2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
10°
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
16°
11:00
S32
18°
12:00
S44
19°
13:00
S44
21°
14:00
S44
22°
15:00
S44
23°
16:00
S44
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Истанбулын халдлагад 12 орны иргэн амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN

Ням гарагт Истанбулын шөнийн цэнгээний газарт болсон халдлагад гадаадын 15 орчим иргэн алагдсаныг Туркийн албаныхан мэдээллээ.

2017 он гараад нэг цаг орчим хугацаа өнгөрсний дараа шинэ жилийн баяр тэмдэглэж байсан 700 гаруй хүнтэй клубт зэвсэгт этгээд нэвтэрч 39 хүний амийг хөнөөн 70 орчим хүнийг шархдуулсан юм.

Амиа алдагсдын дотор Саудын Араб, Морокко, Ливи, Ливан, Йордан, Тунис, ОХУ, Франц, Бельги, Израйль, Кувейт, Энэтхэгийн иргэд байгааг улс орон бүрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Одоогоор халдлагыг хэн үйлдсэнийг олж тогтоогоогүй бөгөөд алуурчныг эрэн сурвалжилж байна.

Хяналтын камерт шөнийн клубын хаалгаар нэвтэрч байгаа зэвсэгт этгээд замдаа тааралдсан хүмүүс рүү гал нээж байгаа нь бичигдэж үлджээ.

Эх сурвалж: Russia Today

x