Covid-19-тэй холбоотойгоор гаднын улс орон, донор байгууллагуудаас авсан зээл, тусламжийн талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Шууд үзэх:
Түүний өгсөн мэдээллийг багцлан хүргэе.
Тус банкнаас 160.1 сая долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.
ЭМЯ худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа.
Энэ нь өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн.
572 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад нийслэл, орон нутагт тараасан. Үүнд
Гүйцэтгэл 100%
Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.
$1 саяар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100% гүйцэтгэлтэй байна.
Тус улсаас 700 мянган долларын тусламж авсан.
Тус холбооноос 50.8 сая долларын гэрээний дүн байгаа бол бодитоор авсан нь 16 сая доллар байгаа. Энэ мөнгийг КОВИД-той холбоогүй өөр зориулалтын мөнгө.
ОУВС-аас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр авсан 99 сая доллар авсан.
Энэ бол төсвийн дэмжлэг. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, цар тахлын үед санхүүжүүлэхээр авсан. 99.5 сая доллар ороод ирчихсэн байгаа. Хүүхдийн мөнгө, НДШ-ийг тэглэх зэрэг арга хэмжээнд зарцуулагдаж байгаа.
Коронавирустэй холбоотойгоор Дэлхийн банкнаас 70 сая долларын гэрээний дүн бүхий тусламж авч байгаа. Бодитоор авсан нь 19.3 сая доллар.
Цахим ЭМ төслийн дахин хуваарилалтаар 2.1 сая доллар буюу авсан байсан зээлийн зориулалтыг өөрчилсөн. Гүйцэтгэл 100% байгаа.
Төв болон орон нутгийн эрүүл мэндийн салбарт нийт 67 төрлийн тоног төхөөрөмжийг авсан.
Боловсролын чанарын шинэчлэл төсөл
Уг төслийн 5 сая төгрөгийн санхүүжилтийг дахин хуваарилалсан.
Энэ нь одоо хэрэгжиж байгаа төслөөс дахиад зориулалтыг нь өжөрчлөөд аравдугаар сарын Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулсан. Гүйцэтгэл 100%. Энэ нь зээлийн нийт хэмжээг нэмэгдүүлэхүй, зориулалтыг өөрчилсөн юм. Цаад байгууллагуудтай нь ярьж тохироод гэрээнд өөрчлөлт оруулаад явж байгаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
Тус төслөөс дахин хуваарилалт хэлбэрээр 15 сая долларыг авахаар байгаа. Гүйцэтгэл 66%-тай.
10 сая долларыг нь сайн дурын даатгуулагчдыг 4, 5, 6, 7 дугаар саруудын даатгалаас чөлөөлсөнтэй холбоотой санхүүжилтийг НДСанд шилжүүлсэн.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл
Уг төслийн 26.9 сая ам.долларын гүйцэтгэл 7.8 %
ЭМЯ, ДБ-ны худалдан авалтын журмын дагуу хийгдэнэ.
Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
Тус төдийн 20 сая долларын гүйцэтгэл 0 байгаа. Мөнгө нь орж ирээгүй. Өнгөрсөн сарын 29-нд УИХ соёрхон баталсан.
Ихэхн зээлийн мөнгө Төрийн санд биш, гэрээ хийж байгаа ААН рүү шууд шилждэг.
Буцалтгүй тусламж
Тусламжаар $1 саяыг авсан. Гүйцэтгэл 0% байгаа. Уг мөнгөөр
4 сая ширхэг бээлий, нэг удаагийн маск 206,000, N95 маск 28,000 ширхэг, хамгаалах хувцас 16 мянган ширхэг, нүүрний шил 6,000 ширхэг зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудад олгоно.
Худалдан авалтын ДБ-ны журмаар ЭМЯ зохион байгуулна.
Тус улсаас 9.3 сая долларын зээл авах бол авсан зээл нь 0 байгаа. Зориулалт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж төхөрөөмж авах болон халдварын үед холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглана.
2.5 сая доллароор саван гар ариутгагч, орлого багатай айл өрхийг дэмжих, эм, эмнлэгийн хэрэгсэл нийлүүлэхэд зориулагдаж буй.
1.5 сая долларын тусламжаар МСҮТ-ийн төвүүдэд контент бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход тусална.
2.6 сая долларын буцалтгүй тусламжаар ОБЕГ-тай хамтраад багаж тоног төхөрөөмж, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Мөн Оюу толгой, Хү хамтлагаас дэмжлэг ирснийг дурдлаа.
Ийнхүү цар тахалтай холбоотойгоор Засгийн газар төсвийн дэмжлэг хэлбэрээр 299.5 сая долларын зээл авахаар гэрээ байгуулснаас 199.5 сая (100- АХБ, 99- ОУВС, АХОБ -100 сая) доллар хүлээгдэж байна. 66.6%-ийн гүйцэтгэлтэй.
Харин төслийн санхүүжилт 119.4 сая доллар бөгөөд 10 төсөл хэрэгжүүлэхээс 32.5 саяыг хүлээж аваад байгаа аж. 86 сая долларыг дөрөвдүгээр улиралд авна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!