Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хакерууд Цагаан ордны утасны жагсаалтыг ил болгожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп гадаад орнуудын тэргүүнүүдтэй утсаар ярьж байгаа нь

Хакеруудын Anonymous бүлгийнхэн Дональд Трампын эсрэг хоёр арга хэмжээ авч байгаагаа өчигдөр зарлажээ.

Нэгдүгээрт тэд Цагаан ордны бүх утасны жагсаалтыг олж авснаа олон нийтэд ил болгосон байна. Тэд хүмүүсийг Цагаан ордон руу аль болох олон удаа залгаж, Трампын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийг уриалжээ.

Утасны жагсаалтыг тавьсан вэб хуудсан дээрээ тэд “Нээлттэй харилцаа бол жинхэнэ ардчиллын гол тулгуур” гэж тайлбарласан байна.

Үүнээс гадна Anonymous бүлгийнхэн YouTube сүлжээнд видео уриалга гаргаж, Трампын цагаачлалын хоригийн хариуд Америк хүмүүсийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх, Америк бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг уриалжээ.

Тэд видеондоо “Америкийг хүчирхэг болгохыг мартаад хүмүүнлэг ёсыг дахин хүчирхэг болгоё” гэж уриалсан байна.

Энэ сарын эхээр Anonymous твиттер хуудсаар Трамп руу довтлон “ирэх дөрвөн жилдээ харамсах болно шүү” гээд түүнтэй холбоотой баримтуудыг цувралаар дэлгэнэ гэж сүрдүүлж байв.