Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд газар хөдөлж орон сууцны барилга нуржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Тайваний өмнөд хэсэгт 6.4 магнитудын газар хөдлөлт болсноос тус бүсийн Тайнань хотод хэд хэдэн байшин нурж хүмүүс дарагджээ.

Нурсан нэг байшин нь 17 давхар орон сууц байгаа бөгөөд түүнд 60 орчим  өрхийн 240-өөд хүн амьдардаг байсан гэнэ. Нурсан байшингаас одоогоор 123 хүнийг авраад байгаа ба хоёр хүн амиа алдсан нь нотлогдоод байна.

Тайваний засгийн газар шуурхай аврах ажиллагаа явуулж эхэлжээ.

Газар хөдлөлтийн төв нь Тайнань хотоос зүүн өмнө зүгт 31 км зайнд 10 км гүнд байсан гэнэ.

6.4 магнитудын газар хөдлөлтийг “ноцтой хохирол” урчуулах хэмжээний гэж ангилдаг байна. Үүнтэй холбоотойгоор цунами үүсэх шинж ажиглагдахгүй байгаа аж.

Эх сурвалж: Russia Today