Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батжаргал: Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр БОХИРДОХ эрсдэлтэй байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан гидрогеологийн салбарын зарим эрдэмтэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Манай улс жилдээ 600-700 сая шоо метр цэвэр усны хэрэглээтэй. Үүний 90 гаруй хувийг нь газрын гүний ус эзэлдэг байна. Тиймээс газрын гүний усыг хайрлан хамгаалж, судлан шинжилж байх нь Монгол хүний маш чухал үүрэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын ундны төвийн эх үүсвэрүүд бохирдох өндөр эрсдэлтэй болсон гэдгийг эрдэмтэд хэлж байна. Энэ талаар Монголын Гидргеологичдын холбооны Гүйцэтгэх захирал Г.БатжаргалУлаанбаатар хотын долоон эх үүсвэр Туул голынхаа хажууд, сэвсгэр хурдасанд байдаг. Энэ нөөц нөхөн сэргээгддэгээрээ онцлог. Зуны нөхцөлд хур борооны үед тэжээгддэг бол өвлийн нөхцөлд тэжээгддэггүй.

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт хоёр төрлийн эрсдэл байна. Төвийн эх үүсвэр хотын ус хангамжийн 40 гаруй хувийг дангаар нь хангадаг том эх үүсвэр юм.

Хамгийн сүүлд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн илтгэлүүдээс харахад Улаанбаатар хотын төвийн эх үүсвэр бохирдох магадлалтай болсон юм байна. Өнгөрсөн жил хоёр хувийн компани судалгаа хийхэд төвийн эх үүсвэрийг тэжээдэг томоохон голуудын хөндийд нэлээн их бохирдол илэрсэн.

Төвийн эх үүсвэрээ бохирдуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд усны хяналт шинжилгээний мониторинг хийх ёстой.  Энэ судалгаа сүүлийн үед хийгдэхгүй яваад байна. Үнэндээ газрын доорх усны талбайн хэмжээ хэр бохирдсоныг мониторингийн судалгаагаар тогтоож чадаагүй байгаа. Эх үүсвэрийн хувьд бид түвшний хэмжилтүүд л хийж чадаж байна.

Хэрэв төвийн эх үүсвэрийг алдах юм бол бид Улаанбаатар хотын эргэн тойронд ижил хэмжээний эх үүсвэр олох боломжгүй” гэсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Төвийн эх үүсвэрийг бохирдуулах эрсдлийг барилгажилт нэмэгдүүлж байгаа ажээ. 1980-иад оны үед ОХУ-ын эрдэмтэд газар доорх усны ордын хил заагийг тогтоосон байдаг юм байна.

Монголын хувьд усны эх үүсвэрийн хил зааг 30 гаруй хувиар багасчээ. Энэ нь Монголчууд гүний цэвэр усны нөөцөө 30 гаруй хувиар багасгасан гэсэн үг ажээ. Чандмань эрдэнэ болсон усыг судалж шинжилж, хайрлан хамгаалахаас гадна иргэдийн усны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байгаа юм байна. 

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн дэд захирал Н.Буянхишиг “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт бүгдээрээ устай холбоотой. Усны асуудлыг шийдвэрлэхгүйгээр тогтвортой хөгжлийг ярих боломжгүй. Манай оронд усны боловсролын талаар ойлголт байхгүй байна.

Манайхан хаанаас ус авдаг, ямар найрлагатай, ямар ус хэрэглэдэг талаараа ямар ч мэдээлэлгүй байдаг. Ялангуяа хүүхэд залуучуудын усны боловсролыг нэмэгдүүлэх нь их чухал” гэдгийг онцлон хэлэв.