Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд зөвлөмж хүргүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд Зөвлөмж хүргүүлжээ. 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжитсонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв. 

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүсчээ.