2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Уянга: Эрдэнэтийг хаацайлж байгаа Ерөнхийлөгчийн үйлдэл түүнийг огцруулах үндэслэл

ikon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг

"Эрдэнэт"-ийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын эхэнд тус намаас гаргасан мэдэгдлийг уншиж танилцууллаа.

МЭДЭГДЭЛ

"Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг МАНАН бүлэглэл хууль бусаар авч түүнийгээ Монголд ашигтай ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгааг ТТЭНН эрс эсэргүүцэж байна.

Эрдэнэтэд хувьчлал болоогүй, "худалдан авалт" л болсон гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ, "Эрдэнэтийн хувьчлал гэж хүмүүс яриад байна. Гаднын улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхлээр нэр томъёоны хувьд хувьчлал биш...Хэрэв энэ хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай" гэж мэдэгдсэн. Зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө илчилсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн 49% хувийн өмчид шилжсэн л бол бид "Эрдэнэтийн хувьчлал" гэж ярих эрхтэй.

Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй, харин "зүгээр л худалдан авалт" хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49% ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбарлах ёстой. Ноён Ц.Элбэгдорж “нэр томьёоны хувьд хувьчлал биш" гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна.

Эрдэнэт Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс Эрдэнэт үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ байна.

Гэтэл МАНАН бүлэглэл Монголын төр өөрийн мэдлийн өмчийг өмчлөх эзэмших эрхээс татгалзсан мэт бусармаг үйлдэл хийхийн зэрэгцээ Монголын бүх ард түмний өмчийг хувийн өмчид хууль бус аргаар булаан авсан энэ үйлдлийг луйвар дээрмийн гэмт хэрэг гэж ТТЭНН үзэж байна.

Мөн Эрдэнэтийг хувьчлах эсэх тухай асуудлыг төрийн эрх мэдлийг барих дээд байгүуллага УИХ шийдвэрлэх ёстой атал Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг үгүйсгэн алгасч Эрдэнэтийн 49 хувийг хувийн өмчид хууль бусаар шилжүүлжээ.

Эрдэнэтийг "Монгол зэс" гэдэг компани авсан гэх боловч үнэн хэрэг дээрээ Худалдаа Хөгжлийн банк гаднын үл мэдэгдэх зээлээр худалдан авсан нь тодорхой байна. Гэтэл ХХБ нь МАНАН-г тэтгэж байдаг олигархуудын мэдэлд байдаг ба тэд Эрдэнэтийг тус үйлдвэрийн өөрийн нь мөнгө болон эх үүсвэр нь үл мэдэгдэх гадаадын мөнгөөр худалдан авсан нь тодорхой болж байна.

 

Эрдэнэтийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой дараах хувилбаруудыг ТТЭНН санал болгож байна. Үүнд:

  • Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудлыг УИХ-аар дахин нухацтай, ил тод хэлэлцэж шийдвэрлэх
  • Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авч, 100 хувь төрийн өмчит компани болгох
  • Эрдэнэтийн 49 хувийг бүх ард түмэнд хувьцаа болгон хүртээх
  • Нээлттэй тендер зарлан Эрдэнэтийн хувьчлалд Монголын аж ахуйн нэгжүүдийг адил, тэгш эрхтэй оролцох боломж бүрдүүлэх.

Дээрх хувилбаруудын аль нь ч байсан хуулийн дагуу УИХ-аар орж, нээлттэй, ил тод шийдвэрлзх ёстой. МАНАН бүлэглэл өмнө нь нууц хулгай хийдэг байсан бол одоо цагаандаа гарч бүх нийтээрээ харж байхад дээрэм хийдэг болжзэ. Эрдэнэтийг луйвардсан МАНАН-гийн бусармаг үйлдлийг таслан зогсоож, гэм буруутныг цээрлүүлэн, хууль ёсны өмчөө мэдэлдээ авч үлдэхийн тулд тэмцэл өрнүүлэхийг ТТЭНН Монголын ард түмэнд уриалж байна. МАНАН хулгайч эхлээд таны эзгүйд гэрийг тань ухдаг байсан бол одоо байхад тань орж ирээд дээрэмдээд гардаг боллоо. Үүнийг хүлцэн тэвчсээр сууж болохгүй ээ. Бид, Монголын иргэн бүр эх орныхоо баялгийг хамгаалах үүрэгтэй.

Юуны өмнө Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийг хууль бус худалдан авалтаас хамгаалах үүрэгтэй юм. 

Гэтэл үүний оронд харин ч нийлж хууль бус үйлдэл хийсэн Ерөнхийлөгч огцрох ёстой гэж үзэж байна. МАНАН бүлэглэлийн хэрээс хэтэрсэн, бусармаг үйлдэл, ноёрхлын эсрэг бүх нийтийн тэмцэл эхлүүлж байгаагаа ТТЭНН мэдэгдэхийн хамт энэ тэмцэлд хамтрахыг улс төрийн бүх нам хүчин, Монголын ард түмэнд хандан уриалж байна" хэмээн тус намаас гаргасан мэдэгдлийг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Г.Уянга уншлаа.

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Г.Уянга "Монголын төсөв улам хүндэрч байна. Өрийн төлбөрөө хийх гээд бүсээ чангалах хэрэгтэй болсон. Төсвийнхөө талыг нь өрийн төлбөрт өгөх гэж байна.
Төрийн өмчийн хувьчлал эхлүүлэх гэж байна. Ашигтай ажиллуулж, хямралаас гарахын оронд хямралыг далимдуулж, хувийн хэвшилд өгөх гэж байна.

Ийм улайм цайм дээрмийг бид зүгээр хараад сууж болохгүй. Бид олуулаа. Зөв талд олон хүн байх ёстой. Бид эсэргүүцэж, тэмцэж босох хэрэгтэй.

Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлбэл 65 хүний суудалтай эрх баригч нам Эрдэнэт үйлдвэрээ аваад үлдэх байх гэж байна. Мөн хуулийн дагуу шийдэх байх гэж найдаж байна.

Хүндрэлийг одоо бол зээл авч шийдэж байна. Стэнд байд орохоос илүү зээл авч шийдэхийг илүүд үзэж байх шиг байна. Зээл төлөх гэж зээл авдаг зарчмаасаа гарах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт бид хүндрэлтэй нүүр тулна. Өнөөдөр бид болж байвал дараагийн үе хамаагүй гэдгээ болих хэрэгтэй. Энэ үгийг МАН Н.Алтанхуяг даргын Засгийн газрын үед байнга хэлж байсан. Гэтэл өөрсдөө яг тэр замаар нь явж байна" гэв.

iKon.mn мэдээллийг ШУУД дамжуулан хүргэснийг хүлээн авна уу.

II хэсэг

https://www.facebook.com/iKonNews/videos/581058028746436/

 I хэсэг

https://www.facebook.com/iKonNews/videos/581055978746641/

 

x