Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хулгайлагдсан гар утсаар хийсэн кино

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Нидерландын кино найруулагч Антони ван дер Мээр нэгэн удаа Амстердамд өдрийн хоол идэж байхдаа iPhone утсаа хулгайд алджээ. Утсаа олж авахаар нэлээд хөөцөлдөхдөө “Find My iPhone” програм ашиглан, цагдаад мэдүүлсэн хэдий ч олж авч чадаагүй байна.

Тиймээс найруулагч залуу зориудаар тагнуулын програм суулгасан гар утас хулгайд алдаж, хулгайчийн амьдралаар кино хийхээр шийджээ.

Тэгээд тэр Андроид системтэй гар утас бэлдэн, түүндээ Cerebus аппликэшн суулгасан нь үйлдлийн системийг шинэчлэхээс нааш огт арилдаггүй, тасралтгүй ажилладаг програм байв.

Ингээд бэлдсэн гар утсыг нь хэд хоногийн дараа метронд хулгайлжээ. Хэсэг хугацаанд гар утас нь унтраалттай байснаа дөрөв хоногийн дараа ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлэн Антони тусгай програм ашиглан гар утсыг тагнуулын хэрэгсэл болгон киногоо хийж эхэлжээ.

Нийтдээ 20 минут үргэлжлэх “Find My iPhone” кинонд Антони хоёр долоо хоногийн хугацаанд хулгайчийн яриа, дүрсийг бичиж, гэрэл зургийг нь аван, байрлалыг нь мөрдөж байсан аж. Түүгээр ч зогсохгүй бичсэн мессэж, дуудлагын түүхийг нь ч цуглуулж байв.

Эцэстээ Антони хулгайчийг олж, нүүрэлдэх боломжтой байсан ч ингэлгүйгээр, хулгайчийн нэр, царайг нууцлан үлдээсэн байна.

14 хоногийн дараа тагнуулын програм ажиллахаа больсон нь үйлдлийн системээ шинэчилсэнтэй холбоотой байж магадгүй гэжээ.

Хэдийгээр энэ кино нь сонирхолтой бүтээл боловч орчин үеийн гар утсыг ашиглан хэрхэн бусдыг тагнах боломжтойг харуулсан явдал болсон байна.