Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авах асуудлын анхны хэлэлцүүлгийг хийв

open.parliament.mn
2016 оны 4 сарын 13
open.parliament.mn
Зураг зураг

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тос, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Иймд Засгийн газар хэд хоногийн дотор тогтоох, координатыг тогтооход аль яам санал гаргах асуудлыг гишүүд хөндсөн юм.

Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгдөг.

2014 онд гаргасан координатаар Тост, Тосонбумбын нурууны дунд хэсэгт байгаа лицензийн зургийг гаргасан байгаа. Хэрвээ энэ маягаар гаргавал экосистемийн хувьд тэнцвэргүй байдал үүсгэх нөхцөл бүрдэх юм. Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд Засгийн газар хилийн цэсийг тогтоохоор заасан” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.