Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 
 
Сонгууль зохион байгуулахаар 1,765 тойргийн хороо, 2,082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлэн хэсгүүдэд хүргүүлсэн бөгөөд сонгуулийг нийт 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөжээ.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд:

Монгол Ардын Нам,
Ардчилсан Нам,
Иргэний Зориг Ногоон Нам,
Монголын Ногоон Нам,
Бүгд Найрамдах Нам,
Монгол Ардын Хувьсгалт Нам,
Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл,
Эх Орон Нам,
Монгол Үндэсний Ардчилсан Нам,
Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.