2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

РИО 2016: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нарын өрсөлдөгчид хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 21
iKon.MN
Эрэгтэйчүүдийн 65 кг: Г.Мандахнаран

Сүүлийн гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан медалийн төлөө өрсөлдөж, 2-т нь хүрэл медаль хүртээд буй МУГТ Г.Мандахнаран Б хэсэгт, тэгшитгэлийн барилдаан хийх сугалаа татсан байна. Түүний жинд нийт 21 бөх зодоглож буй.

Тэрээр эхний тойрогт Энэтхэгийн бөх, Лондоны олимпийн хүрэл медальт Ёгишвар Дутттай оноолт таарсан байна. Энэ жил 34 настай Дутт 2014 онд Инчёний азийн наадамд түрүүлж харих болоогүй гэдгээ харуулсан. 2 удаа азийн аварга болж байсан тэрээр 3 дахь олимпдоо оролцож байгаа юм. 2 бөх өмнө нь 4 жилийн өмнө Астанад болсон Лондоны олимпийн эрх олгох тэмцээнд хоорондоо барилдаж хагас шигшээд Энэтхэгийн бөх ялж байлаа.

Хэрвээ энэтхэгийн бөхийг ялбал Мандахнаран Хятад болон Австралийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Энэ жил 26 настай БНХАУ-ын бөх Катай Ирланбиеке 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн, 2010 оны ДАШТ-д хүрлийн төлөө барилдаж байсан бөх. Австралийн тамирчин Сахит Призрени 2008 оны Бээжингийн олимпод өрсөлдөж байсан бөгөөд 2007 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин юм.

Шөвгийн наймд Г.Мандахнаран ОХУ-ын бөх Сослан Рамоновтой барилдах магадлал өндөр. Рамонов дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга бөх. Мандахнаран түүнтэй өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрлийн төлөө барилдан ялагдаж байсан юм. Гэхдээ Рамонов эхлээд Канад, Куба, Туркийн бөхчүүд дундаас гарч ирэх хэрэгтэй. Энэ хэсэгт өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт узбекийн И.Наврузов, ДАШТ-ий мөнгөн медальт пуэрто рикогийн Ф.Матос нар багтжээ.

Г.Мандахнаран 2 жилийн өмнө Беларусийн А.Нурикауг ялж, 2 дахь удаагаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа.

А хэсэгт өнгөрсөн жилийн дэлхийн аварга италийн Ф.Чамико, олимпийн аварга, азербайжаны Т.Аскеров, дэлхийн аварга, армяны бөх Д.Сафарян нарын шилдэгүүд оржээ.

Эрэгтэйчүүдийн 97 кг: Д.Хүдэрбулга

Эрэгтэй багийн бөхчүүдээс хамгийн сүүлд дэвжээнээ гарах тамирчин бол ОУХМ Д.Хүдэрбулга. Азийн аварга, Универсиад наадмын хүрэл медальт тэрээр анх удаа олимпийн наадамд оролцох гэж байгаа. Чансааны 13-т бичигдсэн тэрээр Б хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлжээ.

Түүний шөвгийн 16-ын шатны өрсөлдөгч нь Киргизстаны бөх Магомед Мусаев. Тэрээр Лондоны олимпод зодоглож 7-р байр эзэлж байсан бөгөөд азийн наадмын мөнгө, азийн аваргын гурван удаагийн мөнгөн медальтай, туршлагатай бөх. Гэхдээ манай бөх Д.Хүдэрбулга 2014 онд Алматид болсон азийн аварга шалгаруулах тэмцээний финалд түүнийг ялан алтан медаль хүртэж байсан юм.

Шөвгийн наймд шалгарвал Украйн болон ОХУ-ын хүчтэй бөхчүүд түүнийг хүлээж байна. Оросын Анзор Болтукаев бол ДАШТ-ий хүрэл медальтай, Европын аварга бөх. Яг одоогоор дэлхийн чансааг Оросын А.Болтукаев тэргүүлж байгаа. Харин украйны бөх Валери Андрицев Лондоны олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальтай бөх юм. Энэ хэсэгт азербайжаны алдарт бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, олимпийн наадмын хошой хүрэл медальт Х.Газюмов, ираны бөх  дэлхийн хошой аварга Р.Яздани нар багтжээ.

Д.Хүдэрбулга 2014 оны азийн аваргын финалд өнөөдөр өрсөлдөх Киргизстаны бөх М.Мусаевийг ялж түрүүлж байлаа.

 

x