэм зөрчиж байна уу. Хэцүү юм тохиолдохоор тэрэнтэйгээ эрүүл ухаанаар 24 цаг ч бол чадахгүй ууж байна уу харагдана. Монголчууд арчаагүй архичин гентэй тул үүнийг харах чухал. Эсвэл мөрийтэй тоглох дуртай юу. (Үүгээр сэтгэл зүйн чадвар, манайхаар сэтгэлийн тэнхээтэй эсэх харагдана.)Төгс хүн сэжигтэй гэдэг ч зарим хэт сөрөг талыг зүйлийг харж ажиглаж болно.
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.189.252] 2023/9/15
Яг үнэндээ монгол охид хүүхнүүд чинь аймаар ш дээ юу нь эр нөхөр юун хүүхэд вэ тэд чин уун иднэ татна бүгдийг хийнэ тэгээд хууль цагдаагаар хамгаалуулчихна аймаар аймаар
6 | 1 Хариулах
Зочин [66.181.188.183] 2023/9/15
Компьютерийнхэн, хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад битгий үнэгүй hacking ба stalking хийдэг программуудыг өгцгөө! Та нар хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад тийм дуртай юм бол өөрсдөө тэдэнтэйгээ гэрлэцгээгээч ээ!
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.197] 2023/9/15
adguus mongluud ulam l adguuschij baina da
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.86] 2023/9/15
Монголд хүүхнүүд завхай залхуу бүх зүйлээ жендэрийн үзэмжээр хэмжээд хамгаалагдаад сурсан
4 | 5 Хариулах
Zochin [202.9.46.255] 2023/9/15
Medeej bygd bish l dee.gehdee l ynen shyy.aimar zavhai,ger byltei edr ogt hamaagyi ergyylene,araas ni gyine,arhidaj uvurt ni orno ,mungu salgana,ehner hyyhdees ni salgah bol asuudal bish.yyniigee zaluu deeree hyssneeree chuluutei amidarna gdg ygeer halhlaad yavdag.face deree bol chuham tengriin bysgyichyyd,syy shig post sh*gaal ,eh oron,uvdsun hyyhed share hij,uhaalag ygs ar araas ni postlood l,baahan hud2 uuriihuu zurgiig hiigeel.enhiin tsagaan tagtaanuud bgiin bnlee
4 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.35] 2023/9/15
Орлого хөрөнгө хуваадын байж, зээл хуваах уу? Хамт амьдарч байхдаа зээл авчээ, салахаар боллоо, хувааж төлөх үүрэг хүлээх үү
5 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.34] 2023/9/15
Эрэгтэй хүн гэхэд амьдралыг зөв харж олон кеис сонсож байсан нь илт бноо хүүхэд гаргахаасаа өмнө би энэ хүнтэй НАСАН туршдаа хамт амьдарч чадахуу гэж олон удаа бод нэг л сэтгэлд сэвтэй байх юа бол өөрийгөө татаж авах тэнхэлтэй бай бүсгүйчүүд минь
18 | 0 Хариулах
Зочин [202.9.40.185] 2023/9/15
Нөхрийнхөө мөнгийг эхнэр нь биш эгч дүү нар нь мэддэг хадмууд бна. Эхнэрт нь мөнгө хэрэг болоод нөхөртөө хэлбэл хадам эгч дүү нар нь өгдөг. Нөхрийнх нь цалинг тэр хадмууд нь авдаг.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/15
балай тэнэг амьтнаас хурдан салаач
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.56] 2023/9/15
😱
1 | 0 Хариулах
[66.181.187.95] 2023/9/15
hujaanuud uu?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/15
Ямар мэргэжил эзэмших вэ? Ямар хүнтэй суух вэ ? гэдгээс үлдсэн амьдрал шууд шалтгаалах учраас цаг хугацаа гаргаж сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй.
15 | 0 Хариулах
Зочин [202.9.40.185] 2023/9/15
Гэр бүлээс гадуурх харилцаа гэдэгт зөвхөг явалддаг хүүхэн залууг хамруулах нь дутагдалтай юм бна. Цаад гэрийнхнийг нь бас давхар гадуурх харилцаа гэмээт бна. Төрсөн эгч дүү ах нь байнга зулгаагаастай. Байнга юм аваастай. Өөрсдөө ажил хийхгүй. Гэдсээ илж хэвтээд л мөнгө нэрдэг. Өгөхгүй бол зоддог. Хэрүүл хийдэг. Хараал урсгана. Нөхөр ч бүх юмаа цаашаагаа зөөгөөстэй. Яагаад ингэж асьдардаг юм бэ??? 6.01-нд 5 настай охин нь гарч тоглоё гэж байхад Эмээг нь, авга эгчийг нь баярлуулах хэрэгтэй бн. Дараа больё гээд хүүхдээ хаяад явж бна. Арай бишүү... Гэр бүл зохиосон нэгнийхээ амьдрадруу яагаад хутгалдаж амьдардаг юм бэ
18 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/15
Харин тэр баярыг хуучнаар нь хүүхдийн баяр болгох хэрэгтэй. Хараад байхад хүмүүс Мартаар баахан баярлуулснаа дахиад Хүүхдийн баяраар дахин үйл ажиллагаа болоод байдаг. Нэг л өдөр байхад болно жилд. 6 сараа хүүхдийн баяраараа л байлгасан нь дээр.
21 | 0 Хариулах
Зочин [59.153.112.100] 2023/9/15
Пунсаа Очирбат гуай л болчимгүй шийдвэр гаргаж зүгээр бсан хүүхдийн баярыг Эх үрсийн баяр гэж томчуудынх болгосноос архидалт түүнээс үүдэлтэй гэмт хэрэг тасрахаа бсан 1 хүний буруу шийдвэр ийм л аюултай!!!
21 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/15
Очирбат гэж хүнд хэрэгтэй нэг ч юм хийгээгүй бүтэлгүй новш бнаа, одоо хагартлаа баяжцан
11 | 0
Зочин [202.9.46.75] 2023/9/15
Ёстой буруу шийдвэр байсан
6 | 0
Зочин [202.9.40.185] 2023/9/15
Яг л ийм юмны бодит жишээ болчихоод сууж бн даа. Хүүхдүүдтэйгээ хамт үл хайхрагдаж ирлээ. Одоо явъя салъя гэхээр Чамтай хуваах юм бхгүй. Мини мөнгө, миний босгосон амьдрал. Чиний юм гэж юу бдг юм гэдэг үг сонсож бна. Хадмууд бүнд нийлчихээд хамаг байдгийг маань хамж бна. Бүх насаараа ажил хийгээгүй байж брэнд ярьж брэнд өмсдбг дүүгээ ээжийгээ эгчийгээ насаараа тэжээж бна. Үр хүүхдээсээ харамлан бж тэд нартаа аваачиж өгдөг. Тэ нар нь ч биднийг юм нэхлээ гэж загнаж золож дарамтлаад авдаг. Салъя гэхээр үнэхээр очих газар орох орон алга. Эр ч бай эм ч бай төрхөмдөө тэгж их хайртай бол битгий хүнтэй сууж хүүхэд гаргуул. Зүгээр л тэр хайртай ээжтэйнээ эгчтэйгээ дүүтэйгээ 1 гэр бүл болж амьдар. Том хүүхдүүд маань тусад орсон тулдаа ажил хийж бна. Гэтэл Чи цалинтай бж миний цалин авдгаа боль гн ээ. Нөхөр гэдэг хүн. Хаана хэнд хандаж хүүхдүүдээ зутраачихгүйхэн салах вэ? Монгол эрчүүд дийлэнх нь арчаагүй бна. Mommyboy-ууд бна.
9 | 1 Хариулах
Latin49 [66.181.180.66] 2023/9/15
ted nar chin uridiin emegteichuudiin bii bolgoson buteel chi huugee tiim bolgohguin tuld sain zuvlu
9 | 1 Хариулах
Т [66.181.161.67] 2023/9/15
Монгол эрчүүдийн тархинд 2хон юм үргэлж хадаастай явдаг.1т нь ахиухан мөнгө яаж хурдан олох вэ.2т түүнийгээ яаж өөрийнхөө уудаг унждаг 2т зарцуулахвэ гэж.түүнээс эх орон морон,гэр бүл бол 13,14т явдаг.ялангуяа пүүжгээ унаж нутаг ус гэж уянгалдаг оркууд жинкэн жишээ шдээ.
6 | 0 Хариулах
Зочин [12.74.222.52] 2023/9/15
Yaag vnen
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.35] 2023/9/15
өө😂😂😂😢😢😢
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.107] 2023/9/18
Өө тэгээд өвдөөд Ядраад ирэхээр нь наад брэндүүд чинь танай нөхрийг тоохгүй ээ. Тэгээд ядрахаараа эхнэр хүүхдээ л бараадана. Амьдрал гэж ийм л байдаг. Ухаарах нь ухаарана. Ухаан муутай нь ухаарахгүй. Eр нь нэг их олуулаа уянгалсан хүмүүстэй хань бүл болж дэмий. Ёстой худлаа наадуул чинь .
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.17] 2023/9/15
Сүүлийн 35 жилд Ардчилал гэж давхисны харгайгаар Монголын боловсролын систем нуран унаж тэр үед дөнгөж төрж бсан хүүхэд одоо 25-45 настай болж жинхэнээсээ ухамсрын доройтолд орсон 1 бүтэн үеийг бий болгосон бгаа. Хамгийн их асуудалтай хар үеийн хүмүүс.
10 | 2 Хариулах
Зочин [66.181.181.218] 2023/9/15
Ёстой уншаад бөөлжис хүрлээ, бузар юмнууд явмаар бвал ядаж өөр хүнтэй яв сэжигнүүдээ хамаатан садантайгаа заваарсан юмнуудыг исламууд шиг чулуугаар цохиж алдаг болвол таарна
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.59] 2023/9/15
Хүүхэд төрүүлчихвэл нөхрийн ааш зан засрах болов уу гэсэн горьдлого эмэгтэйчүүдэд байгаа нь гол алдаа. Үүнээс болж монголын эмэгтэйчүүд таарсан эр болгоноосоо хүүхэд гаргаад өрх толгойлсон ядарсан эхүүд олширч бйана.
14 | 0 Хариулах
Зочин [103.254.123.191] 2023/9/15
монголчууд соёлжоогүй бүдүүлэг тэнэг байгаагийн илрэл шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.218] 2023/9/15
Яг2 халтайсан үмхий оркууд шдээ, дэлхийгээс тасарсан бүдүүлэг хархнууд
3 | 2 Хариулах
Зочин [139.5.217.63] 2023/9/15
Tsetserlegees n ehleed l hutulburt n oruulah heregtei . Buruu humuuniltei huchirhiilel harj ussun huuhed ergeed huchirhiileg h boldog.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2023/9/15
Амьдралыг ярьдаггүй юм залуу гуай
3 | 9 Хариулах
Зочин [66.181.181.218] 2023/9/15
Ярилгүй яадаг юм, үхэр [хориотой үг] нарыг хуулиар л хүн шиг байлгаж болно үгүй бол ийм бузар чам шиг бгаа шд
2 | 0 Хариулах
Сайн [202.126.93.174] 2023/9/15
Гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах нь өнөөдөр тулгамдаж буй маш чухал асуудал мөнөөс мөн шүү. Хуульчид нэгдэж стратегийн шийдвэр гаргуулах нь зөв. Нийгмийн сэтгэл зүй болоод улс орны хөгжилд сөрөг нөлөөлж буй асуудал мөн гэж бодож байна.
9 | 0 Хариулах
Сайн [202.126.93.174] 2023/9/15
эр бүлээс гадуурх харилцааг хуульчлах нь өнөөдөр тулгамдаж буй маш чухал сэдэв мөнөөс иөн шүү. Хуульчид нэгдэж стратегийн шийдвэр гаргуулах зөв.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.59] 2023/9/15
Ардчилал бол хариуцлага сахилга бат шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгож хөгжил дэвшилд бодит хорыг хүргэдэг гэж сингапурыг хөгжүүлсэн Ли Куан Юу хэлсэн байдаг.
4 | 5 Хариулах
Зочин [103.254.123.191] 2023/9/15
shaa l daa badamaa, ardchilald yamar ch buruu baihgui, chamd oort chini l buh gainii eh uusver baigaa...
5 | 4 Хариулах
Зочин [139.5.219.17] 2023/9/15
Зэрлэг капитализмыг сайханаар сурталчилсан нэр нь Ардчилал.
0 | 3 Хариулах
Reemb [37.80.255.105] 2023/9/15
Ардчилалаа буруу ойлгоод байгаа юм бишүү. Ардчилал чинь ерөөсөө л хариуцлага. Чи ямар амьдрах нь ерөөсөө л чиний хариуцлага, бас сонголт.
2 | 1 Хариулах
Иргэн [202.55.188.117] 2023/9/15
Ийм зөвлөгөө залуус хүүхдүүдэд их чухал , ЕБС уудын дунд, ахлах ангийнханд хичээл сургалт орж байвал хэрэгтэй дээ
12 | 0 Хариулах