Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Лхагва гарагт үүрэгт ажилдаа оржээ. Засгийн газрын хуралдаанаар түүнийг тус яамны ТНБД-аар томилсон юм.
ТНБД Д.Даваасүрэнгийн товч намтар
Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.