Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Онцгой комисс хуралдана

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN

ХХЕГ-т

09:00 цагт Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлнэ.

НЗДТГ-ын А танхимд

09:30 цагт Нийслэлийн Онцгой комиссын хурал болно. Хурлаар гоц халдварт “Шүлхий “ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулна. Хурал НЗДТГ-ын А танхимд эхэлнэ.

Дашчойлин хийдэд 

10:30 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар НҮБ-ээс Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр гэж албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, нэг минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байр

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хороо хамтран "Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн асуудлаар" хэвлэлийн бага хурал хийнэ.

Зууны мэдээ сонины Yндэсний мэдээллийн төвд маргааш 

11:00 цагт БЗД-ийн ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгууллаа. Ардчилсан намын үйл ажиллаагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт 2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.