Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

JOY: Маргааш монгол бүсгүйчүүдэд зориулж “Mongolian Girls” дууг дуулна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч Австрийн "JOY" хамтлаг өнөөдөр Монголд ирлээ. Тэд маргааш буюу гуравдугаар сарын 7-нд 19:00 цагт Crocus Event Hall-д тоглолтоо хийх юм. Ингээд дөнгөж Монголд буугаад буй "JOY" хамтлагийн гурван гишүүнтэй хэсэгхэн хором ярилцсан юм.

- Анх удаа Монголд ирж байгаа юу? Монголд ирсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач

- Тийм ээ. Анх удаа ирж байна. Өглөө онгоцноос буугаад зочид буудал руугаа ирж байх замд маш их түгжирсэн, маш завгүй хот бололтой. Гэхдээ онгоцноос буухаас эхлээд л хүмүүс маш сайхан угтаж авсаар ирлээ.

- Монголын талаар юу мэдэх вэ?

- Чингис хааныг мэднэ. Манай оронтой маш ойртож ирсэн хүн

- Монголд хэр удах вэ? Улаанбаатараас өөр газруудаар явах уу?

- Бид маш богино хугацаагаар ирсэн. Лхагва гарагт буцах байх. Гэхдээ бид эргэж ирнэ гэж бодож байна. Монголын говиор аялах сонирхолтой, сайхан газар байдаг гэж сонссон.

- Та нартай хамт Монголын "Шар айраг" хамтлаг тоглолт хийнэ. Энэ хамтлагийн дуунуудыг сонсож байв уу?

- Бид танилцуулга дээрээс "Шар айраг" хамтлагийг Smokie ковер тоглолт хийнэ гэж харсан. Гэхдээ тэдний талаар сайн мэдэхгүй. Маргааш тоглолт дээр уулзах болно. Залуу байхдаа Smokie дуунуудыг их сонсдог байсан. Сайхан үдэш болно гэдэгт итгэж байна.

- Азийн орнуудаар тоглолт хийж байгаа гэсэн. Ямар ямар улсад тоглолтоо хийв?

- Бид Казахстан, Киргизстан, Хятадын Тайпэй, Солонгос, Вьетнам, Тайланд зэрэг улсад тоглолтоо хийсэн байгаа. Одоо Монгол нэмэгдэх гэж байна.

- 2011 оноос хойш шинэ цомог, дуу гаргасан уу?

- Тиймээ. Хамгийн шинэлэг энэ жил гаргаж байгаа дуу бол Luna Park гэж дуу байгаа. Бид маргааш энэ дуугаа тоглолт дээр дуулах болно. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

- Тоглолтоороо ямар уран бүтээлүүдээ хүргэх вэ?

- Бүх хит дуунуудаа дуулна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд Touch by touch, Hello гэх мэт. Мөн 80-аад оны үед хийгдэж байсан Japanese Girls гэж дуу бий. Бид тухайн орны эмэгтэйчүүдэд зориулж дуулдаг уламжлалтай. Тэгэхээр маргааш бид тэр дуугаа “Mongolian Girls” гэж дуулна. Энэ нь бидний зүгээс Монгол бүсгүйчүүдэд барьж буй эмэгтэйчүүдийн баярын бэлэг юм.

-  Та бүхэн одоо ямар уран бүтээлчдийг хамгийн их сонсдог вэ?

Andreas Schweitzr: Ихэвчлэн хуучны уран бүтээлчдийн дууг л сонсдог. Шинэ уран бүтээлчдийг нээх их сонсдоггүй.

Michael Scheickl: Гэхдээ энэ зөвхөн тэрний сонирхол. Минийх бол өөр. Би Америкийн Биллбоардад жагсаж буй бүх дууг их сонирхож сонсдог. Би Жастин Биберийн үнэнч фэн. Би шинээр гарч буй уран бүтээлчдийн дуунуудыг сонирхож сонсох их дуртай.

-  Хөгжмийн ертөнцөд гарч байгаа өөрчлөлт хувьсалын эерэг сөрөг талыг дүгнэж хэлбэл?

- Одоо цагт хөгжим, дууг урд өмнө байснаас хамаагүй өөрөөр хийдэг болсон. Хөгжим, дуу гэдэг зүйлийг гаргахын тулд ядаж л хөгжмийн зэмсэг тоглох хэрэгтэй байдаг. Гэтэл өнөө үед бүгд л сайн дуучид болсон. Техник, технологийн тусламжтайгаар зүгээр л хүний хоолойг хүссэнээрээ өөрчилж болдог болсон.

Аяыг хүссэнээрээ технологийн тусламжтайгаар зохиож хийж байна. Бидэнд хуучны дуу хийдэг арга барил таалагддаг. Одоо бол бүх арга барил шал өөр болсон. Энэ нь муу биш л дээ, гэхдээ их өөрчлөгдөж байгаа. Бид сайн ойлгохгүй байгаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

- Урлагийн салбарын өөрийнх нь өөрчлөлтөөс гадна хөгжим сонсогчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бидний фэнүүд, сонсогчид бол биднийг дагаад л хөгширч байна даа.