СКАЙтел компани Рио 2016 Паралимпээс жүдо бөхийн -60 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү болон пауэрлифтингийн -88 кг жинд мөн хүрэл медалийн эзэн болсон Э.Содномпилжээ нарыг угтан авч урамшууллаа.
МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг бөгөөд Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажилласан билээ.