Индэр    
2021 оны 2 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Монгол Улс 2020 онд төсвөөс ₮2.4 их наядыг цар тахалд бодитой зарцуулсан уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлаар овоглосон 2020 оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл эхнээсээ гарч байна. Монгол Улсын эдийн засаг 5.3% агшиж, төсвийн алдагдал урьдчилсан гүйцэтгэлээр 4.85 их наяд төгрөг буюу улсын өр ийм хэмжээгээр нэмэгдэв.

Төсвийн орлого 9.4 их наяд, харин зарлага нь 13.9 их наяд төгрөг байв. Төсвийг анх батлахдаа 11.8 их наяд төгрөгийн орлоготой, 13.9 их наяд төгрөгийн зарлагатай, -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан ч урьдчилан тооцоолоогүй нөхцөл буюу цар тахал гарч, байдал улам дордсон. Харамсалтай нь Сангийн сайд төсвөө тодотгохгүй гэж гүрийснээр алдагдал хоёр дахин нэмэгдсэн юм.  

  • Зарлагыг авч үзвэл 77.9% нь урсгал зардал, 21.8% нь хөрөнгийн зардал байгааг ҮСХ гаргажээ. Үлдсэн 0.3% нь эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл байв. 
  • Урсгал зардлын 3.4 хувь буюу 364 тэрбум төгрөгийг ТАТААС эзэлжээ. 
  • НДС-ийн орлого өмнөх оноос 582.4 тэрбум буюу 23% буурсан бол нийт зарлага 2.4 их наяд төгрөг болж 387 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн статистикууд гарав. 

График. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018-2022

2021 оны төсвийг УИХ 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Засгийн газар 2022, 2023 оны төсвийг 1.6, 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлсөн. Цар тахалтай жилийн 4.8 их наядыг нэмж тооцвол Монгол Улсын ӨР ийнхүү 10 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг дээрх графикаас харж болно. 

Коронавирусийн цар тахлын эсрэг арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлснээс хойш ийнхүү нэг жилийн ойтойгоо золгож байна. Тэгвэл цар тахалд зориулж манай улс хэдэн төгрөг зарцуулсныг нягталъя. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны дараа Сангийн шинэ сайд бүхий Санхүүгийн тогтвортой байдлын хороо хуралдсан. Тус хурлаар Монгол Улс 2020 онд цар тахлын эсрэг арга хэмжээнд улсын төсвөөс 2.4 их наяд төгрөг зарцуулсан бол 2021 онд 1.7 их наядыг зарцуулах тухай мэдээлэв

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар гурван удаагийн арга хэмжээ авсан бөгөөд 

буюу гурван хөтөлбөрийн хүрээнд нийт 6.7 их наяд төгрөг зарцуулахаар мэдэгдсэн. 

Тэгвэл энэ хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахдаа 

  • Иргэдэд 2020 онд үзүүлсэн халамж, татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт - 2 их наяд 375  тэрбум төгрөг
  • ААН-үүд 783 тэрбум төгрөгийн татвар, НДШ болон тэдгээрт ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлөгдсөн
  • Цахилгаан, дулааны эрчим хүч, уур, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэрийн хүрээнд 612 тэрбум төгрөг зарцуулахаар байна гэжээ.
  • Зарим төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг чөлөөлөх хүрээнд 24.3 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. 
  • 220 аж ахуйн нэгж, 99 иргэний импортолсон эм, эмнэлгийн хэрэгслийг 15 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн. 
  • 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Коронавируст халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж мэдэгдсэн байдаг.

​Үүн дээр цар тахалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тоног төхөөрөмжөөр хангахад 7.7 тэрбум, “Цар тахлын үед эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох урамшуулал, цалин, илүү цагийн хөлс”-д 2.3 тэрбум, эмнэлгийн багаж хэрэгсэлд 118 тэрбум буюу нийт 128 тэрбум төгрөгийг Төсвийн тодотголоор нэмж тусгасан. 

Эдгээр дүнг тооцож үзвэл 3.8 их наяд төгрөг болж байна. Мөн төсвөөс зарцуулсан буюу хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэгт 1.3 их наяд төгрөг, тодотголоор нэмсэн дүнтэй нийлээд нийт 1.5 их наяд төгрөг зарцуулжээ. Вакцин авахад бол өнгөрсөн жилийн төсөвт 31 тэрбум төгрөг суулгасан.

Олон улсын донор байгууллагуудын зээл тусламжийг мөн орхиж болохгүй.

Монгол Улс өнгөрсөн жил цар тахалтай холбоотойгоор гадаадын нийт 420 сая ам.долларын зээл тусламж авснаас $299.5 сая нь төсвийн дэмжлэг, $119.4 сая нь төслийн санхүүжилтэд зарцуулагдаж байгааг Сангийн сайд асан мөн л дэлгэрэнгүй танилцуулсан. Өөрөөр хэлбэл, 860 орчим тэрбум төгрөгийг төсвийн дэмжлэг болгон авсан гэсэн үг.

Үүнээс 235.9 сая ам.доллар буюу 680 орчим тэрбум төгрөгийг нь цар тахалтай холбоотой арга хэмжээнүүдэд зарцуулжээ. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд танилцуулсанчлан дараах байдлаар задалж харж болно.

Азийн хөгжлийн банк

Тус банкнаас 160.1 сая долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.  

  • 100 сая долларыг нь төсвийн дэмжлэг болгож авч байгаа. Төсвийн орлого буурч байгаа үед Хүүхдийн мөнгө олгох, НДШ тэглэсэн зэрэг арга хэмжээнд зориулж уг мөнгийг авсан.
  • Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл гээд 26.4 сая долларыг 100% авсан. 

Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.

  • Буцалтгүй тусламжаар 2.5 сая доллар авсан. 

$1 саяар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100% гүйцэтгэлтэй байна. 

ОУВС

  • ОУВС-аас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр авсан 99 сая доллар авсан.

Энэ бол төсвийн дэмжлэг. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, цар тахлын үед санхүүжүүлэхээр авсан. 99.5 сая доллар ороод ирчихсэн байгаа. Хүүхдийн мөнгө, НДШ-ийг тэглэх зэрэг арга хэмжээнд зарцуулагдаж байгаа.  

Дэлхийн банк

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс дахин хуваарилалт хэлбэрээр 15 сая долларыг авахаар байгаа. 10 сая долларыг нь сайн дурын даатгуулагчдыг 4, 5, 6, 7 дугаар саруудын даатгалаас чөлөөлсөнтэй холбоотой санхүүжилтийг НДСанд шилжүүлсэн. 


Энэ бүхнээс харвал COVID-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэж мэдээлсэн ч гарсан БОДИТ мөнгөн дүн 530 орчим тэрбум төгрөг байсан мэт харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, дээрд дурдсанчлан төсвөөс 1.5 их наяд төгрөг бодитой зарцуулсан харагдаж байгаагийн 680 орчмыг олон улсын донор байгууллагууд ямар нэгэн байдлаар санхүүжүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. 

Иймд COVID-19 цар тахалтай холбоотой арга хэмжээнүүдийн зарцуулалтыг шинэ Засгийн газар ил болгож, тайлагнах шаардлагатай байна. Аудитын байгууллага ч энэхүү зардлыг хянаж, мэдээлэх нь зүйд нийцэх болов уу.

Энэ 2021 онд л гэхэд цар тахалтай холбоотойгоор 1.7 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулна хэмээн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл мэдээлээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
БУРУУ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.55.188.84] 2021/2/24
Huuk hulgaich tanhimaaraa hulgailaad zugatsan shuu dee
1 | 0 Хариулах
иргэн [202.9.47.48] 2021/2/24
Худлаа худлаа. Сонгуулийн сурталчилгаанд л зарцужлсан байх
3 | 0 Хариулах
Зочин [64.119.17.123] 2021/2/24
тал илүүг нь хүрэлсүхийн хулгайчууд цохиж орхисон. одоо 10 их наядаар нь хувааж цуслах гэж байгаа. тэр зээл нэртэй зүйл жирийн иргэнд хэзээ ч олддоггүйг бүгд мэднэ. 3 тэрбум гаран доллар гадны офшор бүсрүү гарна гэсэн үг.
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/2/24
сайн байцгаана уу? Монгол Улсынхаа Мөнгө, Санхүү, Төсөв, нэмээд эдгээрүүдийн Бодлого гэхчлэнгүүдийн Зардал, Зарцуулалт Зарлага гэхчлэнгээр маньд ТҮЙ Ч ИТГЭЛ БАЙДАГГҮЙ. Ямар ч улгүй суурьгүй барьцгүй баримжаагүй ойгоор, санаан зоргоор, цээжээр яагаад ч үндэслэлгүй Хүмүүсийн Татвараас бүрддэг Улсын Мөнгө, дээр нь гаднаас орж ирдэг хөнөглөлттэй болоод хөнгөлөлтгүй зээлийн мөнгө,, буцалтгүй тусламжийн мөнгө, бонд босгосон олж ирсэн мөнгө, уул уурхайгаас олж буй Монгол Улсын мөнгө хааччихдаг юмбэ бүү мэд. Монгол Улсад зориулагдах ёстой Улсын бүхий л хэлбэрийн агаад төрлийн мөнгийг сул авах гэсэн ерөөсөө л хувьдаа өөртөө олж авцгаах гэснээсээ улбаалаад хиймэл хоосон сэвээс шаваас хагалаа цавчаа суйлаа хуйлаа луйвар хулгай хуйвалдаан гэдгээ зайлшгүй оруулж байдаг САНГИЙН ЯАМ, ТӨСӨВ 2 Л МОНГОЛД МИНЬ БИЙ БУЙ БАЙДАГ. Монголд минь орж ирж буй эн тэргүүнд джжгарсан дээрх мөнгөн урсгалын мөнгийг гүйлгээд харахад л хэдхээн улсын гарын салаагаар л урсаад урсаад гарчихсан нь гол харламаар.
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/2/24
хөнөглөлттэй* -хөнгөлөлттэй, джжгарсан*- дуугарсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2021/2/24
Татвартаа таарсан чамбай төсөвтэй явж монгол болно заавал идэх мөнгөө илүү төсөвлөж улс орноо хохироодог муу новшнууд
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2021/2/24
Zartsuulsan baihoo. Ene olon turiin baiguullagiin heden myangan hunii tsalin uramshuulal, shinjilgee avch bui zardal, ariutgaliin bodisuud, neg udaagiin heregsluud, havitlaar tusgaarlagdsan humuust zoriulsan zardal, eyereg hariutai humuust hiisen emchilgeenii zardal geed mundahgui shuu dee
0 | 1 Хариулах
Зочин [124.158.107.35] 2021/2/24
Маш зөв ажилласан бна. Өдийд АН засаглаж бсан бол бид талхыг 1 саяаар авах байсан
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.145] 2021/2/24
ХОТГОР ШАНАГА ХҮРЭЛБААТАР САРАНГЭРЭЛ НЯМХҮҮ ГЭСЭН ХУЛГАЙЧДЫН ГАРААР ЗО ХУВЬ НЬ ОРЧИХСООН
2 | 1 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/2/24
ТӨГРӨГ НУУРЫГ ХЭН ЗАРЛАА?
0 | 0 Хариулах
МАН ЖДҮ [202.179.27.128] 2021/2/24
ХОТГОР ХУЛГАЙЧЧЧ
1 | 0 Хариулах
asfasf [202.21.108.166] 2021/2/24
3 тэрбумын ажилладагүй усан оргилуур, хагас тэрбумын үзэгчгүй наадам, хэт үнэтэй тансаг машин худалдан авалт гэх мэт хичнэн ч тэрбумыг урсгав одоо байж байгаа царайг хараарай, МАН байгаа цагт энэ улс хэзээ ч өөдлөхгүй шүү
11 | 0 Хариулах
Зочин [202.9.47.31] 2021/2/24
Үнэн шүү. 30 жил мангаруудад удирдуулаад хонгилын ёроолд мөлхөж явна. Ойрын хэдэн жилдээ энэ мангасуудаас салахгүйдэг ээ.
9 | 0 Хариулах
Зочин [107.117.168.75] 2021/2/24
Dahiad 30 jil bndaa! Vr hvvhedvvd ni uls turd orood ehelsen bas tsvnh barigchid gd meregjiliin hulgaichidiin armi bndaa
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.150] 2021/2/24
100-н жил гээч эхэлээд энэ намд 2о-иод мянгуулаа алдагдлаа дараа нь үзэл бодлоосоо болж цөлөгдлөө хоригдлоо сүүлийн 30-н жилд хулихдуулж баялагаа дээрэмдүүллээ одоо болоогүй юумуу ард түмэн минь
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.94.213] 2021/2/24
ДЭЭР НЬ ХЭНТИЙН ХЭНЧ ОЧИЖ ҮЗЭХГҮЙ АНДЛАЛ НЭРТЭЙ ШАВАР БАРИЛГУУД
5 | 0 Хариулах