Индэр    
2022 оны 10 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголд хамгийн олон үл хөдлөх эзэмшдэг нэг хүний мэдэлд 71 байр, сууц байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн иргэдийн өмчилж буй гурав дахь орон сууцнаас татвар авдаг болох талаар хуульчилсан. Энэхүү заалт бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. 

Гэвч одоогоор уг хууль хэрэгжээгүй, иргэдээс татвар авч эхлээгүй байгаа аж. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад "Тухайн хуулийг хэрэгжүүлэх журмыг баталж байж хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хувьд журам нь батлагдаагүй хүлээгдэж байгаа" гэсэн тайлбар өглөө. 

Өөрөөр хэлбэл, хууль нь батлагдсан ч хэрхэн яаж хэрэгжүүлэх журам нь батлагдаагүй байгаа тул гурав дахь үл хөдлөхөөс авч эхлэх татварын асуудал хүлээгдэж байна. 

2021 оны тайлангаар 3,200 орчим иргэн, хуулийн этгээд гурав дахь орон сууцны татвар төлөхөөр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль нь энэ оноос хэрэгжиж байгаа тул 2023 оны хоёрдугаар сарын 20-ны дотор иргэд тайлангаа гаргаж, хэчнээн хүн татвар төлөх нь илүү тодорхой болно гэдгийг холбогдох газраас мэдээллээ. 

Үл хөдлөх эд хөрөнгөд 0.6-2 хувиар албан татвар ногдуулах хуулийн заалттай. Энэхүү хэмжээг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан тогтоох юм байна. 

Тухайлбал, иргэн хоёр өрөө хоёр, нэг өрөө нэг орон сууц өмчилдөг байлаа гэхэд аль үл хөдлөх хөрөнгөөсөө татвар төлөхөө өөрөө сонгох боломжтой аж. 

"Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно" гэж хуульд заажээ. 

Таваас дээш үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг 3,698 иргэн байна

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр таваас дээш үл хөдлөх хөрөнгө өмчилдөг иргэд 2020 онд 2,622, 2021 онд 3,698 байсан бол 2022 онд 5,449 болж өсжээ. 

 Харин өмчилж буй хөрөнгийн дээд хязгаарыг авч үзвэл, 2020 онд 65, 2021 онд 66, 2022 онд 71 үл хөдлөх хөрөнгийг тус бүр нэг нэг хүн эзэмшиж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн олон үл хөдлөх эзэмшиж буй нэг хүний мэдэлд хамгийн сүүлчийн статистикаар 71 байр, сууц байна гэсэн үг. Дээрх хуулийг дагалдах журмыг одоо болтол боловсруулж дуусаагүй тул эдгээр хөрөнгө нь ямар хэмжээний үнэлгээтэй болох нь тодорхой биш ч тухайн эзэмшигч хууль хэрэгжсэнээр 69 үл хөдлөхөд ногдох татварыг өгөх хэрэгтэй болох юм. 

Татвараас чөлөөлөгддөг үл хөдлөх эд хөрөнгүүд:

  • улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  • иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр хүртэл орон сууцыг тус тус татвараас чөлөөлнө. 

Хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор, харин иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор нэг удаа төлөх хуулийн зохицуулалттай. 

Хууль батлагдаад нэг жил болох гэж буй ч журам гараагүй гэх нэрийдлээр иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй гурав дахь орон сууцнаас татвар авах асуудал ийнхүү хойшилсоор байна. Журмыг батлахгүй удаж байгаа нь хэн нэгэн этгээдийн ашиг сонирхол байх вий гэсэн хардлага төрүүлж буйг энд дурдъя. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
129 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.173] 2022/11/2
мундаг ажилсаг хүмүүс байна
0 | 0 Хариулах
зочин [192.82.74.146] 2022/10/25
Хөдөө нэг ногооны жижиг зоорь барьсан татвар нэхээд байдаг юм билээ. Газар хармална. Хотоос бол гаргах бодлого байдаг хөдөө бол эхлээд мргэдэдээ газар өгнө гэж зүтгээд шоовдорлоно. Амьдрал дээр өөр байна аа.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.95] 2022/10/18
их сонин. Хөрөнгө чинээлэг хүн чинь эргэн тойрондоо нөлөөтэй, ямар утгаар гэвэл татварыг мундахгүй ихээр төлдөг, бусдад үлгэр жишээ иргэн баймаар. Манайд болохоор хөрөнгөжье, хувийн өмчтэй болоё гэсэн үзэл баримтлал байна л даа, тэгсэн мөртөө өмч гэдэг чинь өөрөө маш том хариуцлага гэдгийг ойлгоогүй адгуус түвшиндээ байхаар монгол ер нь ирээдүйгүй гэдэг нь амархаан харагдаж байгаа юм. Татвар татаас аваад байгаагийн учрыг нь ч ойлгохгүй. Хорвоо дэлхийд илүү юм хэрэглэж, бусдаас илүү бололцоон дээр байгаа гэдгээ үнэлж, хүндэлж, байгаль орчинд төдий чинээгээр хор уршиг үзүүлж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч бусдаас илүү татвар төлдөг юм шүү дээ уул нь. Цаад утга нь. Тиймээс биш май гээд олсоныхоо нэг хэсгийг зүгээр арчаагүй, залхуу бусдад хуваарилж байгаа юм биш. Энэ их бетон, тоос шороо, газрын хөрс сэндийчин байж босгосон үл хөдлөхүүдээс нилээнийг өмчилж байна. Эргэлтэнд сайн оруулахгүй л бол тэгээд тэр хөрөнгөтө бол хөрөнгөтөн биш гэнэт олсон хог новштой, оюуны бядгүй халтар нэгэн.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.76.229] 2022/10/17
Сонин юмаа. Ганц байр авах гээд авчмаар юм олддоггүй юм байна лээ ш дээ. Гайгүйцэр нь хэт үнэтэй. Үнэ хямд нь хог. Хол нь ажилдаа 3 цаг явдаг. Ойр нь учир замбараагүй битон ширэнгэ гээд авах юмгүй. Гайхаш тасарч бхад. 77 г сонгож үгүй мөн авъяас аа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.229] 2022/10/17
Энэ сүйрсэн хотод тэр олон амбаараар яах гэж бгаавм бол доо.
1 | 0 Хариулах
Оноч [66.181.160.55] 2022/10/16
1 байшин барьсан хүн нилээн хэдэн байртай бж болно л доо. Угаасаа л зарна.
1 | 0 Хариулах
Zochin D [103.140.11.125] 2022/10/16
Журмыг батлахгүй удаж байгаа нь хэн нэгэн этгээдийн ашиг сонирхол байх вий гэсэн хардлага төрүүлж буйг энд дурдъя…Энэ чинь үнэн шүү.
1 | 0 Хариулах
Kca [202.126.89.70] 2022/10/16
Ирээдүйн еөк гэж сэрүүн зүүдэлдэг Баянхонгорын Баярмагнай, хошин урлагийн Онон, Бооёо нар ҮХХ-н тоогоороо дээгүүр давхина шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.116] 2022/10/16
70 ү.х.-тэй хүний сарын орлого 40 гаруй сая, махаа иднэ, өдөр болгон хэрэлдэнэ, ашиг нь үсрээд 50 сая орчим болох байх. Мэдээж энэ дотор олон лизинг бх нь ойлгомжтой. Дээрээс нь энэ бол мөнгөө эргэлдүүлж чаддаггүй боловсролгүй хүний бизнес. Харин манай улстөрчид авилгаар сард адаг нь 100 саяыг халаасладаг. Энэ бол баталгаатай. Хэн нь муухайвэ
1 | 1 Хариулах
Зочин [64.119.25.122] 2022/10/16
Хүн хөдөлмөрөөрөө эд баялаг олж байвал тэр сайн зүйл. Харин улс төрийн п и с д а нар ажил хийхгүй байж хөдөлмөрлөдөг хүмүүсээс нэр хүндтэй байгаа нь шударга бус байна. Май шүү та нар!!!
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.17] 2022/10/16
ТАТВАР САЙН АВАХ ХЭРЭГТЭЙ !!! ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА !!!
2 | 2 Хариулах
Зочин [139.5.216.237] 2022/10/16
Дээрх статистикт нийл үл хөдлөх хөрөнгийн хэдэн хувийг гадаадын иргэд эзэмшиж байгаа талаар тусгах хэрэгтэй. Мөн аль улсын иргэд эзэмшиж байгаа талаар оруулах нь зүйтэй.
1 | 1 Хариулах
Зочин [43.242.243.230] 2022/10/16
Оруулахаар яадаг юм хувь хүний нууц атаархуу хүүр вэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.86] 2022/10/15
Байрны мкв болон өрхийн ам бүлийн тоог харгалзахгүй бол болохгүй байхдаа.
2 | 0 Хариулах
Зочин [131.111.5.157] 2022/10/15
Үл хөдлөх хөрөнгийн зууч компани гэх мэт зах зээлийг баздаг нөхдүүд одоо байж сууж ядна даа. Урангоо мэтийн хувалзнууд, баячуудын мөнгө угаалтыг хийж өгч орон сууцанд шингээсэн хууль бус мөнгийг нь эргэлтэд оруулж угаадаг.
2 | 0 Хариулах
bat [64.119.27.28] 2022/10/15
хөөрхий багасчиж 77 байртай. дулаан түгээх сүлжээний даргай байдаг байж билээ. Хямралаа гэж
1 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/15
5 байртай хүн 5 давхар зочид буудалтай хүн хоёрын 5 байртай нь татвар төлөөд 5 давхар зочид буудалтай нь төлөхгүй. Мөн 5 амины орон сууцтай бол төлөхгүй. 5 га талбайтай бол төлөхгүй гээд байх шиг байна. Үр хүүхэдтэй хүмүүс бүгд л аль болох хүүхдийн тоогоор байртай болохыг бодно.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.95.180] 2022/10/15
ul hudluh hurungiin tatvar gej buh ulsad baidag. mongold baihgui. ene erh barij baigaa huurnuud uurtuu ashiggui huuli hezee ch batlahgui l dee. ard tumen ni erguu haranhui
2 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/15
Үл хөдлөхийн татваргүй улсуудын жишээ Хорват, Лихтенштейн, Монока, Малта, Гүрж, Фижи, Коок арлын улс, Английн мэдлийн Турк Кайкогийн арал, Кайман арал, Шри Ланк, Домникан, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Кувейт, Оман, Саудын Араб гэх мэтээр. Ялангуяа аялал жуулчлал арлын орнууд бол бүгд. Хүн тэнд байр авна гэдэг хөрөнгө оруулалт. Ирж амрана амьдарна гэдэг хөрөнгө оруулалт. Мөн эдгээо арлын улсууд үл хөдлөх худалдаж авахад нэг удаа худалдааны татвар авдаг. Монако– 4.5-7.5%, Малта – 5%, Фижи – иргэд нь 3% гадаадын иргэл 10%, Кайманы арал – 7.5%, Доминикан– зарж буй нь 2.5%, худалдан авагч 4%, Английн Турк Кайкосын арал – 0-10% Сейшелийн арал– 5%, Шри Ланк – 3-4%, Бахрейн–1.7- 2%, Оман – 3%. Булангийн орнууд үл хөдлөхийн худалдааны татвар мөн байхгүй. Өөрөөр хэлбэл Global Citizen гэх хэллэг байдаг янз бүрийн улсад амьдарч амарч аялаж явдаг. Мөн арлын болон оффшор бүс улсууд нь харьяалал харгалзахгүй үл хөдлөх эзэмших, хөрөнгө болон хадгаламж байршуулах зэргээр хөрөнгө өөртөө татдаг.
2 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/15
Монголд байр авснаас Сейшелийн арал дээр далайн эрэг дээр байр авах нь хямд бас татваргүй, зардал багатай. Хэдэн бор төгрөгөө доллар болгочихоод оффшор дансанд хийчихнэ. Хөрөнгө оруулаад бизнес хийгээд байна. Татварын тааламжтай орчинтой. Дал модны сүүдэрт амарч гадил жимс идэнгээ алтан шаргал үстэй, усан цэнхэр нүдтэй охиноор дарс хундаглуулаад далайн давалгаа сонсоод хэвт.
2 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/15
Баяр шиг Америкт хаустай Баярцогт шиг гадаадад мөнгөтэй Уулын оройд гарах унаатай Усны мандалд хөвөх завьтай амьдар гэж шинэ цагийн монгол ерөөл өргөе.
1 | 1
Зочин [77.119.208.207] 2022/10/15
Yg nuguu 30 ger bvl, uum ux hurungu ezemshij bga
1 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/15
Байргүй сэтгүүлчийн бачимдсан нийтлэл.
3 | 5 Хариулах
Zuu van [59.153.113.53] 2022/10/15
Solongosiih 3000
2 | 0 Хариулах
Зочин [64.119.24.138] 2022/10/13
Ямар гээчийн ханаж цаддаггүй шунал гэхээрээ 70 байр эзэмшдэг бнаа
4 | 2 Хариулах
Зочин [139.5.216.236] 2022/10/13
Монгол улсад журмууд нь хуулиас давсан үйлчилгээтэй байна. Санаатайгаар журмыг батлаж гаргахгүй бол хууль гаргаад ч нэмэргүй. Гэр хорооллыг барилгажуулах ажил удаашралтай байна. Хямд төсөр бүтчих барилга барих зөвшөөрлийг өгөхгүй, эсрэг намын Эрэл компаны байшин үйлдвэрлэх компаны барилгыг гэр хорооллыг барилгажуулахад лайчлахгүй байна. Хотод ямар төлөвлөлтгүй барилга барьж түгжрэл үүсгэж байна. Хот байгуулахын тулд эхлээд газар доорх инжинерийн байгууламж, холбоо харилцааны шугам г.м газар доорх бүх зүйлээ төлөвлөн дараа нь замаа барих трассаа татаж эцэст нь барилгаа барихгүй байна. Ж: Эзгүй хоосон Яармагт төлөвлөлтгүй дан орон сууц барьсан ба нэг ч сургууль цэцэрлэг албан байгууллага баригдаагүйгээс тэндэхийн бүх хүн хот руу зайлшгүй ажилдаа явж хүүхдээ зөөж байна. Дагуул хот ийм маягаар барих вий дээ.
2 | 0 Хариулах
Bictor [103.229.120.75] 2022/10/12
уИХ-д насаараа сууж баыгаа тэр Нямаагиын Энхболд чинь лав 20-30 орон сууцтай шүү, үр хүүхэд ах дүү нарынхаа нэр дээр гэрчилгээтэй, эхнэр гэж шулам шиг авгаы хувийн компаний захирал нэртэй ч ажлаа хиыдэггүй бөгс долоогч нараар өарийгөө хүрээлүүлээд хүний ажлыг хаяж өөрийн хөрөнгөө зомпаний цэвэрлэгчээр цэвэрлүүлж засуулаад явдаг шүү. АТГ нь тнгэнд анхааралдаа авч шхлгавал их л юм гарах баых
7 | 0 Хариулах
Zochin [66.181.177.253] 2022/10/12
71 dotor ni 76 baigaa bolood l duugarch chadahgui baigaa .
3 | 0 Хариулах
oki [66.181.161.30] 2022/10/12
ter 71n suuts bair ezemshdeg huniihee ner usiig olon niited hurgeech
0 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
Саявтар монголоос ирсэн хүнтэй ярьж байхад Монголд авч байхаар хүмүүс Туркэд байр авдаг болж байгаа гэж байна лээ. Энэ хэр үнэн бэ?
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.173] 2022/10/12
Мөнгөгүй гуйлгачин чи атаархаж байна уу. Ярих өөр сэдэв байхгүй. ХӨРӨНГӨТЭЙ ХҮН ГЭЖ ХӨДӨЛМӨРЧ ХҮНИЙГ ХЭЛНЭ
0 | 2 Хариулах
mgl [202.126.89.54] 2022/10/12
Tatvar avah yostoi. 76 iim novshiin baij bolohgui.
1 | 0 Хариулах
Irgen [109.189.83.153] 2022/10/12
Tureesiin orlogoos n orlogiin tatvar av, uunees ehel. Ul hudluhiin tatvar arai ert bn manai ulsiin huvid!
2 | 4 Хариулах
Boby [66.181.161.122] 2022/10/12
Tegheer turees bas nemegdeh l bhdaa
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/11/1
Үл хөдлөхийн татвар авахад эртдээд байх юм огт байхгүй. Харинч байрны үнэ буурах ач холбогдолтой. Өндөр татвар аваад эхэлвэл зарах сонирхол нэмэгдэж улмаар үнэ буурах нөхцөл бүрдэнэ.
0 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
Энд зөвхөн байр гэж бичээтэй байгаа болохоос үндсэндээ бол үл хөдлөх гэдгээрээ явах ёстой. Тэгэхээр дан ганц байр биш орон сууц биш, хашаа байшин, газар, аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга байгууламж түүний оршин буй газар хүртэл орно. 10 байр 2 тэрбум боллоо гэхэд нэг худалдааны төвийн барилга ямар үнэлтгээтэй болох уу? Мөн нэг хүн нэг эсвэл 2 байр эзэмшинэ гэхээр нэг гэр бүлийн 4 хүн дундын эзэмшлээр 4 юмуу 8 байр татваргүй эзэмшиж болно гэсэн үгүү эсвэл тухайн хүн 4 эсвэл 8 байртай байна гэж үзэх үү? Мөн гэр бүлийн гишүүдийн тоо биологийн болон механик өөрчлөлтөөр хувьсан өөрчлөгдөж болно. Хүн төрөх, нас барах, гэр бүл зохиох, салах, шилжин нүүх гэх мэт. Мөн өөрийн нэрт дээр байртай байтал эцэг эх нь нас барахад өвлөн авах хэцүү татгалзах хэцүү болох уу? Гадаадад бас Grand Fathering гэсэн ойлголт бзх хууль дээр нь байдаг. Тухайн хууль гарахаас өмнө эзэмшиж байсан хөрөнгө эдлэж байсан эрх шинээр гарах хуулиар зохицуулагдахгүй. Үүнд өвлөсөн хөрөнгө бас ордог.
4 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
Бүгдээрээ ул болчихоё. Тэгвэл халамж аваад л өлөнтөөд лхэвтээд байя.
3 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
Монголын нөхцөлд үл хөдлөхийн татвар эрт. Харин олон байртай хүн түүний түрээсээс орлого олдог бол түүнээс нь татвар авах ёстой. Шууд хөрөнгөөс татвар авбал Монголд хөрөнгө авснаас гадаадад АНУ, Канадад магадгүй Солонгост авчихбал үр өгөөж нь их. 2019 онд Бээжинд орон сууц авч түрээслүүлэх талаар найз нартайгаа ярьж байхад зөвхөн xятaдын иргэн эсвэл тухайн улсад доод тал нь 1 жил байнгын оршин суугч статустайгаар амьдарч буй гадаадын иргэн 1-ээс илүүгүй байх эзэмших эрхтэй. Хэрэв гадаадын компани бол заавал xятaдтай хамтарсан ба бидний эзэмших хувь нь 49%-аас ихгүй бол аж ахуйн зориулалтаар үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болно гэж байсан. Хэрэв Монгол үл хөдлөхөөс татвар авдаг бол Канад, Америкт хэд ч хамаагүй байр аваад түрээсэлсэн нь илүү үр өгөөжтэй. Нэртэйгээр нь шахцалдсан Гонгконг шиг нэг хүн тэдхэн м2 ногдох эрхтэй түүнээс илүү бол татвар авна гээд зарлачихаач. Монгол бол Япон, Гонконг биш. Тэдний хуулийг дуурайх юм бол бусад бүх хуулийг нь дуурайчих хэрэгтэй.
2 | 2 Хариулах
КН [103.161.242.71] 2022/10/12
Хэдэн тэнэг юм яг Америк, Англид байр авч түрээслүүлж чадаж харагдаач. Монголд энэ төрлийн хууль зайлшгүй хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Tsolmon [64.119.19.86] 2022/10/16
Татвар авах төлөх сайн бод чи чиний үр хүүхдүүд л төлнө юм ч ав ч болдхгүй боллоо энэ улс татвар дэмжээд байдаг хүмүүсийг ойлгох юм алга
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.220] 2022/10/12
1 ipotek 1 dulaan zogsooltoi bhin bol ahij huuhedde 1 oroo bair avah horiotoi bhnee kk. Etseg ehiinhee bairand ner ni davhar bdag bol zaaval hasuulah uu? 1 bairand ah duuseeree olon hun davhar bjil bdag shdee
2 | 1 Хариулах
Хүүк 14тэрбу [202.179.25.173] 2022/10/11
MAН АВИЛГАЧ
3 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2022/10/11
АНУ-д үл хөдлөх хөрөнгийн татвараас улсын сургуулиудыг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл улсын сургууль нь төлбөртэй байдаг. Үнэгүй зүйл гэж АНУ-д байхгүй. Харин Монголд эсрэгээр. Бараг бүх зүйл нь үнэгүй. Бараг коммунизм байгуулж байгаа юм шиг санагддаг.
4 | 2 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
АНУ-д хөрөнгийн татвар нь газар болох үл хөдлөхийн татвараас бүрддэг. Уг хураасан татварыг ЗӨВХӨН тухайн газар нутгийн дэд бүтэц үер усны шугам, зам талбайн арчилгаа, цагдаа, гал команд, боловсролын болон коммунитид зарцуулдаг. Төвлөрсөн төсөвт татдаггүй. Уг татварын хэмжээг орон нутаг (county) нь өөрөө шийдэж тогтоодог. Өөрөөр хэлбэл хэн нэг авилгачын кармааны мөнгө болдоггүй өөрт нь эргээд зарцуулагдлаг. Мөн муж улсын төсвөөс зарцуулдаг хөрөнгө оруулалт бол тусдаа. АНУ-д авилга, бизнесийн дарамт гэж байхгүй. Чи компани байгуулахын тулд ямар ч төрийн байгууллага дээр гүйж очих шаардлага байхгүй. Интернетээр 30 минут дотор компани байгууллаа зөвшөөрөл авлаа 30 минутын дараа бизнесээ эхлэж болно. Чамтай ямар ч татварын гэх байцаагч зууралдахгүй, жилд нэг удаа орлогын татвараа өөрөө үнэн зөвөөр бөглөж өгөөд төлнө. Татварын байцаагч чиний цахим бүртгэлийг дараа нь хянаж тулгаад илүү төлж үү дутуу төлж үү захиа явуулна.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.109] 2022/10/11
Barilgiin kompanii ezed ochnoon bur baishintai tegehuu tegeed soh delguur fitnes nereer ah duu nartaigaa mongo tataad suudag
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2022/10/11
Sar bur 50-60 bairnii tureeslegch nariin zarimd ni tolboroo tol gej sanuulaad l, garaad yavsan hoino ni zasvar hiigeed l, yutai uitai amidral ve chaavaas. Nogoo bairnuud ni odor odroor, sar saraar elegdeed l… hairan baigali delhii kkkk
3 | 1 Хариулах
Зочин [192.82.87.176] 2022/10/11
Өмдгүй хэвтэж өвдөг цоорхойг гайхна аа гэж. Ха ха.
0 | 2 Хариулах
rty [192.82.73.18] 2022/10/11
end neg oilgolt baigaa yum bish uu turuus tsalin avdag hun tatvar tuluhgui geed tegheed 70 bairtai turuus tsalin avdag hun yah bolj bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.95] 2022/10/11
БУСАДЫГ ШУЛЖ ОЛСОН МӨНГӨНӨӨС НЬ ТАТВАРАА САЙН АВ
4 | 2 Хариулах
H [202.9.46.89] 2022/10/11
Doroi tarhitai ataarhu ork pzda. Oron suuts barij tuunige zarj mungu olj ene ediin zasag chin ergedeg um malaa
1 | 3 Хариулах
М [202.126.88.146] 2022/10/11
Түрээслэгч хувалзуудаас татвар авах нь зөв. Далд эдийн засаг ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [192.82.90.19] 2022/10/11
Хүн амын тооноосоо илүү иргэн үл хөдлөхтэй болж байна уу 5446 гэдэг тоо хаанаас гараад ирэв ээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.222] 2022/10/11
эрх чөлөөт оронд байгаа биздээ бид нар. хойд солонгос шиг амьдрахыг дэмжээд байгаа хүмүүсийг гайхаж байна. Гуравхан сая хүнтэй шдээ. бүгд 100, 100н байртай бүгд баян байх ёстой. энэ сэтгүүлч нь гэж сэтгүүлч юм, хүмүүст өөрийн бодлоо тулгах шаардлагагүй, хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийх ёстой. Бүгдээрээ баян болцгооё. Дубай шиг амьдрах бүрэн боломж байсаар байтал дээшээ гарах нэгнийгээ доош нь татаж унагасаар нийтээрээ ядуу амьдарч байна
4 | 4 Хариулах
Зочин [202.9.40.237] 2022/10/11
хуулиа хурдан хэрэгжүүлээч ийм замбараагүй байж болохгүй!
3 | 5 Хариулах
H [202.9.46.89] 2022/10/11
Chi ysan communist pzda, bie ni hugshruud uhaan ni sotsilizmiin uyedee gatstsan gulug bn shd. Orchin uyed ene erh chuluut niigemd heden ch ul hudluh hurungu ezemshsen ydag um
4 | 1 Хариулах
иргэн [64.119.18.56] 2022/10/11
71 байр эзэмшигч журмыг нь гацааж дээ.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.73.222] 2022/10/11
buh huniig yaduu bailgah zorilgotoi manai zasag
12 | 1 Хариулах
Зочин [192.82.73.222] 2022/10/11
yahav dee arai gej huluu olood, ulsaas eldev tetgemj guigaagui muruuruu amidarch baigaa humuusiig tatvaraar daramtlaa boliosoi. MAN songuuliar yamar ch tatvar nemehgui gej baisan yumsan
1 | 1 Хариулах
Зочин [81.225.206.61] 2022/10/11
Нэг хүн нэг байр өмчлөх эрхтэй бишүү? Яаж 70ыг эзэмшдэг байнаа?
1 | 5 Хариулах
lIRGEN [66.181.183.190] 2022/10/11
ZAH ZEELIIN ARDCHILSAN NIIGEMD 1000 BAIRTAI BAISAN CH BOLNO SHUU DEEE YU GEH GEED YU GEED BNA DAA
3 | 1 Хариулах
Нараа [64.119.22.174] 2022/10/11
Татвар буй дор төр буй
2 | 0 Хариулах
Зочин [193.36.225.163] 2022/10/11
Байсхийгээд л иймэрхүү ард иргэдээ талцуулаад байгаа аятай статистик шиддэг болж, тэдэн ширхэг хүн тэдэн байртай, хадгаламжтай цалинтай байна гэх мэтчилэн, араас нь бүгд л үсчээд л, нэртэйгээр нь нэр зурагтай нь зарлачих тэгээд бүгд чулуу шидэж алаад дайрч ороод тэнд нь амьдаръя яршиг
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.10] 2022/10/11
Хувьдаа хөрөнгөтэй байж болохгүй болж байх шив дээ
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.186] 2022/10/11
Ийм учраас утаандаа утаандаа хордоод байж бай.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.140] 2022/10/11
орон сууцтай этгээд 2 , 3 , 4, 5 дахь орон сууцаа авахад авах татвар нь шаталсан хэлбэрээр есех естой бхгуй юу. херш хятад улсад чинь ийм хуультай.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.115] 2022/10/11
бид Монголчууд болохоос хятад биш
4 | 5 Хариулах
Kca [59.153.85.115] 2022/10/11
Эдний дунд хошин урлагийнхан толгой цохидог. Онон, дараагийн еөк болно гэж зүүдэлдэг Баянхонгорын Баярмагнай, Бооёо ...
5 | 0 Хариулах
Зочин [122.201.24.174] 2022/10/11
Түрээсэлдэг юм байхдаа?
4 | 1 Хариулах
Unshigch [91.98.253.211] 2022/10/11
Гадаадад амьдарч, ажилладаг ард түмэн маань ийм баян байж чадах уу, 76-гишүүн, намуудын жижиг гарууд ,авилгачид л орон сууц, хөрөнгө үүд нь үүрлэчихсэн байгаа. Наад уулаа эхлээд шалга.
5 | 1 Хариулах
Сорооноо [66.181.180.40] 2022/10/11
Тэр 71 орон сууцтай иргэн нь хэн юм.яаж ямар мөнгөөр ийм олон байртай болсоныг нь шалгавал яасан юм.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.41.27] 2022/10/11
Нэг зөвшөөрөл өгдөг дарга гээд л хэдэн сарын өмнө нэр нь сонсогдоод байсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2022/10/11
Авилгалч хулгайч байх магадлал маш өндөр
0 | 0 Хариулах
Зочин [107.2.207.39] 2022/10/12
chi xunii umch shalgadag xen be ?
0 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Гадаадад ажилдаг монголчууд маань монгол төгрөгөндөө итгэхгүй үл хөдлөх хөрөнгө болгодог. Одоогоор олон орон сууцтай байна гээд татвар авах буруу. Хамгийн гол нь орлогоос нь татвар авах хэрэгтэй. Монгол газар нутаг уудам хөрөнгө мөнгө ядруу байж үл хөдлөхийн татвартай болж байгаа бол тэр улсуудынхаа жишигт хүргэчих хэрэгтэй. Юм л бол ард түмний карма руу, газрын баялаг руу, төрийн өмч рүү гараа сарвайна. Ийм байхад Монголд 1000 Оюутолгой байгаад ч хэрэггүй.
3 | 9 Хариулах
Зочин [202.126.90.119] 2022/10/16
Uuruu nileen heden bairtai yumaa da
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.70] 2022/10/11
Мөнгөтэй байх хэцүү. Улны айл байж, хүүхдийн 100к авдаг байхыг хүсээд байх шиг байна.
12 | 2 Хариулах
Өөлд [66.181.161.70] 2022/10/11
Дулаан олгодог гарын үсэг зурдаг л нэг баагий ш дээ, уг нь бол АТГ-т очих ёстой нөхөр
20 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2022/10/11
1 хүнд 15м² байрны талбай оногдоно. Илүү гарсанд татвар тооцох тухай хуулийн төсөл яригдаж байгаад таг чиг болов.Энэ арай хэтэрнэ дээ
1 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Гонгконг болж байна даа хөгжлөөрөө.
1 | 0 Хариулах
Latin49 [192.82.85.241] 2022/10/11
tanar bodood uz jiriin hun 150 bairtai baij chadahuu geed.
1 | 2 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Гадаадад ажилагсадаас байж болно. Манай нэг найз АНУ-д дунд зэргийн компанитай. Илүү хөрөнгө болгоноо монголд үл хөдлөх болгодог. Ямар итгэл даахгүй болсон төгрөг болгож Монголын банкинд хийлтэй биш. Хамгийн гол нь эх үүсвэр нь шударгаар олсон татвараа төлсөн байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэж ярьдаг ч чимээгүйхэн гадаадаас монголд үл хөдлөх авч буй иргэд бол их хөрөнгө татдаг шүү. Энэ зун манай гэрийн 4 хүн монголд сар хүрэхгүй амрахад онгоцонд 9000 ам доллар Korean Air болон МИАТ-д, ирээд ах дүү хамаатан садан хөдөө гадаа амралт сувилал гээд монгол төгрөгөөр 25 сая орчим зарцуулж байгаа нь Солонгосын юмуу гадны үүргэвчтэй жуулчин (Энх-Амгалан сайдын хэлж байснаар 1 долларын жуулчин)-аас хамаагүй илүү зарцуулаад буцдаг. Бас буцахдаа монголоос авч явдаг бэлэг сэлт дурсгалын зүйлсийн үнээ оруулаагүй юм байна.
10 | 4 Хариулах
Зочин [66.7.93.33] 2022/10/11
Нэг дорвитой газар хөдлөхөд тэр хөрөнгө нь хормын дотор замхарц алга болно
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.123] 2022/10/11
худлааа шаагаад байгаарай гадаадад асар өндөр татвартай гадаадад яаж ч амжилттай байгаад Монголдоо боломжийн бизнес эрхэлснээс илүү мөнгө олж чаддаггүй юм
1 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
Монгол илүү өндөр татвар болон хураамжтай.
0 | 0
Paвcaл [73.225.77.210] 2022/10/12
2 сарын тутмын илүүдэл мөнгө Монголд 2 өрөө байр. Энд банкинд хийхээр өсөхгүй, монголд банкинд хийхээр өсөх нь бүү хэл алдчихна.
0 | 0
Latin49 [192.82.85.241] 2022/10/11
barilga hot baiguulaltiin yamnii avilgalchid zuvshuurliig dandaa bairnii bartereer tootsoj avdag zevuun dee suuldee buur amtashsan
9 | 0 Хариулах
pozny [202.131.225.141] 2022/10/11
эд нараас татвар авах ёстой бхгүй юу. нойр хоолгүй зүтгэж бгаа хэдийгээ л нэмж дарамтлаад бдаг байж болохгүй шүү дээ
5 | 0 Хариулах
Зочин [203.91.118.66] 2022/10/11
Шударгаар хөдөлмөрлөөд үр, хүүхдэдээ зээлээр орон сууц бэлдэж байгаа хүмүүс яах вэ. Хүүхдийн хадгаламжаас татвар авч байгаа нь дээрэм үү, татвар уу гээд тоочоод байвал асуудлууд байна шүү
1 | 2 Хариулах
Зочин [192.82.81.177] 2022/10/11
олон эд хөрөнгөтэй бүгдийг яллах зүхэх юм бол энэ чинь социалист нийгэм, яагаад их хөдөлмөрлөж илүү ухаан зарч илүү их ядарсныхаа төлөө халамж хүртээд ангайгаад сууж байгаа хүмүүст эсвэл төрийн эрх мэдлийг барьж байга нэг муу лалрын зугаа цэнгэл тансаглалд өргөл болгох гэж, ялгаж салгана шүү хүмүүсээ
9 | 6 Хариулах
Зочин [202.21.112.226] 2022/10/11
энэ тэхдээ 2000 оны л хууль байна даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.177] 2022/10/11
үнэлгээ тогтоох хууль нь 2000 оных, орон сууцнаас татвар авах нь 2022 оноос эхлэн мөрдөхөөр батласан ч журамгүй байгаам бн
1 | 0 Хариулах
Баяр [103.229.122.19] 2022/10/11
За даа 71 балгас ч байгаа юм уу хэн мэдлээ.30-40 охин компанитай баячуудын хажууд юуч биш байх аа. 71 ыг нь 150 саяар үржүүлэхэд 10 тэрбум гаруйгаар үнэлэгдэнэ. Зарим баячуудын нэг хаусны л үнэ. Бүү атаарах. Өөр өөрсдийн байгаадаа сэтгэл хангалуун амьдар.
12 | 2 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Зөв шүү. Гадаадад ажилдаг монголчууд маань монгол төгрөгөндөө итгэхгүй үл хөдлөх хөрөнгө болгодог. Одоогоор олон орон сууцтай байна гээд татвар авах буруу. Хамгийн гол нь орлогоос нь татвар авах хэрэгтэй. Монгол газар нутаг уудам хөрөнгө мөнгө ядруу байж үл хөдлөхийн татвартай болж байгаа бол тэр улсуудынхаа жишигт хүргэчих хэрэгтэй. Юм л бол ард түмний карма руу, газрын баялаг руу, төрийн өмч рүү гараа сарвайна. Ийм байхад Монголд 1000 Оюутолгой байгаад ч хэрэггүй.
3 | 4 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Жинхэнэдээ цаад Нямдоржоос эхлээд орон сууц байхгүй айлын байранд байдаг ТВ байхгүй ганц хоёр амбаарнаас цаашгүй хүмүүсийн орлогын эх үүсвэрийг л шалгах ёстой.
5 | 2 Хариулах
Зочин [202.70.37.177] 2022/10/11
Юу солиороод байгаа юм бэ м2 байрлалыг нь тооцолгүй хэрэв олон тэрбум байртай бол юу гэх бэ юунгуйлгачин харин ч
0 | 0 Хариулах
Зочин [103.50.33.21] 2022/10/11
Байрны үнэ бүүр дээшээ нис нис нээс үү ааа
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 2022/10/11
Сайн судалгаа хйиж байж мэдээгээ бэлтгэмээр байх юм!!! Үл хөдлөх, орон сууц 2 хоорондоо ялгаатай үгүйг мэдэхгүй байж мэдээ бичих юм. Хууль дээр бол 3 дахь ОРОН СУУЦ-аас татвар авна гэсэн байгаа шүү. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ биш
7 | 3 Хариулах
Зочин [192.82.81.177] 2022/10/11
Тэгээд татвар авах гэж байгаа нь орон сууц л гэсэн байнашд, харин татварыг нь хэрхэн ноогдуулдаг тал дээр л үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвхөн орон сууц гэж хуульд хэрэглээгүй учир тэр үгээр нь явж, тооны хувьд ч орон сууц л гэж, нэг л их сэтгүүлчийг өөрсдөөсөө дор муу болгох гэсэн алдаа хайсан хүмүүс, зүгээр хэдэн орон сууцныхаа учрыг олохоо л бодооч
3 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/10/11
Дунджаар 8тэрбум орчим л болох байхдаа. Жинхэнэ баячуудын дэргэд бол гуйлгачин байхөө.
3 | 2 Хариулах
Зочин [167.88.61.175] 2022/10/11
ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨСӨН НТР. БҮҮР НЭГ ЛЛР ПИ3ДААНУУД БАЙНАА? АЙН? ТИЙМ ҮЛГЭРТ ЯМАР ТЭНЭГ ПИ3ДАА НЬ ИТГЭХ ҮҮ?
5 | 3 Хариулах
Зөнч [66.181.190.32] 2022/10/11
60,70 орон сууцтай болтлоо их хөдөлмөрлөжээ,наад нөхөр чинь юм иддэггүй, хэрэглэдэггүй,унтдаггүй зүгээр л хөдөлмөрлөөд байж, өөрийгөө ёстой л нэг гаргуунд нь хаяжээ зайлуул аяяа
5 | 2 Хариулах
zochin [66.181.166.134] 2022/10/11
Дулааны сүлжээТӨХК-ийн дарга гэсэн үү
5 | 0 Хариулах
Зочин [124.158.119.35] 2022/10/11
Бусад улс орны жишгээр өөрийн эзэмшлийн 1 байрыг татваргүй, 2 дахь байрнаас нь эхлээд байр тутамд татварыг өндөр тавих хэрэгтэй
6 | 5 Хариулах
WAT [103.14.36.18] 2022/10/11
Ер нь локигийн хувьд яагаад хувь хүн өөрийн мөнгөөр худалдаж авсан байр дээрээ татвар төлөх ёстой билээ. Өөрөө ажиллаж, өөрөө мөнгө олж, худалдаж авах зарах үедээ ч татвараа төлөөд хувийн өмчтэй болж байхад нэмээд ахиад татвар гэдэг бол зүгээр л ДЭЭРЭМ !!!
6 | 3 Хариулах
ggh [66.181.168.8] 2022/10/11
хэн ч 3 байранд зэрэг амьдардаггүй, бас илүү байрнуудаа хоосон байлгахыг хүсэхгүй, түрээсийн орлогоос татвар авч чадахгүй байгааг ийм зарчмаар шийдэж байгаа юм
3 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/10/11
Бүгдээрээ нэртэйгээр нь Гонконгийн амьдралаар амдарцгаая.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.22.16] 2022/10/11
Энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч үл хөдлөх хөрөнгө, орон сууц 2оо сайн ялгахгүй бол зарим статистик нь үл хөдлөхийн статистик гаргаснаа орон сууцнаас татвар авна гэхийн. Үл хөдлөх дотроо зөндөө төрөл байгаа, орон сууц зөвхөн 1 нь. Үл хөдлөхөөс татвар авна гээд байгаа юм уу? Орон сууцнаас авна гээд байгаа юм уу? Хэрвээ тэр 71 үл хөдлөхтэй хүн 71 орон сууцтай бол 69-д татвар төлнө, харин үйлчилгээ, оффис, агуулах гэх мэт өөр өөр үл хөдлөх бол зөвхөн орон сууцныхаа тоогоор л төлнө.
8 | 2 Хариулах
Зочин [192.82.81.177] 2022/10/11
71 байр гэдгийг үл хөдлөхийнхөн өөрсдөө батласым бишүү, өмнө яригдаал байсаншд, орон сууц үл хөдлөхөө ялгахгүй л байв гэждээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.201] 2022/10/11
Өдөр шөнөгүй ширээний ардаас босохгүй ажиллаад байхаар 71 үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм даа. Нэг ёсны төр засгийн урамшуулал гэж ойлгож болно. Аавын хаалга татсан ч үлдэх юм нь хамаагүй их ээ.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.23.112] 2022/10/11
Тэр хүн шудрагаар хөдөлмөрлөж тийм олон байртай болсон гэж бодохгүй байна. Ямар нэг зөвшөөрөл өгдөг төрийн албанд ажилдаг хүн гэдэгтэй барисан ч алдахгүй шүү.
6 | 1 Хариулах
Зочин [103.212.116.249] 2022/10/11
Хэрэгжүүлэхгүй юм бол хууль батлаад яадаг байнаа. Наад хуулийг чинь санаачилсан батлуулсан гээд өчнөөн зардал гарсан байгаа даа.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.230.182] 2022/10/11
ОСК-н захирал байсан хүн 200 орон сууцтай гэж нэг мэдээ гараад л дарагдсан даа
3 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.4] 2022/10/11
..khun l yum chin khencheen ch ul khudlekh khurungtei baij bolno..!
3 | 2 Хариулах
Зочин [66.181.177.49, 147.161.194.125] 2022/10/11
ХУВИЙН ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХ. ХЭДЭН ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ НЬ ХЭНД Л ПАДЛИЙГҮЙ. ГАГЦХҮҮ ЯМАР ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР ТИЙМ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН НЬ ЧУХАЛ. АВИЛГА АВЧ, ӨГЧ, МӨНГӨ УГААЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛСОН ОРЛОГО БОЛ ТҮҮНИЙГ НЬ НОТОЛЖ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ НЭЭЛТТЭЙ. ХАРИН ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨӨД ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛААД ХӨРӨНГӨЖСӨН БОЛ ТЭР ХҮНД ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ.
31 | 4 Хариулах
Зочин [167.88.61.175] 2022/10/11
ХУУЛИЙН ДАГУУ ЮУ? ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.177.49] 2022/10/11
Бизнес эрхлээд ашиг олоод түүгээрээ үл хөдлөх авч болдог юм байгаа биздээ?
3 | 0 Хариулах
zochin [66.181.166.134] 2022/10/11
Манайд үүнийг цэгцлэх шаардлагатай. Орлогын эх үүсвэрээ нотолж чадсанаа авч үлдээд бусдыг нь хураалгах, эрүүгийн хариуцлага тооцохгүйгээр өршөөлийн хууль гаргаад гарааны шинэ шугам нээх хэрэгтэй.Хариуцлага тооцно гэхээр ихэнх нь аавын хаалга татчих байх
2 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/10/11
Аль ч улс оронд үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг.
1 | 2 Хариулах
Зочин [64.119.18.129] 2022/10/11
Авилга, ядарсан ард түмний татварын мөнгө. 71 гэж юу вэ
1 | 1 Хариулах
Зочин [122.201.25.83] 2022/10/11
Хөөрхий барилгын компанийнхан л байдаг шдээ
5 | 1 Хариулах
Зочин [103.57.92.181] 2022/10/11
Татвар авах болохоор энийг хүртэл олоод харчихсан өлөн паразитууд ШҮҮ. Хурдхан зарж үрээд ийш тийш нь болгохоос
5 | 3 Хариулах
Бадарч тахар [192.82.86.141] 2022/10/11
Бодвол Баяр юмуу Ээбий хоёрын нэг нь байгаа биз !
3 | 9 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/10/11
Хамгийн олон байрыг дулааны эрчим хүчний зөвшөөрөл өгдөг дарга нар, эсвэл татварыхан гаалийхан гээд явж өгнө. Томчууд чинь оффшор эзэмшинүү гэхээс юу гэж 70 80 байр авч тэнэгтэхэвдээ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.27] 2022/10/11
Үхсэнийх нь гааль. Зөвшөөрөл өгдөг дарга нар л байгаа ш дээ. Жирийн ажилтнууд бол бүгд л адилхан. Дарга байх л ашигтай байгаа биз. Гарын үсэг, тамга бол эрх мэдэл, мөнгө
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.25] 2022/10/11
Тэр нөхрийг шалгах хэрэгтэй
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.47] 2022/10/11
Тасарчихжээ
7 | 0 Хариулах
Зочин [192.82.90.19] 2022/10/11
Нийт хүнийхээ тооноос илүү иргэн үл хөдлөх эзэмшиж болох юм уу үнэмшилтэй тоо бичээч
1 | 0 Хариулах
зочин [202.179.27.229] 2022/12/25
арай нэг хүн 60, 70 байртай байгаа нь худлаа байхаа нийтийн орон сууц гэж бие засах газар нь нийтийн оюутны байр шиг юмыг хэлж байгаа байхаа
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.229] 2022/12/25
барилгын үнэ нэмэгдэдэг чинь газрын наймаатай холбоотой байраа барьчихаад зарахгүйгээр түрээсэлдэг юм байнэлээ дотроо нойлтой өрөөнь гэж бөгс эргэх зайгүй тэдл тийм олон байртай байгаа тэднээсээл татвараа ав урд уулын баяачуудаасаа ав 200аас500 мк шүүдээ үүнээсч том байгаа тэрнээс нохой мэт үнэнч шудрага хөдөлмөрөлж байж олсон дөрөв таван байрнаас татвар авна гэдэг чинь жинхэнэ луйвар буцаагаад комнист нийгэмдээ шилжихгүй юу
0 | 0