Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗГ-аас Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах шаардлагатай байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг

Шинэ УИХ-ын анхдугаар чуулган болж УИХ-ын даргаа томиллоо. Чуулганы анхдугаар хуралдааныг дэгийн дагуу хамгийн ахмад настай гишүүн Ч.Улаан даргалж явуулсан юм. 

Эхний асуудал УИХ-ын даргыг сонгох байсан бөгөөд олонх болсон МАН-ын Удирдах Зөвлөлөөс М.Энхболдыг санал болгосон билээ.

Ингээд саналт хураалт явуулж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд 86.8 хувийн санал авч УИХ-ын даргаар сонгогдлоо. 

Тэрбээр тамгаа гардаж авсны дараа үг хэлэв. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо. Нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. 

УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудал байгаад та бүхний анхаарлыг хандуулъя. Бидэнд мэргэжлийн Засгийн газар байгуулж, нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах шаардлагатай байна" гэсэн юм. 

БИЧЛЭГ: