Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Оффшор асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Панамын баримт бичигт дэлгэгдсэн оффшор дансны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр твиттер хуудастаа "Эргийн гадна /offshore/ асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт,хариуцлага,хяналт гээд.Санал байвал ийш: #offshoresanal" хэмээн жиргэсэн байна.

Олон улсын сэтгүүлчдийн ил болгосон Панамын баримтад Монгол Улсаас 40 гаруй хүний холбогдоод байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан Э.Бат-Үүл, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Д.Батбаяр нарын нэр байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна.