ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын нөлөөг бууруулахад улсын төсвөөс 2021 онд 1.7 их наяд төгрөг зарцуулагдахаар байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Сангийн яаманд боллоо. 

Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албаныхан оролцжээ.

 

Тогтвортой байдлын зөвлөлийн энэ удаагийн ээлжит бус хурлаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Монгол Улсын төсвөөс КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулагдахаар байгааг энэ үеэр мэдээлэв. 

Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6% болгон бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, уул, уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр зээлийн эх үүсвэр олгох арга хэмжээг зохион байгуулж байгаагийн үр дүн, цаашид эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурлаар авч хэлэлцлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2021/2/2
Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөж байна дөө. Хорт хавдраар өдөрт жил бүр 5000 хүн үхэж байна. COVID-р хэд үхэх вэ? Жоохон ухаалаг, алсын хараатай байж чадахгүй гэж үү? Жил бүр 10000 хүн тутамд 15 шинээр бүртгэгдэж байна гэсэн статистик 1212.mn сайтаас харж болж байна. Бид энэ өвчнийг хүлээн зөвшөөрөөд ажил амьдралаа хэвийн үргэжлүүлье. Дэлхийн адаг байж, дэлхийн тэргүүлэгч болчих гэж байгаа юм шиг битгий хөөрцгөөч гуйж байна Монголчуудаа. Ядаж л хичээл сургуулиа эхлүүлэхгүй бол бүхэл бүтэн үеийн боловсролыг сүйрүүлэх гээ юу
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/2/2
Iund iim ih mongo zarah geed baigaa ium. Buh iumiig ni neg negeer ni tootoi ni jagsaa. Iim ih mongo baihgui.
0 | 0 Хариулах