Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Freeport зэсийн томоохон уурхайгаа Хятадад худалдана

Г.Төгс
2016 оны 5 сарын 11
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

АНУ-ын Аризонад төвтэй зэс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компани болох Freeport McMoran Бүгд Найрамдах Конго улсад орших Tenke зэсийн уурхайн хувь эзэмшлээ Хятадын China Molybdenum компанид 2.65 тэрбум ам.доллараар худалдахаар болсноо мэдэгдлээ.

Тус компани одоогийн байдлаар нийтдээ 21 тэрбум долларын өрийн дарамтад ороод байгаа бөгөөд оны дунд үе гэхэд өөрийн ордоосоо худалдаж 3 тэрбум доллар босгох шаардлагатай байсан юм.

Freeport компанийн тухайд Tenke уурхайд 56%-ийг нь эзэмшдэг юм.

Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь доод үнэд хүрч буураад байгаа ч Хятадын компанийн тухайд зэсийн зах зээлийг урт хугацаандаа өөдрөг байна гэж харж байгаа нь энэхүү худалдааны хэлцлээс харагдлаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Freeport компанийн тухайд Tenke уурхайд 56%-ийг нь эзэмшдэг юм. Тус уурхайн төсөл нь мөн дэргэдээ жилд 195 мянган тонн катодын зэс, 15 мянган тонн кобальтийн гидроксид үйлдвэрлэх хүчин чадалтай гидрометаллургийн үйлдвэртэй. Уурхайн нөөцийг 2.7%-ийн зэс, 0.4%-ийн кобальт агуулсан 136 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоожээ.

Ийнхүү АНУ-ын компани их өрөө нимгэлэхээр томоохон төслөө зарсан бол Хятадын компани зэсийн гадаад улс дахь эзэмшлээ зузаатгахаар хөдөлсөн нь дээрх худалдааны хэлцэл байлаа.

Зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 4,700 ам.доллар/тонн болж буураад байна. Зэсийн үнийн уналтад америк долларын ханшийн өсөлт, Хятадын түүхий эдийн эрэлт суларч болзошгүй гэсэн таамгууд голлон нөлөөлжээ.

Зураг