Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Болорчулуун: Бид улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Т.Сайхан, Зууны мэдээ
2016 оны 10 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Ургац хураалтын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. 

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цаг агаар муудлаа. Ургац хураалтад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ургац хураалтын ажил орон даяар есдүгээр сарын 8-наас эхэлсэн. Гэсэн ч хур тунадас, нойтон цас орж ажил удааширч байна. Мөн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас 2.5 мянган га талбайн ургац өртөж, 20 шахам мянган га талбайн ургац ногоон тэжээлд шилжиж хураагдсан мэдээтэй байна.

Гэхдээ цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд явагдаж байгаа ч тариаланчдын хичээл зүтгэлийн үр дүнд ургац хураалтын талбайн ажил үндсэндээ дуусч байна. Бид чамлахааргүй ургац хураан авч байна.

- Хэдий хэр хэмжээний ургац хурааж авсан бэ. Ажил хэдэн хувьтай өрнөж байна?

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 48 мянган тонн, “Алтан тариа” компани 60 мянган тонн, “Улаанбаатар гурил” компани 50 мянган тонн, бусад гурилын үйлдвэрүүд 32 мянган тонн, нийтдээ 190 орчим мянган тонн буудай авч байна.

Тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн үтрэм дээр одоогоор 100 орчим мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээтэй байна.

-Энэ жилийн хувьд буудайн чанар, цавуулаг хэр байна вэ?

-Газар тариалангийн төвийн бүс нутгаар буудайн чанар, цавуулаг харьцангуй гайгүй байгаа. Өвөрхангай, Архангайд наймдугаар сараас хойш хур тунадастай байсны улмаас болц оройтсон.

Үүнтэй холбоотойгоор буудай нэлээн чийгтэй, цавуулгийн хэмжээ бага байсан. Мөн Хэнтий, Дорнодод ургац бас тааруу байгаа. Гэхдээ бүгдийг нь алдчихаагүй. Тодорхой хэмжээний зардлаа нөхөхүйц ургац хураан авч байна. Ямар ч гэсэн дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахуйц улаанбуудайг хурааж авна гэсэн тооцоотой сууж байна.

Зураг