Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОРОН НУТГИЙН иргэдийн зээлийг ТАВАН хувь руу шилжүүлжээ

ikon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

- Банкуудаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын УРЬДЧИЛСАН мэдээлэл-

Энэ сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлжээ. 

Түүнчлэн банкууд 2,005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 461 иргэнд 5%-ийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгохоор болжээ.

Харин найман хувийн хүүтэй зээлийн хувьд 1,217 иргэнд 62.1 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.