Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч чадаагүй МАН, АН-ыг багаар нь дэмжихгүй байвал ямар вэ?

Улстөрийн эрх мэдэл, төрийн алба нь бусдын сайн сайхны төлөөх үйлс юм.

Харин улстөрийн эрх мэдлийг зарим нэг нь өөрийн хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн шалгуураар шүүдэг.

Монголчууд улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг авлига, албан тушаалын үүр болсон гэж боддог ч үүнд барьцтай, нотолгоотой баримтууд ЖДҮ-гийн хэрэг шиг бөөнөөрөө ил болсон түүх үгүй гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ.

Тиймээс ч нийтэд ил тодорхой болсон энэ хэрэгт хуулийн хариуцлага оноодоггүй юм гэхэд ядаж улстөрийн намууд нь эдгээр хүнд ёс зүйн шүүлтийг энэ удаад тавьж чадахгүй л бол өнөөдрийг хүртэл бид хүсч ирсэн авлигын хэргийг бууруулах, ёс зүйн шалгуурууддаа ахиц гаргах зэрэг асуудлууддаа дахин ухралтыг хийх болно.

Энэ бол зарчмын асуудал. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ төсвийн мөнгийг иргэд өөрсдийн татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд бусдын сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгөө өөрсдийн болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд зориулсан нь ЗАРЧМЫН ХУВЬД БУРУУ. 

Ийм зарчмын асуудалд бид нийгмээрээ нэг талд гарч байж түүнийгээ бодит амьдрал дээр биежүүлж, хэрэгжүүлж байж НЭГ АЛХАМ урагшилна.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн батлах үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж, ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг, дунд болох тухай хуулийн төслийн танилцуулгад дурдсан байв. 

Өөрөөр хэлбэл, төрийн болон сонгуульт албан тушаалтнуудын хувьд бизнес эрхлэгчдийн 86 хувийнх нь боломжийг хулгайлсан гэсэн үг юм.

"Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн банкны судалгааны үр дүнд ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40%, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Иймд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур нь болж өгнө" гэж Монголбанкны судалгаанд дурдсан нь ЖДҮ-ийг дэмжих нь тухайн улс орны ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болохыг харуулж байна. 

Тэгвэл эрх баригч намын хувьд дундаж давхаргыг нэмэгдүүлэх агуулга бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэ хөтөлбөрийг МАН-ын үнэмлэхүй олонх УИХ баталсан.

Гэвч энэ бол тунхаг чанартай хөтөлбөр болохыг МАН-ын УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болно.

“Алсын хараа 2050” хөтөлбөрт "Монгол хөгжлийн загвар биеллээ олох суурь нөхцөл нь Монгол хүн байна. Хүн амаа эх оронч, эрүүл чийрэг, дэлхийд өрсөлдөх боловсролтой, өмч хөрөнгөтэй болгох цогц бодлого хэрэгжүүлснээр хүн амынхаа 80 хувийг дундаж давхарга руу оруулах болно" гэжээ. 

УИХ нь ийм бодлого баталсан хэрнээ өөрсдийн ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч чадсангүй. 

iKon.mn сайт 2018 онд дата сурвалжлагын хүрээнд ЖДҮ сангаас өөрөө болон хамаарал бүхий этгээд нь зээл авсан УИХ-ын 14 гишүүнийг зарласан. 14 гишүүнээс гадна төрийн болон бусад сонгуульт албан тушаалтнуудыг мөн зарласан. Баримтаар нотлогдсон эдгээр эрхэм дахиад л УИХ-д нэр дэвшиж байгаа нь эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн нэр дэвшигчдэд тавих гурван шаардлагад дурдсан ёс зүйн гэдэг шаардлагыг хангаж чадахааргүй болжээ.

Бид дата сурвалжлагын хүрээнд ил болгосон ч нэр дэвшиж буй МАН, АН-ын гишүүдийн зээлийн мэдээллийг хэрхэн баталгаажуулснаа эргэн сануулъя.

МАН-ын 76 нэр дэвшигчийн 10 хүн тутмын НЭГ НЬ ЖДҮЧИН байна
 
www.mpa.mn

1. ХЭНТИЙД НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ 

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаяр ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ 

 


2. АРХАНГАЙД НЭР ДЭВШИГЧ Г.ТЭМҮҮЛЭН

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн ээжийн компани ЖДҮХС-гаас зээл авжээ

 


3. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИГЧ Б.САРАНЧИМЭГ 

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ

 


4. ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭР ДЭВШИГЧ Б.БАТТӨМӨР

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: Б.Баттөмөр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиаг үргэлжлүүллээ

 


5. ДОРНОДОД НЭР ДЭВШИГЧ Х.БОЛОРЧУЛУУН

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - УИХ-ын ГУРВАН ГИШҮҮНИЙ эзэмшдэг компани ТӨРӨӨС ДЭМЖЛЭГТ ЗЭЭЛ АВСАН НЬ ТОДОРХОЙ БОЛОВ

 


6. ХОВДОД НЭР ДЭВШИГЧ О.БАТНАСАН

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авжээ

 


7. СОНГИНОХАЙРХАНД НЭР ДЭВШИГЧ Н.УЧРАЛ

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - Н.Учрал: Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө

 


АН-д хоёр ЖДҮЧИН байна
 
www.mpa.mn

1. ДУНДГОВЬД НЭР ДЭВШИГЧ Б.НАРАНХҮҮ

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ

 


2. ДОРНОДОД НЭР ДЭВШИГЧ П.БАТЧИМЭГ

Дэлгэрэнгүйг линк дээр дарж танилцана уу - БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авжээ